| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2017/0196/З |
| Дугаар | 242 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 242
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, М.Огийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/10 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “М.О би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д заасныг тус тус үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Тус шүүхэд гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг илт хууль бус болохыг тогтоолгох, хуулийн дагуу дахин хуралдахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/10 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбоотой хууль зүйн үр дагаварын асуудлыг бүрэн ойлгосон болно.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М.О нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/10 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ” гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгч М.О нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Од Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан гэх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/10 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ