Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 367

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азрага багт оршин суух Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэгийн /РД:АД66020900/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

            Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 оны  01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд саальчин, төлчнөөр ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийг маань зөрчилтэй гэсэн. Архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсныг сайн мэдэх Б.Жамъянгарав, Ж.Оюунаа нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ. 

Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд Дамдин гэдэг хүний фермд 1981 оны 05 сарын 01-ны өдөр анх ажилд орж үнээ сааж, давхар хонь төллүүлж 1990 оныг дуустал ажилласан. Ажилд орсон эхний жил 15 үнээ авч сааж байсан. Жил болгон үнээний тоог нэмэгдэг байсан. 1984 онд төлчин хийж байхдаа шагнал авч байсан гэжээ. 

 

   Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 12-ны өдрийн баярын бичигт: Өндөр-Улаан сумын Азарга бриагдын малчин Л.Наранцэцэг таньд төл хүлээн авах ажилд идвэхи зүтгэл гаргаж бусдыг хошуучлан ажиллаж төлөө 100 хувь хүлээн авсан учир баярын бичиг үнэ бүхий зүйлээр сайшаав гэсэн.
  2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1984 оны 12 сарын 29-ны өдрийн гэрчилгээнд: Өндөр-Улаан сумын Азарга бриагдын малчин Л.Наранцэцэг таньд болзолт уралдаануудад ажилт гаргаж, үр дүнтэй ажилласан учир гэрчилгээ олгон, мөнгөн шагналаар шагнав гэсэн.
  3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 09-ны өдрийн 61 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: Нэг наст малыг онд оруулах талаар зарласан социалист уралдааны болзлыг биелүүлсэн адуун суурь 1, ферм 2, төлөг, борлонгийн суурь13, саальчид 96-г хавсралтын дагуу шагнасугай.  Хавсралтын 54-рт Наранцэцэг гэсэн.
  4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн 27 тоот шагнал олгох тухай тогтоолд: Төлчид саальчдын 3 хоногийн семинарт ирж оролцсон 197 хүнд нэгдлийн урьд өмнө өгч заншсан заншлын дагуу будаа шиг үржих, буман төлийн эзэн гэсэн шагналд олгосон 3524 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий 5-н битон шар будааг хавсралтын дагуу олгож зарлага болохоор тогтоож хавсралтыг баталсугай. Хавсралтын 17-рт Л.Наранцэцэг гэсэн.
  5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 09-ны өдрийн 92 тоот өвчнөөр хорогдсон, малыг зарлага болох тухай тогтоолд: 1988 оны 09 сард өвчнөөр хорогдсон адуу 11, үхэр 18, хонь 72, ямаа 4, унага 0, тугал 43, хурга 95, ишиг 14, тоорой 2, нийт 254 мал зарлага болохоор тогтоож хавсралт тодорхойлолтыг баталсугай. Хавсралтанд: Донгой бригад Наранцэцэг гэсэн.
  6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Фермийн эрхлэгч Дамдангийн 1984 оноос 1988 он хүртэлх мал, сүүний тооцоо бичсэн дэвтэрт:
  • 1984 оны 09 сар, 12 сард Наранцэцэг гэсэн бичилт,
  • 1986 оны 03 сар, 04 сар, 06 сар, 07 сар, 09 сар, 11 сар, 12 сар, Наранцэцэг гэсэн бичилт,
  • 1987 оны 03 сар, 04 сар, 05 сар, 06 сар, 07 сар, 09 сар, 10 сар, 11 сар, 12 сар, Наранцэцэг гэсэн бичилт,
  • 1988 оны, 06 сар, 07 сар, 09 сар, 11 сар, 12 сар, Наранцэцэг гэсэн бичилт,
  1. Эрдэнэдэлгэрийн Чулуунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбарт: охин Эрдэнэдэлгэрийн Чулуунцэцэг /РД:АД88032106/, 1988 оны 03 сарын 21-ний өдөр төрснийг 1988 оны 03 сарын 29-ны өдөр төрсний бүртгэлийн 29-рт бүртгэв. Эцэг Чогсомжавын Эрдэнэдэлгэр, эх Лхамсүрэнгийн Наранцэцэг гэсэн.
  2. Хөрөнгө эзэмшсэн гэрчилгээ нь ноогдол ашгийг хуваарилуулж авах үндсэн баримт мөн гэсэн №1848 дугаартай, Нэгдлийн дарга Бадрах, ерөнхий нягтлан бодогч Өлзийтогтох нарын гарын үсэгтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Лхамсүрэнгийн Наранцэцэг, иргэний паспортын № 66020900, Их хувьчлалаар оногдсон дундын эзэмшлийн хөрөнгө 9400 төгрөг, бага хувьчлалаар өгөгдсөн хөрөнгийн хэмжээ бүгд 3000 төгрөг, үүнээс 2100 төгрөгт мал гэсэн.
  3. Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002726 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд: Балжир овогт Даваагийн Данзан, Лхамсүрэн нарын гэр бүлд 1966 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн Даваагийн Наранцэцэгийг  1966 оны 03 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 21-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн.
  4. Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002722 тоот төрөл садангийн лавлагаанд: Цэвэг овогт Даваагийн Пүрэв /РД:АД46060216/ нь Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэгийн /РД:АД66020900/ ах мөн болохыг тодорхойлов гэсэн.
  5. Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002723 тоот төрөл садангийн лавлагаанд: Балжир овогт Даваагийн Жаргалсайхан /РД:АД56030504/ нь Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэгийн /РД:АД66020900/ эгч мөн болохыг тодорхойлов гэсэн.
  6. Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002725 тоот төрөл садангийн лавлагаанд: Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэг /РД:АД66020900/ нь Боржгон овогт Даваагийн Батзаяагийн /РД:АР63011301/ дүү мөн болохыг тодорхойлов гэсэн.
  7. Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002724 тоот төрөл садангийн лавлагаанд: Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэг /РД:АД56030504/ нь Балжир овогт Даваагийн Баттулгын /РД:АД70081910/ эгч мөн болохыг тодорхойлов гэсэн.
  8. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 265 тоот тодорхойлолтод: Тус аймгийн архивын сан хөмрөгт Өндөр-Улаан сумын цалингийн баримт шилжиж ирээгүй тул Лхамсүрэнгийн Наранцэцэгт холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн.
  9. Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 17 тоот тодорхойлолтод: Өндөр-Улаан сумын Нэгдсэн конторын барилга нь 1984 оны 12 сарын 23-ны өдрийн 16:30 цагт цахилгааны утасны гэмтлээс болж шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн.
  10. Гэрч Ж.Оюунаа: Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлийн үнээний фирмд 1975 оноос 1982 оныг хүртэл хугацаанд саальчнаар, 1982 оноос 1990 оныг дуустал хонин суурьт саальчнаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд манай хоёрынх айл саахалт байсан болохоор Л.Наранцэцэгийн ажиллаж байсныг сайн мэдэж байна. Л.Наранцэцэг нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оноос 1986 он хүртэл манай үнээний фирмд саальчнаар ажиллаж байгаад. 1986 оноос 1990 он хүртэл хугацаанд хонин суурьт саальчнаар ажиллаж байсан. Тус хонин суурийн ахлагч нь миний аав Жамсранжавын байсан гэсэн мэдүүлэг.
  11. Гэрч Б.Жамъянгарав: Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1971 оноос 1995 оныг хүртэл хугацаанд мал зүйчээр ажиллаж байсан болохоор Л.Наранцэцэгийн ажиллаж байсныг сайн мэдэж байна. Би нэг айлд сар болгон очиж малчин саальч нартай уулзаж судалгаа авч, төлөвлөгөө гаргаж ажилладаг байсан Л.Наранцэцэг нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оноос 1986 он хүртэл Дамдингийн үнээний фирмд саальчнаар орж ажилласан. 1986 оноос 1990 он хүртэл хугацаанд хонин суурьт саальчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

          Хүсэлт гаргагч Л.Наранцэцэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 12-ны өдрийн баярын бичиг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1984 оны 12 сарын 29-ны өдрийн гэрчилгээ, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 09-ны өдрийн 61 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 06-ны өдрийн 27 тоот шагнал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 09-ны өдрийн 92 тоот өвчнөөр хорогдсон, малыг зарлага болох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн Фермийн эрхлэгч Дамдангийн 1984 оноос 1988 он хүртэлх мал, сүүний тооцоо бичсэн дэвтэр, Эрдэнэдэлгэрийн Чулуунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, Хөрөнгө эзэмшсэн гэрчилгээ, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002726 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002722 тоот төрөл садангийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002723 тоот төрөл садангийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002725 тоот төрөл садангийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 151/002724 тоот төрөл садангийн лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 265 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 17 тоот тодорхойлолт гэрч Ж.Оюунаа, Б.Жамъянгарав нарыг мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Л.Наранцэцэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 07 сарын 09-ны өдрийн 61 тоот болзол дүгнэх тухай тогтоол,  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот хөрөнгө зарлага болгох тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 11 сарын 27-ны өдрийн 106 тоот болзол дүгнэх тухай тогтоолуудыг,  Л.Наранцэцэг суурийн алхагчаар ажиллаж байгаагүй, Наран гэж бичигдсэн лавлагаа өөрт нь холбогдох лавлагаа би гэсэн учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

          Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

          Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Балжир овогт Лхамсүрэнгийн Наранцэцэгийн /РД:АД66020900/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Хүсэлт гаргагч Л.Наранцэцэгийн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан эсэхийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баасанхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН