| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0290/Э |
| Дугаар | 324 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 324
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч /томилолтоор/ Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч Т.О, түүний өмгөөлөгч А.З, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Аг овогт Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806092490012 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Хаан банкны урд замд “Тоёота Королла” маркийн 40-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 12.2."Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 16.1."Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруутай.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: “...Одоо миний биеийн байдал хүнд, толгой эргэлттэй, хурдан огцом эргэж хөдөлж чадахгүй, толгой эргэснээс болоод ширээ мөргөж унасан. Би ажилгүй байх хугацааныхаа мөнгийг нэхэмжилж байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-н 14-15/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-19/, жолооч болон явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12, 102/, хохирлын баримтууд /хх-н 28-36/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Данзанпунцагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Хишигсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 63/, өвчний түүх /хх-н 65-73/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 64817 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 79-84/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 85-86/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 91-94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 106/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Б.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Хаан банкны урд замд “Тоёота Королла” маркийн 40-16 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 12.2."Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 16.1."Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Нийг 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Хаан банкны урд замд “Тоёота Королла” маркийн УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч Т.Оыг мөргөж улмаар түүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Оын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчимд ганцаараа гэрээсээ гараад замын хойд талд байдаг Хаан банк орохоор Худалдаа хөгжлийн банкны урд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явсан. Уг замд явган хүний гарц байсан. Гэрэл дохио байгаагүй. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ машин явдаг урсгалаар зам хөндлөн гарах гээд машин харахад машины хөдөлгөөн гайгүй байсан. Тэгээд би зам хөндлөн гарахаар алхах үед 3-р эгнээнд нэг машин зогсох шиг болсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ухаан алдсан байсан. Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Данзанпунцагийн өгсөн: “...3-р эгнээгээр гарах гэж байхад зүүнээс баруун тийшээгээ нэг суудлын автомашин нэлээд хурдтай ирж байхаар нь бид хоёр зогсоод өнгөрөөх гэж байхад нөгөө...ах явган хүний гарцны цагаан зураасны баруун талаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо ганцаараа зам хөндлөн гарч яваад...3-р эгнээгээр ирж явсан машинд мөргүүлээд машин зам дээр унасан, Мөргүүлсэн хүн гартаа юм бариагүй байсан. Тоормос гишгээгүй шууд орж ирсэн. Хүнийг мөргөөд тоормос гишгээд зогссон дуут дохио өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ №13462 дугаартай:
1. Т.Оын биед зүүн хамар хоншоор ясны духны сэртэнгийн заадас, духны хөндийн гадна, дотор ялтас, элхэгийн хөндийн урд хана, нүдний ухархайн дотор хана, дээд хана, суурийн хөндийн дээд хана, турк эмээл хамарсан хугарал, тархины дух хэсгийн хатуу хальсан дээрх хийн хураа, тархины аксоны тархмал гэмтэц, дагзны хэсгийн цус хуралт, баруун дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээр зулгаралт, шарх, зүүн сарвуу, хоёр хөлийн өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн дээд 1,4-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 63/
албаны №268 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1. Тоёота Королла маркийн УНЯ улсын дугаартай автомашины жолооч Б.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 12.2."Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 16.1 "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-н 85/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Нийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Хохирогч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар №1129575 дугаартай жолооны үнэмлэх хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.