Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 396

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 29-р байрны 18 тоотод оршин суух Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Наранбулагийн 50-01 тоотод оршин суух Хас овогт Далхжавын Цэнд-Аюушт /РД:АЮ66101394/ холбогдох

370.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цэнд-Аюуш нь 2014 оны 11 сард 870.000 төгрөгийн үнэтэй зурагт зээлээр худалдан авсанаас 2014 оны 12 сард 500.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 370.000  төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна. Иймд барааны төлбөр 370.000 төгрөгийг  гаруулж өгнө үү гэжээ.

           

          Хариуцагч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Сайнбилэгээс 870.000 төгрөгийн үнэтэй зурагт авч 500.000 төгрөгийг өмнө нь өгсөн. Үлдсэн 370.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

           

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Сайнбилэг хариуцагч Д.Цэнд-Аюушээс 370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэнд-Аюуш 370.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11.750 төгрөгөөс 5875 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 5875 төгрөг, хариуцагч Д.Цэнд-Аюушаас 5875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Хас овогт Далхжавын Цэнд-Аюуш /РД:АЮ66101394/, нэхэмжлэгч Тайж овогт Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжилсэн 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сайнбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11.750 төгрөгөөс 5875 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 5875 төгрөг, хариуцагч Д.Цэнд-Аюушаас 5875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН