Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/00261/и |
Дугаар | 345 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 345
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужирт гэх газар оршин суух Боржигон овогт Баньдын Баасанхүүгийн /РД:АЯ57082473/ хүсэлттэй,
Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд грушикчнээр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 02 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баасанхүү, гэрч Д.Адъяасүрэн, Б.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Баасанхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Би Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд грушикчнээр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 02 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Миний нэрийг Баасанхүү гэдэг байхад бага насанд дууддаг байсан Баадай нэрээр архивын тушаалууд гарсан. Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд грушикчнээр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 02 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Баасанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би Хүнсний үйлдвэрт 1981 оны 1 сарын 1-ний өдөр ажилд ороод 1981 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл ажилласан. 1981 оны 7 сарын 1-ний өдрөөс Архангай аймгийн Өлзийт суманд шилжин очиж 1983 оны 2 сарын 18-ны хүртэл Өрнөл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэгээд 1983 оны 2 сарын 19-ний өдрөөс Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд тракторын жолоочоор шилжин ажиллаж зах зээлд шилжих хүртэл буюу 1992 оны 1 сард ажлаа гарч мал маллах болсон. Миний нэрийг уг нь Баасанхүү гэдэг нэртэй юм. Бага байхад Баадай гэж дууддаг байсан тэр нэрээр зарим бичиг баримт бичигдсэн байсан. Тэтгэвэрт орох гэтэл миний бичиг баримт Баадай нэртэй байгаа болохоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолго гэсэн. Би хөдөлмөрийн дэвтрээ усанд унагаагаад гээгдүүлсэн. Баадай гэж нэрлэсээр байгаад миний Баасанхүү нэрийг хүмүүс мэддэггүй. Улсын аварга малчин болоход хүмүүс яагаад Баадай биш Баасанхүү гэдэг нэрээр аваад байгаа юм бэ? гэж ярьцгааж байсан. Миний хүүхдүүд Баасанхүү гэж овоглодог. Бичиг баримт Баадай, Баасанхүү гэж яваад байгааг хүмүүс ч тулгаж хараагүй. Би ч тоогоогүйгээс ийм боллоо гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Баасанхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Гэрч Б.Намсрайжав шүүх хуралдаанд өгсөн: Би Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд автобусны жолоочоор 1982 оны 8 сард ажилд орж, 1992 онд гарч байсан юм. Тэгэхэд Б.Баасанхүү шилэн кабинтай люүмз гэдэг трактор тракторын жолооч хийж байсан. Баадай гэдэг байснаас Б.Баасанхүүг гэдгийг нь мэддэггүй байлаа. Саяхан дансанд нь мөнгө хийхдээ Б.Баасанхүү гэсэн нэрийг нь мэдсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.Баасанхүү Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд грушикчнээр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох Архангай аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1980 оны 04 сарын 29-ны өдрийн 29 тоот шагнах тухай тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 03-ны өдрийн 38 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 02-ны өдрийн 48 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын даргын 1983 оны 02 сарын 21-ний өдрийн 8 тоот ажилд томиолох тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын даргын 1984 оны 12 сарын 29-ний өдрийн 102 тоот шагнал урамшил олгох тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын 1984 оны 12 сарын 31-ний өдрийн сайшаалын үнэмлэх, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын даргын 1985 оны 12 сарын 27-ны өдрийн 97 тоот болзол дүгнэх тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын даргын 1986 оны 05 сарын 20-ны өдрийн 49 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын даргын 1987 оны 02 сарын 03-ны өдрийн 14 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын хариуцлагатны зөвлөлийн гишүүдийн хурлын 1988 оны 06 сарын 30-ны өдрийн 06 тоот протокол, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын 1989 оны 02 сарын 07-ны өдрийн аваргын диплом, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 176 тоот Баньд овогтой Баадайгийн Шивэрт рашаан сувилалд ажиллаж байсан үеийн цалингийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 14-ний
өдрийн 177 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалын 1991 оны 02 сарын 14-ний өдрийн баярын бичиг, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 550 тоот албан бичиг, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 151/003014 тоот нас барсаны лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 151/003013 тоот нас барсаны лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 151/003044 тоот төрөл садангийн лавлагаа, Бандь овогт Баасанхүүгийн цэргийн батлах, гэрч Д.Адъяасүрэн, Б.Намсрайжав нарыг мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд грушикчнээр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөх нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1983 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 02 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Б.Баасанхүүгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн Архангай аймгийн Шивэрт рашаан сувилалд 1991 оны 02 сарын 14-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН