Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 15

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөнд холбогдох 1831002840284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 9-01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөн, РД:/МЮ-85121715/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зургийг хулгайлан нэг сая таван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зургийг хулгайлан нэг сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг Хохирогч П.Шинэбаярын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Очирваань бурхан мөн металл гадаргуу дээр цохиж бурханы зураг гаргасан бурханы хөрөг, мөн нэг жижиг бурханы зураг гурав ямар цаг хугацаанд бүтээгдсэн гэдгийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар манай өвөөгөөс л өвлөгдөн надад ирсэн зүйлс. Очирваань бурхан 8*10 орчим см хэмжээтэй зэс саванд хийсэн бурхан байсан, харин металл гадаргуу дээр цохиж дүрсэлсэн бурханы зураг ойролцоогоор 15*20 см хэмжээтэй байсан нөгөө жижиг бурханы зураг болохоор ойролцоогоор 5*6 см хэмжээтэй даавуун дээр зурсан бурхан байсан. Бас өөр хэд хэдэн бурханы өнгөт зураг байх ёстой яг хэдэн ширхэг бурханы өнгөт зураг байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Эдгээр өнгөт зурагнууд нь сүүлийн үеийнх байх. Манай өвөө эдгээр зүйлсийг хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй манай өвөө 2000 онд нас барсан юм. Өвөөгийн гэрт байсан гэрийнх нь юмнаас бурхан тахил нь надад ирсэн. Манай өвөө Амарбаясгалан хийдэд шавилан суудаг лам хүн байсан гэсэн. Би одоо дээрх манай гэрээс алдагдсан бурхан болон бурханы зургуудыг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Очирваань бурханыг би 5 сая төгрөгөөр үнэлж байна. Жижиг даавуун дээр зурагдсан бурханыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад бурханы хөрөг зургуудаа үнэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/ Иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр миний зүс таних нэг залуу надад Очирваань нэртэй бурхан болон 5 ширхэг бурханы болон сүмийн зураг зарсан. Тэр залуугийн надад зарсан дээрх эд зүйлс хулгайн эд зүйлс байсан гэдгийг нь мэдэлгүй худалдаж авсан. Би уг бурханыг 160.000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ Гэрч Ц.Гэрэлт-Одын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр нэг залуу миний гар утас руу залгаад “бурхан авах уу? бас хэдэн ширхэг бурханы зураг байн авах уу?” гэж надаас асуусан. Тэгэхээр хаанаас авчирсан юм бэ? гэж асуусан чинь тэр залуу надад “би энэ бурханыг Зэлтэрээс найзаасаа авсан, ямар нэртэй бурхан байсан гэдгийг нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу над дээр ирээд бурхан аа надад үзүүлсэн. Тэр залуугийн авчирч өгсөн бурхан нь Очирваань нэртэй жижиг шармал бурхан байсан тэр бурхан 6 см орчим өндөртэй байсан. Бас нэр нь мэдэгдэхгүй 5 ширхэг бурханы зураг болон сүмийн зураг байсан. Тэр залуу надад эдгээр зүйлсээ 160.000 төгрөгөнд зарна гэж хэлэхээр нь би тэр залууд “ямар учиртай бурхан зарах гээд байгаа юм бэ? Хулгайн эд зүйлс юм уу гэж асуусан чинь тэр залуу надад “энэ хулгайн бурхан биш ээ, мөнгөний хэрэг гараад зарах гэж байна” гэж хэлсэн тэгээд би уг бурханыг тэр залуугаас 160.000 төгрөг өгөөд авсан. Тэгээд бурхан худалдаж авсанаас хойш хэд хоногийн дараа цагдаа нар хуучин зах дээр хүмүүстэй уулзаад Очирваань нэртэй бурхан айлаас алдагдсан гэж асуугаад яваад байна гэхээр нь би өнөөдөр энэ талаараа цагдаагийн газар ирж мэдүүлэг өгч байна. Яагаад гэвэл миний худалдаж авсан бурхан цагдаа нарын хайгаад байсан хулгайд алдагдсан бурхан байж магадгүй гэж бодоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ Гэрч Ц.Батгэрэлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн амьдарч байсан Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг 227 тоотод байх байшингаа Ж.Түвшинбаатар гэх хүнд зарахаар болоод тухайн өдөр байшингаа суллаж өгсөн. Тэр өдөр би эхнэр П.Шинэбаяр, дүү А.Мөнх-Эрдэнэ нарын хамт гэрийхээ эд зүйлийг талыг нь эхнэрийн авга эгчийн граж руу, заримыг нь өөрийн ээжийн гэр лүү зөөсөн. Тэгээд юмнуудаа зөөж 22 цагийн үед дууссан. Тэгээд би Ж.Түвшинбаатартай утсаар холбогдоод бид нар гэрийнхээ эд зүйлийг зөөгөөд дуусчихлаа, та нар ирж гэрийнхээ түлхүүрийг, хашааны үлдсэн хэдэн банзыг ч гэсэн тоолоод ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ж.Түвшинбаатар эхнэртэйгээ, хамт ажилладаг гэх залуутайгаа ирж хүлээж авсан. Тэгээд манай эхнэр явахдаа байшиндаа байсан гүнгэрваатай бурхан, ээжийнхээ хувцаснуудыг үлдээсэн. Тэгэхдээ манай ээхнэр Ж.Түвшинбаатарын эхнэрийг нь дуудаж байгаад гүнгэрваатай бурханаа харуулаад, энэ бурханыг үлдээлээ, маргааш ирж авъя, тэр болтол байж болох уу гэсэн чинь болно гэхээр нь үлдээсэн. Тэгээд бид нар яваад маргааш нь ирэх гэж байсан боловч очиж амжаагүй. Тэгээд нөгөөдөр нь буюу 2018 оны 08 дугаар сарын 10- ны орой 20 цагийн үед ирэхэд гүнгэрваатай бурхан хөдөлсөн шинж байхгүй байсан. Тэгээд авч явах гэсэн чинь манай эхнэр гүнгэрваатай бурханыг буцаагаад тавиулаад үзсэнээ бичгийн цаасны талаас үл ялиг жижиг хэмжээтэй төмөр төвийлгөж хийсэн бурхан, мөн 6*9 см орчим хэмжээтэй, 3 орчим см хэмжээний өргөнтэй, дээш нь сугалж гаргаж ирдэг “Очирваань” бурхан шиг байсан Ийм 2 бурхан, мөн хийдийг дээрээс нь авсан юм шиг зураг, мөн эрэгтэй лам хүний хөрөг зураг зэрэг эд зүйлс алга болчихсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ Гэрч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажилагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Ц.Батгэрэл ах над руу залгаад “миний дүү гэр нүүлгэлцээд өг” гэж хэлхээр нь би гэрт нь очиж гэрийг нь нүүлгэж өгсөн. Тухайн үед гэрийнх тавилга, эд зүйлүүдийг нүүлгээд эмээ Отгонбаярын хашаанд буулгасан. Тэгээд би Ц.Батгэрэл ахтай уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед П.Шинэбаяр эгч залгаад “гар чийдэн гэрэл аваад хүрээд ир” гэхээр нь би гэрэл хайгаад олдохгүй болхоор нь би өөрөө шууд Ц.Батгэрэл ахынд очиход П.Шинэбаяр эгч Ц.Батгэрэл ах хоёр бурхан алга болсон байна гэж хэлэхээр нь би цуг хайлцсан. Тэгээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад ирж байна...” гэх мэдүүлэг /ххийн 37-38 дугаар тал/ Гэрч Б.Болормаагийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Ж.Түвшинбаатар бид Ц.Батгэрэл гэх айлын байшинг худалдаж авахаар болоод 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тухайн айл байшингаа суллаж өгсөн. Тэгээд би нөхөртэйгээ, нөхрийн найз Б.Дэлгэрмөрөнгийн хамт бид 3 очиж засвар хийсэн. Тухайн үед байшин зарсан айлын эхнэр нь гэрийнхээ эд зүйлийг авч явчихаад бурханаа үлдээлээ шүү гээд хэлж байсан. Тэгээд харахад том модон хайрцагтай, шилэн хаалгатай бурханы гүнгэрваа байсан. Гэхдээ би дотор нь ямар бурхан, бурханы ямар эд зүйл байсан талаар анзаарч хараагүй. Дээр нь байсан судар зэргийг л харсан. Тэгээд тэр айлын эхнэр явахдаа ээжийн булган шүүпийг алдчихваа гээд хэлж байсан. Тэгээд бид 3 засвараа хийж шөнө 02 цагийн үед харьцгаасан. Бид нар харихдаа байшингийнхаа цонх, хаалгыг бүгдийг нь түгжээд явсан. Тэрнээс хойш ер нь байшиндаа бүтэн өдрөөр очоогүй болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай байшинд засвар хийхээр Б.Дэлгэрмөрөнгөөс өөр хүн очоогүй. Манай нөхөр би, Б.Дэлгэрмөрөн бид гурав л байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ Гэрч П.Уламбаярын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Дэлгэрмөрөнг 2008 оноос хойш мэддэг болсон. Б.Дэлгэрмөрөн нь даруу төлөв зантай ажилч хичээнгүй аливаа зүйлд зүтгэл сайтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ Гэрч О.Баасандоржийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард Б.Дэлгэрмөрөн манай гэрт байсан. Сарын эхээр 2 орчим өдөр Сэлэнгийн долгио чуулгад ажилладаг Ж.Түвшинбаатар гэх залуугийн худалдан авсан байшинд засварын ажил хийж байгаа гээд яваад байсан. Би тухайн үед ажил хийж байхад нь очиход ажлаа хийж байсан бөгөөд Б.Дэлгэрмөрөн тэр айлын ханын цаасыг надаар наалгуулах гэхээр нь их завгүй байсан тул нааж өгөлгүй ажилдаа яваад өгсөн юм. Би тэр өдөр яг хэдний өдөр байсан эсэх талаар санахгүй байна. Ямартай ч 2018 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна. Би ажилдаа явахаар гартал манай байшингийн таамбар хэсэгт поошигон дотор нэг жижиг бурхан, бурханы жижиг зураг зэрэг зүйлс байхаар нь Б.Дэлгэрмөрөнгөөс асуухад тэрээр “Хүний юм байгаа юм. Хүнд нь аваачиж өгнө” гэж хэлсэн. Тэр өдрийн өмнөх орой нь Б.Дэлгэрмөрөн Ж.Түвшинбаатар гэх залуугийн гэрт засварын ажил хийж байгаад ирлээ гээд ирсэн юм. Тэр үед тэдгээр бурхан, эд зүйлийг авч ирж тавьсан байсан байх. Дараа нь харахад тэр бурхан, эд зүйлс нь алга болсон байсан. Би тус бурхан эд зүйлсийг нь сайн санахгүй байна. Ерөнхийд нь бурхан болон бурханы гэмээр зурагнууд байна л гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/ Гэрч Д.Баярсайханы 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэрийн хувьд маш хүнд өвчинтэй учраас энэ жилийн хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд Сүхбаатар суманд гэртээ байсан удаа бага юм. Тэрээр энэ жилээс О.Баасандорж гэх эмэгтэйтэй үерхдэг, найзалж нөхөрлөдөг гэр орноор нь очдог болсон юм. Тухайн үед тэдний г бурхан тахилаа авах талаараа хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирж тус бурхан тахилаа авах гэж байхдаа дотор нь байсан бурхан алга болсон байна гэсэн. Тус бурханы гүнгэрваа дотор ямар ямар бурхан байсан галаар нь анзаарч сайн хараагүи байсан юм. Б.Дэлгэрмөрөнгийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас шөнийн 23 цаг хүртэл дотор заслын ажил хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт: Нэр нэршил Хохирогчийн үнэлгээ Үнэлгээ Очирваань бурханы метал баримал 5 сая 1.500.000 төгрөг Хоёр алгаа дээш харуулсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг 30.000 төгрөг Хоёр алгаа дотогш хумиж залбирсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг 30.000 төгрөг Завилж суусан лам хүний хөрөг 1 ширхэг Үнэлэх боломжгүй Залбирч суусан байдалтай зураг нь бүдгэрсэн бурханы зураг 1 ширхэг 100.000 төгрөг 100.000 төгрөг Ямар нэг хээ гэмээр зураглалтай хуучирч муудсан зураг 1 ширхэг 20000 төгрөг А-5 хэмжээний цааснаас үл ялиг жижиг хэмжээтэй хавтгай гууль гэмээр метал дээр ямар нэг хүний дүрсийг товойлгон цохиж урласан бурхан Үнэлэх боломжгүй Эртний байшин эд зүйл, хүмүүсийн дүрслэл бүхий зураг 1 ширхэг 20.000 төгрөг 1.700.000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/ болно...” гэх дүгнэлт /хх-ийн 58-63 дугаар тал/ Б.Дэлгэрмөрөнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар тал/ Эрүүгийн харуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-84 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зурагнуудыг хулгайлан нэг сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн гэмт үйлдлийн улмаас бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Шинэбаяр Очирваань бурханы метал баримал, хоёр алгаа дээш харуулсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг, хоёр алгаа дотогш хумиж залбирсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг, завилж суусан лам хүний хөрөг 1 ширхэг, залбирч суусан байдалтай зураг нь бүдгэрсэн бурхаын зураг 1 ширхэг, ямар нэг хээ гэмээр зураглалтай хуучирч муудсан зураг 1 ширхэг, А-5 хэмжээний цааснаас үл ялиг жижиг хэмжээтэй хавтгай гууль гэмээр метал дээр ямар нэг хүний дүрсийг товойлгон цохиж урласан бурхан, эртний байшин эд зүйл, хүмүүсийн дүрслэл бүхий зураг 1 ширхэг зэргийг бүрэн бүтэн буцаан авсан ба шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь замдаа явж байхдаа хаясан гэх төмөр дээр товойлгож хийсэн хүний дүрстэй бурхан гэмээр зүйлийг хохирогч нь шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгөөс нэхэмжлэхгүй, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүйгээр дээрх зүйлүүдийг худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч түүнд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснийг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Дэлгэрмөрөнд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийгэмд тустай нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, ялтан Б.Дэлгэрмөрөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөнд холбогдох 1831002840284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 9-01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөн, РД:/МЮ-85121715/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зургийг хулгайлан нэг сая таван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зургийг хулгайлан нэг сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг Хохирогч П.Шинэбаярын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Очирваань бурхан мөн металл гадаргуу дээр цохиж бурханы зураг гаргасан бурханы хөрөг, мөн нэг жижиг бурханы зураг гурав ямар цаг хугацаанд бүтээгдсэн гэдгийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар манай өвөөгөөс л өвлөгдөн надад ирсэн зүйлс. Очирваань бурхан 8*10 орчим см хэмжээтэй зэс саванд хийсэн бурхан байсан, харин металл гадаргуу дээр цохиж дүрсэлсэн бурханы зураг ойролцоогоор 15*20 см хэмжээтэй байсан нөгөө жижиг бурханы зураг болохоор ойролцоогоор 5*6 см хэмжээтэй даавуун дээр зурсан бурхан байсан. Бас өөр хэд хэдэн бурханы өнгөт зураг байх ёстой яг хэдэн ширхэг бурханы өнгөт зураг байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Эдгээр өнгөт зурагнууд нь сүүлийн үеийнх байх. Манай өвөө эдгээр зүйлсийг хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй манай өвөө 2000 онд нас барсан юм. Өвөөгийн гэрт байсан гэрийнх нь юмнаас бурхан тахил нь надад ирсэн. Манай өвөө Амарбаясгалан хийдэд шавилан суудаг лам хүн байсан гэсэн. Би одоо дээрх манай гэрээс алдагдсан бурхан болон бурханы зургуудыг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Очирваань бурханыг би 5 сая төгрөгөөр үнэлж байна. Жижиг даавуун дээр зурагдсан бурханыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад бурханы хөрөг зургуудаа үнэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/ Иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр миний зүс таних нэг залуу надад Очирваань нэртэй бурхан болон 5 ширхэг бурханы болон сүмийн зураг зарсан. Тэр залуугийн надад зарсан дээрх эд зүйлс хулгайн эд зүйлс байсан гэдгийг нь мэдэлгүй худалдаж авсан. Би уг бурханыг 160.000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ Гэрч Ц.Гэрэлт-Одын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр нэг залуу миний гар утас руу залгаад “бурхан авах уу? бас хэдэн ширхэг бурханы зураг байн авах уу?” гэж надаас асуусан. Тэгэхээр хаанаас авчирсан юм бэ? гэж асуусан чинь тэр залуу надад “би энэ бурханыг Зэлтэрээс найзаасаа авсан, ямар нэртэй бурхан байсан гэдгийг нь би мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу над дээр ирээд бурхан аа надад үзүүлсэн. Тэр залуугийн авчирч өгсөн бурхан нь Очирваань нэртэй жижиг шармал бурхан байсан тэр бурхан 6 см орчим өндөртэй байсан. Бас нэр нь мэдэгдэхгүй 5 ширхэг бурханы зураг болон сүмийн зураг байсан. Тэр залуу надад эдгээр зүйлсээ 160.000 төгрөгөнд зарна гэж хэлэхээр нь би тэр залууд “ямар учиртай бурхан зарах гээд байгаа юм бэ? Хулгайн эд зүйлс юм уу гэж асуусан чинь тэр залуу надад “энэ хулгайн бурхан биш ээ, мөнгөний хэрэг гараад зарах гэж байна” гэж хэлсэн тэгээд би уг бурханыг тэр залуугаас 160.000 төгрөг өгөөд авсан. Тэгээд бурхан худалдаж авсанаас хойш хэд хоногийн дараа цагдаа нар хуучин зах дээр хүмүүстэй уулзаад Очирваань нэртэй бурхан айлаас алдагдсан гэж асуугаад яваад байна гэхээр нь би өнөөдөр энэ талаараа цагдаагийн газар ирж мэдүүлэг өгч байна. Яагаад гэвэл миний худалдаж авсан бурхан цагдаа нарын хайгаад байсан хулгайд алдагдсан бурхан байж магадгүй гэж бодоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ Гэрч Ц.Батгэрэлийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн амьдарч байсан Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг 227 тоотод байх байшингаа Ж.Түвшинбаатар гэх хүнд зарахаар болоод тухайн өдөр байшингаа суллаж өгсөн. Тэр өдөр би эхнэр П.Шинэбаяр, дүү А.Мөнх-Эрдэнэ нарын хамт гэрийхээ эд зүйлийг талыг нь эхнэрийн авга эгчийн граж руу, заримыг нь өөрийн ээжийн гэр лүү зөөсөн. Тэгээд юмнуудаа зөөж 22 цагийн үед дууссан. Тэгээд би Ж.Түвшинбаатартай утсаар холбогдоод бид нар гэрийнхээ эд зүйлийг зөөгөөд дуусчихлаа, та нар ирж гэрийнхээ түлхүүрийг, хашааны үлдсэн хэдэн банзыг ч гэсэн тоолоод ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ж.Түвшинбаатар эхнэртэйгээ, хамт ажилладаг гэх залуутайгаа ирж хүлээж авсан. Тэгээд манай эхнэр явахдаа байшиндаа байсан гүнгэрваатай бурхан, ээжийнхээ хувцаснуудыг үлдээсэн. Тэгэхдээ манай ээхнэр Ж.Түвшинбаатарын эхнэрийг нь дуудаж байгаад гүнгэрваатай бурханаа харуулаад, энэ бурханыг үлдээлээ, маргааш ирж авъя, тэр болтол байж болох уу гэсэн чинь болно гэхээр нь үлдээсэн. Тэгээд бид нар яваад маргааш нь ирэх гэж байсан боловч очиж амжаагүй. Тэгээд нөгөөдөр нь буюу 2018 оны 08 дугаар сарын 10- ны орой 20 цагийн үед ирэхэд гүнгэрваатай бурхан хөдөлсөн шинж байхгүй байсан. Тэгээд авч явах гэсэн чинь манай эхнэр гүнгэрваатай бурханыг буцаагаад тавиулаад үзсэнээ бичгийн цаасны талаас үл ялиг жижиг хэмжээтэй төмөр төвийлгөж хийсэн бурхан, мөн 6*9 см орчим хэмжээтэй, 3 орчим см хэмжээний өргөнтэй, дээш нь сугалж гаргаж ирдэг “Очирваань” бурхан шиг байсан Ийм 2 бурхан, мөн хийдийг дээрээс нь авсан юм шиг зураг, мөн эрэгтэй лам хүний хөрөг зураг зэрэг эд зүйлс алга болчихсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ Гэрч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажилагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Ц.Батгэрэл ах над руу залгаад “миний дүү гэр нүүлгэлцээд өг” гэж хэлхээр нь би гэрт нь очиж гэрийг нь нүүлгэж өгсөн. Тухайн үед гэрийнх тавилга, эд зүйлүүдийг нүүлгээд эмээ Отгонбаярын хашаанд буулгасан. Тэгээд би Ц.Батгэрэл ахтай уулзаагүй. Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед П.Шинэбаяр эгч залгаад “гар чийдэн гэрэл аваад хүрээд ир” гэхээр нь би гэрэл хайгаад олдохгүй болхоор нь би өөрөө шууд Ц.Батгэрэл ахынд очиход П.Шинэбаяр эгч Ц.Батгэрэл ах хоёр бурхан алга болсон байна гэж хэлэхээр нь би цуг хайлцсан. Тэгээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад ирж байна...” гэх мэдүүлэг /ххийн 37-38 дугаар тал/ Гэрч Б.Болормаагийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Ж.Түвшинбаатар бид Ц.Батгэрэл гэх айлын байшинг худалдаж авахаар болоод 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тухайн айл байшингаа суллаж өгсөн. Тэгээд би нөхөртэйгээ, нөхрийн найз Б.Дэлгэрмөрөнгийн хамт бид 3 очиж засвар хийсэн. Тухайн үед байшин зарсан айлын эхнэр нь гэрийнхээ эд зүйлийг авч явчихаад бурханаа үлдээлээ шүү гээд хэлж байсан. Тэгээд харахад том модон хайрцагтай, шилэн хаалгатай бурханы гүнгэрваа байсан. Гэхдээ би дотор нь ямар бурхан, бурханы ямар эд зүйл байсан талаар анзаарч хараагүй. Дээр нь байсан судар зэргийг л харсан. Тэгээд тэр айлын эхнэр явахдаа ээжийн булган шүүпийг алдчихваа гээд хэлж байсан. Тэгээд бид 3 засвараа хийж шөнө 02 цагийн үед харьцгаасан. Бид нар харихдаа байшингийнхаа цонх, хаалгыг бүгдийг нь түгжээд явсан. Тэрнээс хойш ер нь байшиндаа бүтэн өдрөөр очоогүй болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай байшинд засвар хийхээр Б.Дэлгэрмөрөнгөөс өөр хүн очоогүй. Манай нөхөр би, Б.Дэлгэрмөрөн бид гурав л байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ Гэрч П.Уламбаярын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Дэлгэрмөрөнг 2008 оноос хойш мэддэг болсон. Б.Дэлгэрмөрөн нь даруу төлөв зантай ажилч хичээнгүй аливаа зүйлд зүтгэл сайтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ Гэрч О.Баасандоржийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард Б.Дэлгэрмөрөн манай гэрт байсан. Сарын эхээр 2 орчим өдөр Сэлэнгийн долгио чуулгад ажилладаг Ж.Түвшинбаатар гэх залуугийн худалдан авсан байшинд засварын ажил хийж байгаа гээд яваад байсан. Би тухайн үед ажил хийж байхад нь очиход ажлаа хийж байсан бөгөөд Б.Дэлгэрмөрөн тэр айлын ханын цаасыг надаар наалгуулах гэхээр нь их завгүй байсан тул нааж өгөлгүй ажилдаа яваад өгсөн юм. Би тэр өдөр яг хэдний өдөр байсан эсэх талаар санахгүй байна. Ямартай ч 2018 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна. Би ажилдаа явахаар гартал манай байшингийн таамбар хэсэгт поошигон дотор нэг жижиг бурхан, бурханы жижиг зураг зэрэг зүйлс байхаар нь Б.Дэлгэрмөрөнгөөс асуухад тэрээр “Хүний юм байгаа юм. Хүнд нь аваачиж өгнө” гэж хэлсэн. Тэр өдрийн өмнөх орой нь Б.Дэлгэрмөрөн Ж.Түвшинбаатар гэх залуугийн гэрт засварын ажил хийж байгаад ирлээ гээд ирсэн юм. Тэр үед тэдгээр бурхан, эд зүйлийг авч ирж тавьсан байсан байх. Дараа нь харахад тэр бурхан, эд зүйлс нь алга болсон байсан. Би тус бурхан эд зүйлсийг нь сайн санахгүй байна. Ерөнхийд нь бурхан болон бурханы гэмээр зурагнууд байна л гэж харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/ Гэрч Д.Баярсайханы 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэрийн хувьд маш хүнд өвчинтэй учраас энэ жилийн хугацаанд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд Сүхбаатар суманд гэртээ байсан удаа бага юм. Тэрээр энэ жилээс О.Баасандорж гэх эмэгтэйтэй үерхдэг, найзалж нөхөрлөдөг гэр орноор нь очдог болсон юм. Тухайн үед тэдний г бурхан тахилаа авах талаараа хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирж тус бурхан тахилаа авах гэж байхдаа дотор нь байсан бурхан алга болсон байна гэсэн. Тус бурханы гүнгэрваа дотор ямар ямар бурхан байсан галаар нь анзаарч сайн хараагүи байсан юм. Б.Дэлгэрмөрөнгийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас шөнийн 23 цаг хүртэл дотор заслын ажил хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт: Нэр нэршил Хохирогчийн үнэлгээ Үнэлгээ Очирваань бурханы метал баримал 5 сая 1.500.000 төгрөг Хоёр алгаа дээш харуулсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг 30.000 төгрөг Хоёр алгаа дотогш хумиж залбирсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг 30.000 төгрөг Завилж суусан лам хүний хөрөг 1 ширхэг Үнэлэх боломжгүй Залбирч суусан байдалтай зураг нь бүдгэрсэн бурханы зураг 1 ширхэг 100.000 төгрөг 100.000 төгрөг Ямар нэг хээ гэмээр зураглалтай хуучирч муудсан зураг 1 ширхэг 20000 төгрөг А-5 хэмжээний цааснаас үл ялиг жижиг хэмжээтэй хавтгай гууль гэмээр метал дээр ямар нэг хүний дүрсийг товойлгон цохиж урласан бурхан Үнэлэх боломжгүй Эртний байшин эд зүйл, хүмүүсийн дүрслэл бүхий зураг 1 ширхэг 20.000 төгрөг 1.700.000 /нэг сая долоон зуун мянган төгрөг/ болно...” гэх дүгнэлт /хх-ийн 58-63 дугаар тал/ Б.Дэлгэрмөрөнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар тал/ Эрүүгийн харуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-84 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ж.Түвшинбаатарын гэрт засварын ажил хийж байхдаа гуулин очирваань бурхан болон бурханы зурагнуудыг хулгайлан нэг сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгийн гэмт үйлдлийн улмаас бусдад 1.700.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Шинэбаяр Очирваань бурханы метал баримал, хоёр алгаа дээш харуулсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг, хоёр алгаа дотогш хумиж залбирсан эмэгтэй төрхтэй бурханы зураг 1 ширхэг, завилж суусан лам хүний хөрөг 1 ширхэг, залбирч суусан байдалтай зураг нь бүдгэрсэн бурхаын зураг 1 ширхэг, ямар нэг хээ гэмээр зураглалтай хуучирч муудсан зураг 1 ширхэг, А-5 хэмжээний цааснаас үл ялиг жижиг хэмжээтэй хавтгай гууль гэмээр метал дээр ямар нэг хүний дүрсийг товойлгон цохиж урласан бурхан, эртний байшин эд зүйл, хүмүүсийн дүрслэл бүхий зураг 1 ширхэг зэргийг бүрэн бүтэн буцаан авсан ба шүүгдэгч Б.Дэлгэрмөрөн нь замдаа явж байхдаа хаясан гэх төмөр дээр товойлгож хийсэн хүний дүрстэй бурхан гэмээр зүйлийг хохирогч нь шүүгдэгч Б.Дэлгэрмөрөнгөөс нэхэмжлэхгүй, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Од нь хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүйгээр дээрх зүйлүүдийг худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч түүнд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлснийг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Дэлгэрмөрөнд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийгэмд тустай нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, ялтан Б.Дэлгэрмөрөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөнг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Дудага овогт Баярсайханы Дэлгэрмөрөн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар ялтан Б.Дэлгэрмөрөнд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Дэлгэрмөрөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Ялтан Б.Дэлгэрмөрөн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Ялтан Б.Дэлгэрмөрөнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                             Б.ЭРДЭНЭХИШИГ