Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 361

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багт оршин суух Боржигон овогт Сүхийн Батбаатарын /РД:АН56051512/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн уурын зууханд 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

          Хүсэлт гаргагч С.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд ажиллаж байсан. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар,  1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1979 оны  05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд адуучнаар, 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зууханд гагчигаараар ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батбаатарын хүсэлтийг дэмжиж байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багт оршин суух Боржигон овогт Сүхийн Батбаатар нь 1956 онд төрсөн, одоо 60 настай.  1972 оноос  1990 оныг дуустал хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй гэсэн учир шүүхэд хандаж улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. С.Батбаатарын ажиллаж байсан жилийг хэрэгт өгсөн нотлох баримтын хүрээнд тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч С.Батбаатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Сүхээгийн Батбаатарын 1971 оноос 1980 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1971 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1972 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1973 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1974 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1975 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1976 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1977 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1978 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1980 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  1. Сүхээгийн Батбаатарын 1981 оны 10 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:
  • 1981 оны 09 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1982 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1983 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1984 оны 01 сараас 06 сар, 10 сараас12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1985 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1986 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1987 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1988 оны 01 сараас 04 сард, 07 сараас 12 сард ажилласан хоног авсан бичилтэй
  • 1989 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1990 оны 01 сараас 06 сард, 08 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  1. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 07 сарын 08-ны өдрийн 24 тоот тэтгэвэр олгох тухай тогтоолд: Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7, 8-р анги төгсөөд үйлдвэрлэлд 1972 онд гарч байгаа хүүхдэд сайд нарын зөвлөлийн 1965 оны 160/170-р тогтоолоор 16 хүүхдэд тус бүр 250 төгрөг бүгд 4000 төгрөгийг тэтгэвэр болгон олгохыг нэгдлийн ерөнхий ня-бод зөвшөөрсүгэй. Хавсралтын 3-рт: Сүхийн Батбаатар гэсэн.
  2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 04 сарын 06-ны өдрийн 10 тоот нэгдлийн гишүүнд элсүүлэх тухай тогтоолд: Үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа 16-17 насны хүнийг өөрсдийн өргөдөл хүсэлтийн дагуу нэгдлийн гишүүнд элсүүлэх нь зүйтэй гэж үзээд нэгдлийн зөвлөлийн хурлаас тогтох нь: Нэр бүхий 52 хүний хувийн хэрэг бүрдүүлж хөдөлмөрийн дэвтэр олгохыг нэгдлийн боловсон хүчин Ядамд даалгасугай. Хавсралтын 11-рт Сүхийн Батбаатар гэсэн.
  3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1979 оны 05 сарын 01-ний өдрийн 43 тоот уурын зуухны зарим ажилчдыг өөрчлөн томилох тухай тушаалд: 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс Сүхийн Батбаатарыг гачегараар томилсугай гэсэн.
  4. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 03 сарын 24-ны өдрийн 28 тоот албан журам ноогдуулах тухай тогтоолд: Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1978 оны 92-р зарлагаар батлагдсан хурлын 7-р зүйлийг баримтлан хүнтэй биш шалтгаанаар хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй доорхи өрхүүдэд албан журам ноогдуулсугай. 2-рт: Сүхийн Батбаатар гэсэн.
  5. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал, Намын үүрийн 1983 оны 10 сарын 09-ны өдөр С.Батбаатарт өгсөн дурсамжид: Хүндэт нөхөр С.Батбаатар танд Манай сум 1982 онд зуун эхээс хамгийн олон унага тугал бойжуулж аймагтаа тэргүүн ажилт гаргаж Унага, Тугалын баяр хийх болсон нэр хүндтэй бахархалтай үйл хэрэгт таны оруулсан их хувь нэмрийг өндөр үнэлж дурсамж олгов гэсэн.
  6. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Хонгорж бригадын малчин Батбаатарын  3 жилийн гэрээт үүрэг:
  • 1985 онд 100 эхээс 29 төл бойжуулсан.
  • 1986 онд 100 эхээс 81 төл бойжуулсан.
  • 1987 онд 100 эхээс 86 төл бойжуулсан.
  • 1988 онд 100 эхээс 91 төл бойжуулсан гэсэн.
  1. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 05-ны өдрийн 02 тоот болзол дүгнэх тухай тогтоолд: Уралдааны болзлыг дүгнэхэд болзол хангасан цуглуулах тээвэрлэх, ачих хэсгүүдэд 470 төгрөгийг үнэ бүхий зүйлийг олгосугай. Хавсралтын 25-рт: С.Батбаатар гэсэн.
  2. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 01 сарын 21-ний өдрийн 04 тоот материал зарлага болгох тухай тогтоолд: Суурийн ахлагч нарын зөвлөгөөнөөр тэргүүний малчныг шагнахад зориулж 2074 төгрөгийг зарлага болгосугай. Хавсралтын 23-рт: С.Батбаатар гэсэн.
  3. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 29-ний өдрийн 108 тоот адуучдыг шагнах тухай тогтоолд: С.Батбаатар гэсэн.
  4. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 12-ны өдрийн 100 тоот гэрээ дүгнэж шагнал олгох тухай тогтоолд: Хонгорж бригад С.Батбаатар гэсэн.
  5. Архангай аймгийн төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 сарын 10-ий өдрийн баримтын 31-рт: С.Батбаатар гэсэн зэрэг болно.

          Хүсэлт гаргагч С.Батбаатарын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн уурын зууханд 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхээгийн Батбаатарын 1971 оноос 1980 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Сүхээгийн Батбаатарын 1981 оны 10 сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 07 сарын 08-ны өдрийн 24 тоот тэтгэвэр олгох тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 04 сарын 06-ны өдрийн 10 тоот нэгдлийн гишүүнд элсүүлэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1979 оны 05 сарын 01-ний өдрийн 43 тоот уурын зуухны зарим ажилчдыг өөрчлөн томилох тухай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 03 сарын 24-ны өдрийн 28 тоот албан журам ноогдуулах тухай тогтоол, дурсамж, 3 жилийн гэрээт үүргийн гэрчилгээ, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал, Намын үүрийн 1983 оны 10 сарын 09-ны өдөр С.Батбаатарт өгсөн дурсамж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн Хонгорж бригадын малчин Батбаатарын  3 жилийн гэрээт үүрэг, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 09 сарын 05-ны өдрийн 02 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 01 сарын 21-ний өдрийн 04 тоот материал зарлага болгох тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 сарын 29-ний өдрийн 108 тоот адуучдыг шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 12 сарын 12-ны өдрийн 100 тоот гэрээ дүгнэж шагнал олгох тухай тогтоол, Архангай аймгийн төрийн архивын өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 сарын 10-ий өдрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, тус нэгдэлд 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн уурын зууханд 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн С.Батбаатарын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 26-ны өдрийн 92 тоот малчнаар томилон ажиллуулах тухай тушаалд: Цэцэрлэг сумын 8-р ангий төгсөж илгээлтээр ажиллах санаа өгсөн нэрий бүрийн залуучаадын саналыг үндэслэн  хужирт бригадад Сүхбаатарын Батбаатар гэсэн байна. Гэтэл С.Батбаатар нь 1974 онд сургууль төгсөж илгээлтээр нэгдэлд элсэн, Сүхийн Батбаатарыг Сүхбаатарын гэсэн овог зөрүүтэй байх учир нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

          Хүсэлт гаргагч С.Батбаатарын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

          Хүсэлт гаргагч С.Батбаатарын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сүхийн Батбаатарыг /РД:АН56051512/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 09-ний өдрөөс 1974 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн уурын зууханд 1979 оны 05 сарын 01-ний өдрөөс 1983 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегараар, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Хүсэлт гаргагч С.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1979 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН