Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0323/и |
Дугаар | 368 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 368
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Гүүрийн 15-02 тоотод оршин суух Боржигон овогт Зундуйн Болдбаатарын /РД:АК60050612/ хүсэлттэй,
Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Намайг Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон овогт Зундуйн Болдбаатар нь 1960 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн. Булган аймгийн Баян нуурын тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолооч хийж байсан. Мөн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Иймд 1976 оны 07 сарын 19-ний өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Болдбаатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч З.Болдбаатарын Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн даргын 1981 оны 11 сарын 25-ны өдрийн 75 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн даргын 1986 оны 12 сарын 05-ны өдрийн 169 тоот трактор комбайны жолооч нар удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 сарын 11-ний өдрийн 75 тоот трактор комбайны жолооч нар удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн даргын 1988 оны 12 сарын 01-ний өдрийн 261 тоот трактор комбайны жолооч нар удаан жилийн нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн даргын 1991 оны 11 сарын 20-ны өдрийн 147 тоот ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдрөөс 1980 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн З.Болдбаатарын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.Болдбаатарын 1980 оны 07 сарын 03-ны өдөр Шаамар сургуулийн комбинатад нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын бичилтэнд: 1976 он засвартай, 1980 онд Шаамар сургуулийн комбинатад нээсэн боловч 1976 онд Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдөр тракторын жолоочоор ажилд авсан өөр байгууллагын “бичилт хийгдэж, тамга дарсан” байх учир нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд хүсэлт гаргагч З.Болдбаатарын Булган аймгийн Баяннуур тэжээлийн аж ахуйд 1976 оны 07 сарын 16-ны өдрөөс 1980 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан гэх хэсэг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.Болдбаатарын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН