| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0026/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 25
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Хохирогч Б.О ,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт М-ын Т /............../-д холбогдох 1916000600026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, Говь-Алтай аймгийн ........ сумын .......... багт оршин суух, 1999 оны 05 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Аварга дээд сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, оюунтан, ам бүл 7, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ......... регистрийн дугаартай, Бэсүд овогт М-ын Т .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд Б.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд Б.О-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр цолгүй бөхчүүдийн барилдаан болж байсан. Би О-гийн үүдэнд хэрчсэн гурил авах гээд очсон. Тэгээд О гарч ирээд “арчаагүй пизда вэ, хэнд унасан юм бэ?” гэж хэлээд мөрөн дээр цохиод авахаар нь эвтэйхэн асуулдаа гэж хэлээд цээж рүү нь түлхсэн. Тэгэхэд босч ирээд миний уруулны дээд хэсэгт сэтлэхээр нь миний уур хүрээд хавсраад унагасан... Тухайн өдөр цолгүй бөхчүүдийн барилдаан болж байсан. Би О-гийн дэлгүүрийн үүдэнд хэрчсэн гурил авах гээд очсон. Тэгээд О гарч ирээд “арчаагүй пизда вэ, хэнд унасан юм бэ?” гэж хэлээд мөрөн дээр цохиод авсан. Тэгэхээр нь эвтэйхэн асуулдаа гэж хэлээд цээж рүү нь цохисон... Тухайн үед уур хүрээд тийм үйлдэл гаргасан... хохирогч уруул сэтэлсэн ... Хохирогчийг цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа... 600 нэгж буюу 600.000 төгрөгийг оюутан болохоор хэсэгчлэн төлж болох уу? аль болох бага шийтгэл оногдуулж өгнө үү... 600.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...01 дүгээр сарын 31-ний орой 19 цагийн орчим гадаа түлш оруулж байгаад гэртээ орж ирэхэд танай найзууд чинь гадаа ирсэн зааланд тоглоё гээд дуудаад байна гэж хэлэхээр нь тухайн үед цагаан сар болох гээд ажил ихтэй байсан учир тоглохгүй гэж хэлэх гээд гарсан. Тухайн өдөр цолгүй бөхчүүдийн барилдаан болсон байсан. Түрүүлсэн бөхчүүдийн нэр дээр М.Т-ын нэр байгаагүй. Тэгэхээр нь эхлээд хоёр найзтайгаа мэндлээд дараа нь М.Т-ыг хэнд унасан юм бэ? гээд мөрөн дээр нь нөхөрсөгөөр алгадсан. Тэгэхэд үгийн зөрөөгүй цохиод авсан. Тэгээд яагаад байгаа юм бэ? гэж асуухад эвтэйхэн асуулдаа гэж хэлсэн. Тэгээд намайг мушгиад унагаасан. Босч амжилгүй толгой руу өшиглөсөн. Манай хоёр найз салгаад нүд харанхуйлаад, толгой эргээд байхаар нь хашааны гадаа газар дээр суухад аятайхан харьцалдаа гэж хэлээд дахиад намайг мөргөсөн. Би бариад авсан тэгээд намайг хашааны гадаа байдаг чулуун дээр толгойгоороо саваад унасан. Унаад босч ирэхийн завдалгүй үүдэн шүдрүү цохисон... Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг хаагдана. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... хохирлыг төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Найз Д , Д нар уулзах гээд хашааны гадаа ирсэн. Гараад иртэл хашааны гадаа Төрбат ирчихсэн байсан. Тэр өдөр цолгүй бөхчүүдийн барилдаан болсон тул барилдсан байх гэж бодоод Т-ыг за өнөөдөр хэнд уначихав гэж зүүн мөрөн дээр нь нөхөрсөгөөр алгадсан. Гэтэл Т үгийн зөрөөгүй намайг элгэдсэн. Тэгээд би түүнийг яагаад байгаа юм бэ гэхэд намайг барьж аваад тонгорч унагаагаад миний толгойруу өшиглөсөн. Би элэгдүүлсэн болохоор жаахан хөндүүр оргилд хойшоо газар дээр сууж байгаад босох гэтэл миний толгойруу мөргөсөн. Дахиад намайг хойшоо чулуун дээр толгойгоор минь савж унагаасан. Бас үүдэн хоёр шүдрүү гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/,
Гэрч И.Дэ-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 01 сарын 31-ний орой Д бид хоёр найз О-тэй уулзахаар хашааных нь гадаа очсон. О гэрээсээ гараад ирсэн. О хэнд унав гээд мөрөн дээр нь алгадсан. Тэгтэл Т О-гийн элгэнд нь цохиод авсан. О Т-ыг яагаад байгаа юм бэ гэхэд Т эвтэйхэн асуулдаа гээд О-ийг унагаагаад толгойруу нь өшиглөсөн. Унахдаа хашааны гаднах чулуун дээр толгойгоороо унасан. О аллаа шүү дээ гээд Т-д хэлээд боссон. Тэгтэл Т О-гийг очоод мөргөөд авсан. Тэгэхээр нь Дэнзэнлхүндэв бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. Тэгээд О гэртээ орсон...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,
Гэрч А.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 01 сарын 31-ны өдөр 19 цагийн үед Д бид хоёр О-тэй уулзахаар хашааны гадаа нь байсан. Т ирсэн. О ирээд Т-ын мөрөн дээр нь зөөлөн алгадаад чи хэнд унасан юм бэ пизда минь гэсэн. Тэгтэл Т О-гийн цээжрүү хүчтэй цохисон. Цохихдоо хүнтэй эвтэйхэн харьцаарай гэж байсан. Тэгээд тэр хоёр зодолдсон...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 41 дугаартай “...1. Иргэн Б.О-гийн биед зүүн чамархайд шарх, зүүн гарын алга, духанд зулгаралт, үүдэн 1 шүдний ганхалт, дээд уруулын дотор талд өнгөц язрал, зүүн гарын сарвууны ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтого алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 09-10-рт/,
Шинжээч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.О-ийн биед үүссэн гэмтлүүдээс зүүн чамархайд үүссэн шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг/хх 28-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон хохирогч талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон хохирогчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг хх14-16-рт, гэрч Д-гийн мэдүүлэг хх21-рт, Д-ийн мэдүүлэг хх22-23-рт, шинжээчийн дүгнэлт хх9-10-рт, шинжээчийн мэдүүлэг хх28-рт болон шүүх хуралаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Т нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.Т-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...516.000 төгрөгийн хохирлыг төлсөн... өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 516.000 төгрөгийн төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч М.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Т-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон хохирогч, шүүгдэгч нарын хувийн зан харилцааны байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, М.Т-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч М.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 72-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, прокурорын гаргасан санал болон шүүгдэгчийн “...600.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх саналтай байна..” гэх хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч М.Төрбатын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 516.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт М-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Бэсүд овогт М-ын Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял болох 600.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан М.Т нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь хохирогчид 516.000 төгрөг төлсөн, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА