Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 1911004660189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Галбадар би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч П.Э р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Манлай овгийн П.Э т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “1911004660189” дугаартай, 186/2019/0186/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ХӨСҮТ-д хангамж үйлчилгээ, инженер технологийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхэд, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 47-37 тоотод түр оршин суух хаягтай, урьд авсан ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Манлай овогт П.Э  /РД:ХЕ 66010410/,

Холбогдсон хэргийн талаар: П.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1. Шүүгдэгч П.Э  нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч .. “ ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Пүрэв гарагт бид хоёр ажлаа тараад 17 цаг өнгөрч байх үед хоёулаа гэртээ харихаар такси бариад явсан бөгөөд нөхөр П.Э  бага зэрэг архи уучихсан байсан юм. Тэгээд гэрийнхээ хажууд таксинаас буугаад гэртээ орох гэтэл нөхөр өөр тийшээ явна гээд хойшоо явахаар нь би араас нь явуулахгүй гээд очоод автобусны буудлын дэргэд уулзахад над руу уурлаад чи яв, би өөр тийшээ явна гээд миний хөл рүү өшиглөсөн, толгой руу цохисон. Намайг тухайн үед явуулахгүй гэхэд уурлаад цохиж өшиглөсөн. Элбэгбаяр урд нь бол надад гар хүрч байсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 16-р хуудас/,

          2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1703 тоот актын:

1.Ц.О биед дагзны хуйх, баруун гуянд цус хуралд, зөөлөн эдгийн няцрал, зүүн гарын сарвуу, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-н 20-р хуудас/,

2.3.П.Э  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг: “... эхнэр намайг хардаад нөгөө хүүхэн рүүгээ явах гэж байна гээд байсан ба бид хоёр түүнээс болж маргалдсан. Тэгээд би урагшаа алхаж яваад “Нисдэг машин” төвийн эсрэг талын автобусны буудал дээр очсон ба би такси бариад явах гэтэл эхнэр намайг татаад таксинд суулгахгүй байхаар нь би уур хүрээд гуя руу нь өшиглөөд, толгой руу цохичихсон юм. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн гэмтлүүдийг би учруулсан нь үнэн Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 29-р хуудас/

3.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30-р хуудас/

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн,  бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн автобусны буудал дээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.О мэдүүлэг /хх-н 16-р хуудас/, ШШҮХ-ийн 2019 оны 1 сарын 30-ны өдрийн №1703 шинжээчийн дүгнэлт /хх-н 20-р хуудас/, П.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Манлай овогт П.Э  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хохирогчийн мэдүүлэг, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хохирогч, шүүгдэгч нараас гаргасан хүсэлт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э -г 450 нэгж буюу 450.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч П.Э  гарын үсэг  зурсан  прокурорын санал зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлөх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Манлай овогт П.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Э т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч П.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Л.ГАЛБАДАP