Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 325

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 42 тоотод оршин суух Боржигон овогт Дэлгэрдалайгийн Даваадолгорт  /РД:АЮ60070369/  холбогдох

          дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 90.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шагдарсүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Даваадолгор нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2 дахь заалтыг зөрчиж “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний нэг сарын зардал болох 6000 төгрөгийг 2015 онд 12 сар төлөөгүйгээс 72.000 төгрөг, 2016 онд 03 сарын 18.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Шагдарсүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага сууц өмчлөгч холбооны гүшүүдийнхээ татвараар санхүүждэг байгууллага байгаа юм. Тэгээд айл өрх буюу гишүүд нь энэ татвараа төлөхгүй болохоор манай байгууллага ямар ч үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болоод байна. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч Д.Даваадолгороос сууц өмчлөгчдийн холбооны мөнгөө төлөхийг шаардахад “Би Улаанбаатар хотод амьдардаг. Энэ байранд амьдардаггүй болохоор сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг төлөхгүй” гэсэн. Хуулинд зааснаар өөрөө оршин суудагүй ч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлж байх ёстой байдаг. “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо нь тус байрны 4 орцонд бүрэн засвар хийсэн. Д.Даваадолгор нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлаас 2015 оны 12 сарын 74.000 төгрөгөөс 06 сарын зардал 36.000 төгрөгийг төлж, 06 сарын 36.000 төгрөг, 2016 онд 03 сарын 18.000 төгрөг, нийт 54.000 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.Даваадолгороос нийт 54.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ. 

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоо Д.Даваадолгорт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 90.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Д.Даваадолгор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 42 тоотод оршин суудаг бөгөөд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2015 онд 06 сарын төлбөр 36.000 төгрөг,  2016 онд  сарын  төлбөр 18,000 төгрөг, нийт 54.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу Д.Даваадолгор нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

         

          Иймд хариуцагч Д.Даваадолгороос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 54.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар хариуцагч Боржигон овогт Дэлгэрдалайгийн Даваадолгороос /РД:АЮ60070369/ 54.000 /тавин дөрвөн мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даваадолгороос 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН