Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0370/и |
Дугаар | 336 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 336
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт оршин суух Раш овогт Самбуугийн Баярсайхан /РД:АЯ66022365/ хүсэлттэй,
Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор ажиллаж байсан. Хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баярсайхан нь Архангай аймгийн Цэцэрлэгт хотод 10-р ангиа төгсөөд Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тус тус ажиллаж байсан. С.Баярсайханы ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Баярсайхан ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч С.Баярсайханыг Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 302 тоот Самбуу овогтой Баярсайханы Тунгалаг тамир хоршоололд саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 04-ны өдрийн 154 тоот Самбуу овогтой Баярсайханы Тунгалаг тамир хоршоололд ногоочноор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Самбуугийн Баярсайханы Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 643194 дугаартай бат илэрхийлэх зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Тунгалаг тамир хоршоололд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн С.Баярсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Баярсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН