| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0188/Э |
| Дугаар | 1811017230166 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 1811017230166
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Б.Баярмаа, шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н овгийн А.Г-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “1811017230166” дугаартай, 186/2019/0188/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, Угалз гудамж 3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Нүдэн овгийн Ариунболдын Галтсүрэн, /РД:ВИ 96072210/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Өнөболдын тус таксинд гээгдүүлсэн “Айфон-6” маркийн гар утсыг завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. ШүүгдэгчА.Г нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Өнөболд “ ...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой КТМС-ээс найз болох Билгүүн таксигаар намайг ирж 100 айлаас авсан. Бид хоёр таксигаар барилгачдын талбай дээр 19 цагийн орчим ирээд Б бид хоёр Элиганс зочид буудалд орж ирээд карманд байсан утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд би Б-ний 99144328 дугаартай утасруу өөрийнхөө ........ дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Дахиж залгахад таслаад салгаад байсан. Тухайн үед Б нь танксины жолоочийн дугаарыг мэднэ жолооч нь Б-д “Би таксинд явж байгаа шүү, такси хэрэг болвол залгаарай” гээд дугаараа өгсөн байсан. Тэгээд би Б-ийн утсаар таксины жолоочийн ......... дугаартай утасруу залгахад авахгүй байсан. Дараа нь шөнө залгаад би машинд утсаа үлдээсэн байна, утсаа авч болох уу гэж хэлсэн чинь юу утас яриад байна мэдэхгүй. Би Баянхонгорт байдаг гэж хэлээд утсаа тасалсан. Миний гар утас “Айфон-6” маркийн цагаан өнгийн гар утас, 400.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/,
2.2. Яллагдагч А.Галтсүрэнгийн мэдүүлэг /хх 22-23-р хуудас/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Гн нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Ө-д тус таксинд гээгдүүлсэн “Айфон-6” маркийн гар утсыг завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ө мэдүүлэг /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 22-23/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Гяллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Ө “Айфон-6” маркын гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж түүнийг өөртөө ашиглан завшсан байх тул шүүгдэгч А.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.Ө тус таксинд гээгдүүлсэн “Айфон-6” маркийн гар утсыг завшиж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Гг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Г