Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 391

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1956 онд төрсөн, эрэгтэй Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт оршин суух Боржгин овогт Баасангийн Пүрэвсүрэнгийн /РД:АЕ56070571/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан. Иймд лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн Б.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 1971 онд хөдөө гарч мал маллаад 1974 онд 5-р сарын 27-нд цэргийн албанд татагдаад, 1977 оны 7 сарын 6-нд  цэргээс халагдаж ирсэн. 1977 оноос мал малласан 1984 онд аж ахуйн няраваар ажилласан. 1974 оноос 1982 он хүртэл ажилласан жилийн хугацаа миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй байсан. 1971-1974 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт аавтайгаа эм хонь маллаж байсан.  1977-1978 оны хавар дахиж хурга аваад дараа нь үхэр тууж байсан. Няравын ажлыг 10 гаруй жил хийсэн дараа нь хувьчлалынхаа малыг малласан Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1971 оны 08 сарын 20-ны өдрийн 16 тоот ажилд томилох тухай тушаалд: Баасан овогтой Пүрэвсүрэнг 3-р бригадад эм хонины суурьт төлчнөөр авч ажиллуулсугай гэсэн.
  2. Баасангийн Пүрэвсүрэнгийн 1973 оны 01 сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1973 оны 06 сар, 10 сар, 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1974 оны 01 сараас 04 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1977 оны 09 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1978 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1979 оны 01 сараас 09 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1980 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 153 тоот Баасан овогтой Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, 
  • 1973 оны 05 сараас 06 сар, 08 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1978 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1979 оны 02 сараас 07 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 01 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй цалингийн тодорхойлолт,
  1. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1980 оны 03 сарын 07-ны өдрийн 18 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: 2-р сард том мал хорогдол гаргаагүй “Мал тарган, сүрэг мэнд” уралдааны болзол хангасан мал аж ахуйн 88 суурийг шалгаруулж “Мал тарган, сүрэг мэнд” дарцаг 15 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 21-рт: Б.Пүрэвсүрэн гэсэн.
  2. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 80-ны өдрийн 33 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: 1981 онд зарласан “Мал тарган, сүрэг мэнд” уралдааны болзол хангасан Ямаат бригадын 7 малчин, Бодонт бригадын 6 малчин, Байшир бригадын 11 малчин бүгд 24 малчинг мөнгөн шагналаар шагнасугай. Хавсралтын 07-рт: Б.Пүрэвсүрэн гэсэн.
  3. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1982 оны 11 сарын 04-ний өдрийн 53 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: 1982 онд нэгдлийн зөвлөлөөс “Отор” өвлийн бэлтгэл социалист уралдааны болзол биелүүлсэн эм хонины 5 суурийг тус бүр 120 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 05-рт: Б.Пүрэвсүрэн эсэн.
  4. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 14-ний өдрийн 45 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: Байшир бригадын нярав Б.Пүрэвсүрэнд үндсэн 15 хоног, нэмэгдэл 7 бүгд ажлын 22 өдрөөр 11 сарын 25-наас эхлэн амралт олгосугай гэсэн.
  5. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1986 оны 11 сарын 25-ны өдрийн 99 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: нярав Б.Пүрэвсүрэнд үндсэн 15 хоног, нэмэгдэл 7 бүгд ажлын 22 өдрөөр 11 сарын 25-наас эхлэн амралт олгосугай гэсэн.
  6. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 68 тоот ээлжийн амралт олгох тухай тушаалд: Байшир хэсгийн нярав Б.Пүрэвсүрэнд үндсэн 15 хоног, нэмэгдэл 7 бүгд ажлын 22 өдрөөр 10 сарын 05-наас эхлэн амралт олгосугай гэсэн.
  7. Архангай аймгийн төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны баримтын 188-рт: Б.Пүрэвсүрэн гэсэн.
  8. Баасангийн Пүрэвсүрэнгийн 1981 оны 06 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1981 оны 01 сараас 06 сар, 08 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1982 оны 03 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1983 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1984 оны 01 сараас 06 сар, 10 сараас12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1985 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1986 оны 01 сараас 05 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  1. Баасангийн Пүрэвсүрэнгийн 1973 оны 12 сарын 25-ны өдөр нээсэн 253912 дугаартай цэргийн батлахад: 1956 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Өлзийт сумын малчин Баасангийн Пүрэвсүрэн. Архангай аймгийн цэрэг татлагын комиссоос 1974 оны 06 сарын 12-ны өдөр цэргийн албанд татав. Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 06 сарын 10-ны өдрийн н/121 тоот тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Архангай аймагт явуулав гэсэн бичилт.
  2. Гэрч  Ж.Намсрай шүүхэд өгсөн: Би 1958 сургууль төгсөөд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1959 оноос 1963 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1963 оноос 1966 онд цэргийн алба хаасан. 1966 оноос Өрнөл нэгдлийн Байшир бригадад тоо бүртгэгчээр ажиллаж  байгаад 1986 оноос 1992 он хүртэл хугацаанд Өрнөл нэгдлийн бригадын даргаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Б.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад 1971 оноос 1974 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэгт татагдаж 1977 онд халагдаж ирсэн. Тэр жилээ Байшир бригадад малчнаар ажилд орж 1982 он хүртэл ажилласан. Б.Пүрэвсүрэн нь 1982 оны 03 сараас 1991 оныг хүртэл хугацаанд Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир няраваар ажиллаж байсан.  Өрнөл нэгдлийн даргаар Дамбадаржаа, Эрдэнэхүү, Чойжил, Үхэртхар гэх зэрэг хүмүүс ажиллаж байлаа. Б.Пүрэвсүрэнг ажиллаж байхад би бригадын дарга, тоо бүртгэгч гэх албан тушаалууд хашиж байсан болохоор Б.Пүрэвсүрэнгийн талаар сайн мэдэж байна. Б.Пүрэвсүрэн нь даалгасан ажлын сайн хийдэг мах руу хүн байсан. Нутгийн олондоо нярав Пүүжээ гэж алдаршсан хүн дээ гэсэн мэдүүлэг.
  3. Гэрч Б.Баяраагийн шүүхэд өгсөн: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1972 оноос 1973 онд адуучнаар ажиллаж байгаад 1973 оноос 1976 он хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1976 онд цэргээс халагдаж ирээд 1977 оноос 1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1981 оны 06 сараас 1993 оныг эхэн хүртэл хугацаанд няраваар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Б.Пүрэвсүрэн нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад 1971 оны 01 сараас 1974  он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэгт татагдаж 1977 онд халагдаж ирсэн. Цэргээс ирсэн жилээ тус нэгдлийн Байшир бригадад малчнаар ажилд орж 1982 оны 03 сар хүртэл ажилласан. Тэгээд бригадад 1982 оны 03 сараас 1991 оныг хүртэл хугацаанд Б.Пүрэвсүрэн нь Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир няраваар ажиллаж байсан. Би хоёр 1972 оноос хойш найз болж нэгнийхээрээ орж гардаг бас нэг дор хамт ажиллаж байсан болохоор Б.Пүрэвсүрэнгийн талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 08 сарын 20-ны өдрөөс 1974 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар,  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан болох нь Баасангийн Пүрэвсүрэнгийн 1973 оны 01 сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1971 оны 08 сарын 20-ны өдрийн 16 тоот ажилд томилох тухай тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1980 оны 03 сарын 07-ны өдрийн 18 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1981 оны 07 сарын 80-ны өдрийн 33 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1982 оны 11 сарын 04-ний өдрийн 53 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 12 сарын 14-ний өдрийн 45 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1986 оны 11 сарын 25-ны өдрийн 99 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 68 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны баримт Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 153 тоот Баасан овогтой Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Байшир бригадад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Б.Пүрэвсүрэнгийн цэргийн батлах, гэрч Ж.Намсрай, Б.Баяраа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1974 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Б.Пүрэвсүрэнгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн 1981 оны 06 сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Өлзийт сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1971 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Баасангийн Пүрэвсүрэнгийн /РД:АЕ56070571/ Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1971 оны 08 сарын 20-ны өдрөөс 1974 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс 1982 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар,  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас Архангай аймгийн Өлзийт сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 01 сарын 01-ний өдрөөс 1971 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН