Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 350

 

                                              

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн Цагаан давааны 21-08 тоотод оршин суух Монгол овогт Чойхүүгийн Баярсайханы /РД:АЭ67012301/ нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Эрдэнбулган сум, Хуучин захын хашаанд оршин суух Боржгон овогт Самбуугийн Марусьяд /РД:АЮ55120469/ холбогдох

1.245.661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай 897.000 төгрөгийг сарын 0,5% хүүтэй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлүүлсэн. Марусья нь тогтсон хугацаанд хүүгээ болон үндсэн мөнгөө нэг удаа өгч байгаагүй. Хугацаа нь 2016 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл гэрээгээ сунгасан боловч мөнгөө өгөхгүй байна. Иймд үндсэн зээл 897.000 төгрөг, хүү 215.198, алданги 133.463 төгрөг нийт 1.245.661 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч С.Марусьягийн шүүхэд гаргасан тайлбартаа:.. Миний бие Ч.Баярсайханы нэхэмжлэлтэй танилцлаа. Ч.Баярсайханы нэхэмжилсэн 1.245.661 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

           

           Нэхэмжлэгч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:.. Хариуцагч Марусьягийн тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн 1.245.661 төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах гэдгийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

         

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Баярсайхан хариуцагч  С.Марусьягаас 1.245.661 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Марусья 1.245.661  төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Марусья 1.245.661  төгрөгийг 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид тохиролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ч.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34.446 төгрөгөөс 17.225 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 17.225 төгрөг, хариуцагч  С.Марусьягаас 17.225 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монгол овогт Чойхүүгийн Баярсайханы /РД:АЭ67012301/  нэхэмжилсэн 1.245.661 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун жаран нэгэн/ төгрөгийг хариуцагч Боржгон овогт Самбуугийн Марусья /РД:АЮ55120469/ 2016 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд 34.446 төгрөгөөс 17.225 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 17.225 төгрөг, хариуцагч С.Марусьягаас 17.225 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН