Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0367

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:А.Уламбаяр

улсын яллагч: Г.Эрдэнэ

шүүгдэгч Г.С  өмгөөлөгч : Н.Дэмбэрэлдавга

шүүгдэгч Э. өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Э.Д, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Эн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г С нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806023140323 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Э Д,19  оны 7 дугаар  сарын 07-ны  өдөр Дархан-Уул аймагт  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор  мэргэжилтэй,  ХХК-д хүнд машин механизмын операторчин ажилтай, ам  бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Баянгол дүүргийн  дүгээр хороо дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Г С,19  оны 8 дугаар  сарын 11-ний  өдөр Дорнот аймагт  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Хан-Уул дүүргийн  дугаар хороо Маршал хотхоны   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.С маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,      

          Г.С нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Д маргалдаж улмаар түүний Приус 20 маркийн автомашины урд болон хойд гуперыг  өшиглөж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 600.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч, хохирогч  Э.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

      Шүүгдэгч, хохирогч  Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:            Бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж байна. Би Д арын гуперийг өшиглөсөн нь үнэн. Хажуугаар гарахад нь зугтааж байна гэж ойлгоод арын гуперийг өшиглөсөн. Өвөл хөлдүү байсан болохоор хагарчихсан. Одоо гомдол санал байхгүй гэв.

           Шүүгдэгч, хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 16.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хөдөө аж ахуйн яамны харалдаа зам дээр өөрийн эзэмшлийн  УБП улсын дугаартай цагаан өнгийн 20 Прустэй явж байхад хажууд явж байсан саарал өнгийн Ланд 200 маркийн  УБҮ улсын дугаартай автомашины жолооч жижиг савтай ус шидсэн. Шидсэн ус нь зам дээр унасан. Над руу чиглүүлээд шидсэн ба машины шилэн дээр ойгоод унасан. Тэгээд яасан юм бол гэж бодоод явж байгаад урагшаа явж байхад тэр залуу машинаасаа бууж ирээд урдаас тосож ирээд урд гупер өшиглөөд копут дээр өшиглөөд буруу талаар тойрч ирээд толь цохиж авсанаа араар ирээд хойд гупер өшиглөсөн. Тэгээд цаашаа эргээд яваад өгсөн. Би машинаасаа буугаад арын гуперээ харахад хагарсан байсан. Тэгэхээр нь араас нь очоод барьж аваад чирээд арын суудал дээрээ суулгаад дарсан. Машин дотор суулгах гэтэл суухгүй маягтай эсэргүүцээд байсан. Машин луу суулгах гээд хажуугаар нь чихэж оруулах гээд толгойг нь доош дарахад шил нь араамнаасаа салаад ирсэн. Хойд хаалгаа хаах гэтэл өөдөөс буцаж гарч ирээд байхаар нь куртикнээс нь барьж  байгаад цагдаа дуудсан. Тэр үед намайг цохилоо зодлоо гэж хэлээгүй. Хүнтэй утсаар яриад л байгаад байсан. Машиндаа оруулах гээд ноцолдож байхад шил нь унасан. Тэр үед л гэмтсэн байх. Уг хүний машины  буруу талын хаалганы голоор 1 сөөм орчим саарал зураас гарсан байсан. Би түүнийг нь арчаад зүгээр болгосон гэжээ. / хх-н 19-22/

           Шүүгдэгч, хохирогч   Г.С  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны харалдаа Энхтайвны өргөн чөлөө төв замаар 3 дугаар эгнээгээр өөрийн эзэмшлийн Ланд 200 маркийн 0303 УБҮ улсын дугаартай саарал өнгийн автомашинаар зорчиж явахад 2 дугаар эгнээгээр  УБП саарал өнгийн Приус 20 маркийн автомашин миний машины баруун талын хаалгыг шүргээд өнгөрсөн. Араас нь дуудхад яваад өгсөн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод 2-3 удаа давтаж хэлэхэд өөдөөс 30 гаран насны залуу салаавч гаргаад өөдөөс ингээгээд яваад өгсөн. Зам түгжрээтэй байсан болохоор зэрэгцээд дөхөж очоод замаа чөлөөлөө зогс, шүргэчихлээ гэж хэлээд цонхыг нь цохиход хариу үйлдэл хийгээгүй бага багаар яваад байсан. Тэгэхээр нь би урдуур нь ороод гар утсаараа бичих гээд холдож өгсөн. Харахаар ахин салаавч өгөөд чигээрээ явах зорилготой хажуугаар өнгөрхөөр нь би араас нь арын зүүн хойд гупер орчимд нь өшиглөөд цөмөлсөн. Тэгтэл тэр жолооч бууж ирээд намайг заамдаад атгасан гараараа эрүү рүү цохихоор нь би өөрийнхөө машин луу чихэх гэтэл арын суудал дээр суухгүй гэж миний нүүр лүү цохиод нүдний шил хагалсан. Надад маш бүдүүлэг хандсан. Уг жолоочийг би зодоогүй, гар хүрээгүй, харин түүний машины арын гупер лүү өшиглөсөн нь үнэн гэжээ. / хх-н 15-19/

           Гэрч Э.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 16.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөдөө аж ахуйн яамны харалдаа зам дээр хуурай ах болох Д хамт түүний Приус 20 машинтай явж байхад хажууд явж байсан саарал өнгийн Ланд 200 шахсан. Шахаад байгаа юм биш үү гэхэд Д ах машинаа нөгөө тал руугаа дарж явсан. Тэгтэл манай эгнээ түгжрээд нөгөө жипний эгнээ явахгүй түгжрээд байсан. Гэтэл нөгөө жипний урд сууж явсан эмэгтэй жижиг савтай ус шидсэн. Тэр нь манай машины зүүн талын урд шилийг цохиод газар унасан. Би яагаад байгаа юм бэ гэхэд жолооч нь пязда минь наанаа зогсож бай гэсэн. Гэтэл Даагий ах цонхоо хаа, наадах чинь согтуу юм биш үү гэж хэлээд холдоод явсан. Жип ард үлдэх шиг болсон. Нэлээн бөглөөтэй байсан. Нэг харахад нөгөө залуу өмнөөс алхаад ирж байсан. Тэгснээ ахын талын цонхыг нээ гэсэн. Ах буугаагүй, яах гээд байгаа юм бэ гэхэд урдуур нь бүтэн тойрч ирээд гуперийг нь өшиглөсөн. Миний талаар ирсэнээ толь цохиод, нугалаад дараад байсан. Мөн арын гуперийг өшиглөөд байсан. Гэтэл ах уурлаад буусан. Ах цагдаа дээр очиж учраа олий гэхэд нөгөөх нь эндээ учраа олий гээд маргаад байсан. Ах цагдаа дуудна гээд нөгөө хүнийг машин руугаа түлхэж оруулах гэтэл орохгүй байсан. Машин дотор бараг суугаагүй. Тэгснээ цохичихлоо ш дээ, шил хагалчихлаа ш дээ гээд орилоод байсан гэжээ. / хх-н 23-24//       

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3314 тоот шинжилгээ Дүгнэлт:

          1.Г.С биед нүүр болон гарын сарвуунд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

           2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

           3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-30,36-37/

          Шинжээч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Үзлэгээр хамарт 0.8х0.5 см, зүүн нүдний гадна буланд 0.5х0.6 см, уруулын баруун хажуу талд 0.6х0.7 см шалбаралтууд нь тус тусдаа бүгд гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн гэмтэл болно. Учир нь дээрх гэмтэл нь хүний биеийн нүүрэн тус газар учирсан учир дангаараа гэмтэл тус бүр гэмтлийн хөнгөн зэрэг болно. Харин үзлэгээр илэрсэн баруун гарын сарвууны ард 0.3х0.2 см, 0.2х0.2 см, 0.3х0.2 см шалбаралтууд нь дангаараа гэмтлийн зэрэг болохгүй буюу хамаарахгүй гэжээ.  /хх-н 31-32/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 33-34/

          Э.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 38 /,

          Г.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 40 /,  

         Э.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 53/, прокурорын тогтоол /хх-н 55-56/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-60/

          Г.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 54/, прокурорын тогтоол /хх-н 64-65/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-69/

         Э.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61-62/

          Г.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 63-64/ зэрэг болно.

          Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.С араас нь ирээд машиных нь урд, хойд гуперийг өшиглөж хагалсан байхаар араас нь очиж барьж авчран машиныхаа арын суудал дээр чихэж оруулах гээд толгойг нь доош дарахад шил нь араамнаасаа салаад унасанаас Г.С биед нүүр болон гарын сарвуунд шалбаралтуудтай гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь  шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Э.Д машины арын суудалд чихэж оруулж суулгах гэж толгойг доош нь дарсан үйлдлээс болж Г.С зүүж явсан нүдний шил рамнаасаас салж унаж нүүр болон гарын сарвуу зүсэгдсэнээс шалбаралтууд үүссэн, энэ шалбаралтуудыг  шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тогтоосон гэж үзэж түүнд холбогдох хэргийг прокуророос  зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

        Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлaх ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосoн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

         Хохирогч Г.С Э.Д нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

         Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Г.С нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Д өөрийнх машиныг шүргэчихээд зугатаалаа гэж ойлгон араас нь очиж маргаан үүсгэж улмаар түүний Приус 20 маркийн автомашины урд болон хойд гуперыг  өшиглөсөнөөс хойд гупер хагарч гэмтсэн, урд гуперт зураас гарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 600.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Г.С холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул  Г.С Эрүүгийн хуулий тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Г.С сонсгож ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлaх ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосoн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалтуудыг үндэслэн Г.С эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв. Г.С үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,   эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорих цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл нэг сараас нэг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хасах ялтай байгаа нь дээрх заалтанд хамаарч байх ба энэ гэмт хэрэг гарсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.  

        Г.С уг гуперийг засахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.   

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Г овогт Э Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

          Х овогт Г Сг Эрүүгийн хуулий тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, Г.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Э.Д, Г.С нар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Д, Г.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Э.Д, Г.С нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН