| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0015/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 20
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Б.Гантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.Мөнхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831003840286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхитын ам 3 дугаар баг, 2 дугаар хэсгийн 111 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Мөнхуягийн Мөнхсайхан, РД:/МЮ-89060370/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.Мөнхсайхан нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө иргэн Б.Гантуяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Мөнхсайхан нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө иргэн Б.Гантуяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Мөнхсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч М.Мөнхсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би гэртээ амраад байж байсан. Гадаа хүмүүс архи уугаад чимээ шуугиан гаргаад байсан. Тэгэхээр нь би гарч ирээд машинд сууж байсан хүмүүсийг та нар энд битгий хог хаяад бай гэж хэлээд тэнд байсан хүмүүсийг цохиж зодсон үйлдэл гаргасан. Ялангуяа Б.Гантуяаг илүү их зодсон байсан. Учир нь би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийгөө “эндхийн атаман М.Мөнхсайхан байна” гэж хэлээгүй. Зүгээр л “намайг М.Мөнхсайхан гэдэг” гэж л хэлсэн....” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Гантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр миний бие Дархан-Уул аймгаас ирсэн бөгөөд манай найз залуу найзуудынхаа хамт намайг тосч авсан. Тэгээд бөөнөөрөө талбайн ойролцоо юм ярьж зогсож байгаад намайг хүргэж өгөхөөр Салхитын ам руу явсан. Тэгээд Салхитын амны эцсийн зогсоол дээр очоод юм яриад сууцгааж байтал жолооч талын хаалгыг нэг хүн татсан. Тэгэхээр нь манай найз С.Золбаяр гарч уулзсан. С.Золбаярыг орж ирэхгүй удаад байхаар нь Ч.Бат-Оргил гарсан. Тэгээд удалгүй М.Мөнхсайхан нь өөрөө орж ирээд “та нар хог тариад байна” гэхэд нь “бид нар хог тариагүй одоо явлаа” гэж хэлсэн. Гэтэл М.Мөнхсайхан нь уурлаад дээрэлхсэн янзтай хандаад байхаар нь “би танд өмчлөөд өгчихсөн газар биш шүү дээ” гэхэд М.Мөнхсайхан нь гарынхаа араар миний эрүү лүү цохьсон. Эхэндээ халуу дүүгээд сонин болоод доошоо харж байтал миний толгой руу цохиод байсан. Арай гээд дээшээ хартал ахиад толгой руу цохьсон. Тэгээд жолоочийн суудал дээр сууж Б.Баасандоржийг “эндээс яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм” гээд цохиж зодоод байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирсний дараа хүртэл намайг “цагдаа дуудлаа” гээд цагдаа нарын нүдэн дээр цохьсон. Маргааш нь би эмнэлэгт үзүүлэхэд эрүүний хугарал гэсэн онош гарсан. Улмаар яаралтай хагалгаанд орсон. Миний бие оюутан бөгөөд тодорхой орлого байхгүй тул миний эмчилгээнд орсон бүхий л зардал болон цаашид гарах зардлыг М.Мөнхсайханаас гаргуулах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг
Гэрч Ч.Бат-Оргилын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 11 дүгээр сарын 12-ны өдөр 20 цагийн орчим найз Б.Баасандоржтой утсаар ярьсан чинь Б.Аптантулга, С.Золбаяр нар хамт пиво ууж байна яваад очъё гэж хэлсэн юм тэгээд бид нар Хар луу хамгаалалтын газрын дэргэд уулзалдаад бид нар Б.Баасандоржийн машинд пиво уусан юм тэгээд 21 цагийн үед вокзал дээр очиж Дарханаас ирсэн Б.Алтантулгын найз охин Б.Гантуяаг тосч авсан юм тэгээд Партизаны талбайн орчим машиндаа сууж юм ярьцгааж байгаад Салхитын аманд эцсийн зогсоол дээр нь дөнгөж очоод зогсоход замын эсрэг талын хашааны тэндээс нэг хүн наанаа та нар хог хаяад байгаа юм битгий хог хаяад байгаарай гээд орилсон тэгэхэд нь би цонхоо онгойлгоод бид нар хог хаяагүй одоо явлаа гэсэн чинь нөгөө хүн машин дээр хүрч ирээд та нар хог хаяад байгаа юм уу битгий хог хаяад байгаарай гэхэд нь С.Золбаяр тэр хүнийг таньдаг бололтой буугаад уулзах гэсэн чинь С.Золбаяртай нэг их юм ярилгүй С.Золбаярыг шууд цохиод газар унагаачихсан юм тэгэхээр нь би машинаас буугаад очоод С.Золбаярыг босгоод машинд суулгах гээд байж байтал нөгөө залуу хүрч ирээд намайг барьж аваад миний нүүр лүү 3 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би зугтаагаад тэд нараас 100 метр орчим зайтай очоод цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн тэгэхэд нь би буцаад машин дээрээ очсон юм. Тэгээд цагдаа нар бид нарыг аваад эрүүлжүүлэх дээр авч ирээд тэр М.Мөнхсайхан гэх залууг эрүүлжүүлсэн юм. Тэгээд цагдаа дээр ирсний дараа Б.Гантуяаг харахад эрүү нь далийгаад эвгүй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/
Гэрч С.Золбаярын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчим би найз Ч.Бат-Оргил, Б.Алтантулга, Б.Баасандорж, Б.Гантуяа нарын хамт Б.Баасандоржийн “камри” маркын машинтай Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхитын амны засмал замаар хойшоо өгсөөд эцсийн зогсоол дээр нь очоод зогссон чинь миний таньдаг М.Мөнхсайхан гэх залуу машины дэргэд ирээд жолоочийн хаалгыг онгойлгоод та нар энд ирж хог хаялаа, битгий архины шил, пивоны саваа энд хаяаад бай гээд уурласан тэгэхэд нь би М.Мөнхсайхныг таньчихаад машины арын суудлаас буугаад М.Мөнхсайханыг ...за юу байна хөгшөөн бид нар хог хаяагүй ээ, дөнгөж ирээд байж байна... гэсэн чинь битгий хуцаад бай та нар дандаа ирж энд хог хаядаг гээд шууд миний нүүр рүү 2, 3 удаа цохиод авсан тэгэхэд нь миний ухаан санаа нэг хэсэг манараад арагшаа унасан тэгээд босч ирээд машин түшээд сууж байхад хамт явсан Ч.Бат-Оргилыг бариад авчихсан зодоод байсан, дараа нь машины жолоочийн эсрэг талын хаалгаар орж суудал дээр нь арагшаа харж өвдгөлж суучихаад арын суудал дээр сууж байсан Б.Гантуяа, Б.Аптантулга нартай хэрүүл маргаан хийгээд байсан тэгээд байж байхад нь цагдаа нар ирсэн юм тэгээд болсон явдлын талаар хэлж ярихад бид нарыг Цагдаагийн газар дээр авч ирээд М.Мөнхсайханыг эрүүлжүүлэхэд оруулж, бид нарыг эмнэлэгт очиж үзүүлээд маргааш ирээрэй гээд явуулсан юм. М.Мөнхсайхан Б.Гантуяаг машины арын суудал дээр сууж байхад нь урд суудал дээр нь орж арагшаа харж өвдгөлж суучихаад л хэрүүл хийгээд басйан тэгж байхдаа зодсон байх. Би тухайн үед М.Мөнхсайханд зодуулчихаад ухаан санаа манараад машин налаад сууж байсан юм. Харин Ч.Бат-Оргил намайг зодуулаад унахад машинаас бууж ирээд намайг босгоод машинд суулгах гээд байж байхад нь М.Мөнхсайхан барьж аваад хоолойг нь боогоод байгаа бололтой байсан. Тэгээд л би машин налаад суусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/
Гэрч Б.Алтантулгын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз С.Золбаяр, Б.Баасандорж нартайгаа уулзаад бид нар машин дотроо пиво ууцгаасан юм тухайн үед Б.Баасандорж машин жолоодож явсан С.Золбаяр бид хоёр л уусан дараа нь Ч.Бат- Оргилыг Хар Луу ХХК-ны урдаас очиж аваад бид нар хамт байж байгаад орой 21 цагийн орчим манай найз Б.Гантуяа Дарханаас ирж байна гэхээр нь вокзал орж тосоод бид нар хамт Партизаны талбайн орчим машин дотроо байж байгаад 00 цагийн орчим Салхитын ам руу явж эцсийн зогсоол дээр нь дөнгөж очоод зогсож байхад М.Мөнхсайхан гэх залуу ирээд жолооч талын хаалга онгойлгоод та нар энд хог хаяад байна уу пизда нар минь битгий хог хаяад бай гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхэд нь бид нар хог хаяагүй одоо явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд С.Золбаяр тэр М.Мөнхсайхан гэх залууг таньдаг бололтой машинаас буугаад уулзаж уучлаарай хөгшөөн бид нар дөнгөж ирээд байна, одоо явлаа гэж хэлсэн чинь С.Золбаярыг цохиод унагаасан. Тэгэхэд машины урд суудалд сууж байсан Ч.Бат- Оргил машинаас буугаад С.Золбаярыг босгоод машинд суулгах гэсэн чинь Ч.Бат- Оргилыг бас барьж авч зодсон. Тэгсэнээ машинд Ч.Бат-Оргилын сууж байсан урд суудал дээр орж суугаад Б.Баасандоржийг чи муу бацаан юу вэ, чи муу зэвүүн бацаан юмаа гэх мэтээр хэлээд цохиж аваад байсан тэгээд суудал дээрээ эргэж хараад өвдөглөж суугаад намайг таниад байгаа юм уу мэдэхгүй Тулгаа юу гээд байсан тэгснээ пизда нар минь та нар намайг танихгүй байна уу би Сэлэнгийн М.Мөнхсайхан байна гэх мэтээр хэлээд л бид нарыг дарамтлах маягтай танхайраад л байсан тэгээд энэ миний газар миний газар дээрээс та нар зайл мэдэв үү гэх мэтээр хэлэхэд нь Б.Гантуяа бид нар танай хашаанд орж зогсчихоод байгаа юм уу, танай хашаанд хог хаяад байгаа юм уу бид нар ямар ч хог хаяагүй дөнгөж ирээд байж байна гэж хэлсэн чинь чи муу юу гээд хуцаад байгаа янхан бэ гээд Б.Гантуяагийн баруун талаас нь шанаа орчим руу нь гараа зангидаж байгаад цохиод авсан юм. Тэгэхэд Б.Гантуяа яаж байгаа юм бэ өвдөж байна гэсэн чинь дахиад баруун шанаа орчим руу нь цохиод авсан юм. Тэгээд би болиоч чи яагаад байгаа юм бэ гээд Б.Гантуяагийн толгойг өвөр дээрээ тавиад байж байсан чинь дахиад дээрээс нь толгой руу нь нэг удаа цохиод авсан юм. Тэгээд л уурлаад машинаас орж гараад гадаа байгаа С.Золбаярыг дахиж барьж авч цохиж аваад байсан. Тухайн үед Ч.Бат-Оргил нэг хэсэг алга болчихсон байсан, тэр үед М.Мөнхсайхан гэх залуугийн эхнэр нь бололтой нэг хүүхэн ирээд юу болоод байгаа учрыг ч олоогүй байж бид нарыг загинаад л орилж хашхичаад, Б.Гантуяаг янхан, банзал гэх мэтээр хэлээд л байсан юм. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн юм. Тэгээд цагдаа нар бид нарыг аваад цагдаагийн газар луу ирж явахад М.Мөнхсайханы эхнэр нь та нар явдаг журмаар нь явахгүй юу яахыг нь харна биз, би 3 жил шоронд яваад ирсэн хүн шүү гэх мэтээр хэлээд дарамтлаад заналхийлээд байсан. Тэгээд цагдаагийн хашаан дотор орж ирээд явж байхад М.Мөнхсайхан энэ муу янханаас болж байхгүй юу гэж хэлээд Б.Гантуяагийн толгойн ар хэсэг руү нь дахиад нэг цохиод авсан. Цагдаагийн газар дотор орж ирчихээд ч гэсэн дахин дахин өндөлзөж босч ирээд үг сөрөөд зодох гээд байсан. Ер нь маш танхай балмад байрын хүн байсан. М.Мөнхсайхан намайг цохиж зодоогүй цагдаа нарыг ирэхээс өмнөхөн би машинаас бууж М.Мөнхсайхан гэх залууг одоо болох юм биш үү болоош дээ чи яагаад манай найз нарыг зодоод байгаа юм бэ гэж хэлсэн тэгээд байж байхэд цагдаа нар ирсэн. Тэгэхэд Ч.Бат-Оргил, С.Золбаяр хоёрыг нэлээн зодсон бололтой тэр хоёрын уруул амнаас нь цус гараад хавдчихсан байсан, мөн Б.Гантуяагийн эрүү нь далийгаад юм ярьж чадахгүй эвгүй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
Гэрч Б.Баасандоржийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цаг өнгөрч байхад найз С.Золбаяр, Б.Алтантулга нартайгаа уулзаад би Б.Алтантулгын “камри” маркын 00-49 СБА улсын дугаартай машиныг жолоодож С.Золбаяр, Б.Алтантулга хоёр пиво ууцгаасан юм. Дараа нь Ч.Бат-Оргилыг Хар-Луу ХХК-ны урдаас очиж аваад бид нар хамт байж байгаад орой 21 цагийн орчим Б.Аптантулгын найз Б.Гантуяа Дарханаас ирж байна гэхээр нь вокзал орж тосоод бид нар хамт Партизаны талбайн орчим очиж бид нар юм ярьж тзд нар нар пиво ууж байгаад 00 цагийн орчим Салхитын ам руу явж эцсийн зогсоол дээр нь дөнгөж очоод зогсож байхад М.Мөнхсайхан гэх зүс мэдэх залуу ирээд миний сууж байсан жолооч талын хаалга онгойлгоод та нар энд хог хаяад байна уу пизда нар минь битгий хог хаяад байх гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхэд нь бид нар хог хаяагүй одоо явах гэж байна гэж хэлцгээсэн. Тэгэхэд энэ чинь миний газар та нар эндээс зайлцгаа гэх мэтээр хэлээд байсан. Тэгэхэд машины арын суудал дээр сууж байсан С.Золбаяр буугаад М.Менхсайхантай ярилцах гэсэн чинь С.Золбаярын нүүр лүү нь цохиод унагаачихсан тэгэхэд нь миний дэргзд сууж байсан Ч.Бат-Оргил машинаас буугаад С.Золбаярыг босгоод машинд суулгах гэж байтал Ч.Бат-Оргилыг барьж авч нүүр орчим руу нь хэд хэдэн удаа цохиод авсан тэгэхэд машин дотор сууж байсан Б.Гантуяа энэ танай эзэмшлийн газар биш энэ нийтийн газар тэгсэн ч гэсэн та зүгээр мөрөөрөө байгаа бид нарыг ингэж дээрэлхэж хүн зодож болохгүй гэж хэлсэн чинь машины жолоочийн хажуугийн суудал дээр орж ирж суугаад намайг энэ их зэвүүн бацаан, чи ер нь миний хэлж байгааг ойлгож байна уу, чи 120 кг-ийн штанг шахаж чадах уу гэх мэтээр хэлээд миний дух руу 2 удаа цохиж авсан тэгээд гар мөр лүү цохих гээд байхаар нь би гараараа хаасан юм. Тэгээд суудал дээр өвдөглөөд эргэж хараад Б.Гантуяаг янхан банзал гэх мэтээр хэлээд Б.Гантуяагийн баруун шанаа орчим руу гараараа цохиод авсан тэгээд мөн л хэл үгээр доромжлоод намайг мэдэх үү би Сэлэнгийн атаман, намайг М.Мөнхсайхан гэх мэтээр хэлээд Б.Гантуяаг дахиад цохиод авах шиг болсон Б.Гантуяа яагаад байгаа юм бэ болиоч гэж хэлээд уйлсан тэр үед М.Мөнхсайханы эхнэр нь бололтой нэг хүүхэн гарч ирээд та нар энд ямар болгодогоо мэдэхгүй байна энүүгээр хаясан хогийг чинь бид нар цэвэрлэдэг юм гэх мэтээр хэлээд Б.Гантуяаг мөн янхан банзал гэх мэтээр хэлээд байсан тэгээд байж байхад цагдаа нар ирээд бид нарыг Цагдаагийн газар луу авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч Д.Тунгалагтамирын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад хашааны гадна хүмүүс ирээд шуугилдаад, манай нохойнууд хуцаад унтуулж амраахгүй байсан юм. Тэгээд манай нөхөр гараад хашааны гадна байгаа хүмүүсийг явцгаа нохой хуцаад бид нар унтаж амарч чадахгүй байна, мөн наанаа битгий хог хаяад байгаарай та нар гэж хэлж байх шиг байсан. Тэгээд би араас нь хувцасаа өмсөөд гарахад манай нөхөр хашааны хаалгаараа гараад зам дээр зогсож байсан машин дээр очоод урд хаалгыг нь онгойлгоод та нар битгий энд архидаад бай, энд битгий хог хаяад бай гэх мэтийн үг хэлж шаардлага тавихад машин дотроос нэг эмэгтэй бид нар хаана ууж идэхээ чамаар заалгахгүй, чамд энэ газрыг газрын албанаас өмчлөөд өгчихөө юу, бид нар өөрсдийнхөө мөнгөөр ууж идэх юмаа авсан гэх мэтээр хэлээд манай нөхөртэй хэрүүл маргаан хийгээд эхэлсэн тэр үед манай нөхөр машины урд хаалгаар тонгойгоод урд хоёр суудлын завсраар толгойгоо хийчихсэн тэр хүнтэй маргалдаад байсан, тэр хүүхэнтэй хамт явсан найз залуу нь бололтой нэг залуу тэр хүүхнийг болио боль гээд байсан тэр хүүхэн үгэнд нь орохгүй машинаас бууж суугаад л машины хаалга үүдийг нь саваад, машин руу нь өшиглөөд байсан юм. Тэгээд л манай нөхөртэй хэрүүл хийгээд байсан. Тэгэхдээ манай нөхрийн толгойр уу 2, 3 удаа цохиод авах шиг болсон. Тэгэхэд нь манай нөхөр баруун гарынхаа ар талаар тэр хүүхнийг алгадаад авсан юм. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байсан, тэр үед тэр хүмүүсийн нэг жижигхэн залуу цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд л цагдаа нар ирээд манай нөхрийг тэр хүмүүсийн хамт цагдаагийн газар луу авч ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч М.Бямбын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Мөнхсайхан эхнэртэйгээ суугаад 4 жил гаруй амьдарч байгаа энэ хоёр гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон юм, гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай, гэртээ эхнэр хүүхдүүдтэй их л эвтэй гэр бүлсэг, гэр бүлийнхэндээ хайр халамжтай хүн байгаа юм. М.Мөнхсайхан ааш зангийн хувьд даруу төлөв, найзархаг, хүнд тусархуу хүн байга юм. Ер нь бол хүнтэй тэр болгон хэрэлдээд байдаггүй юм. манай найз М.Мөнхсайханыг яалтчгүй өөрийг нь хүн өдөөд зүгээр байлгахгүй байвал золдчих гээд байдаг хүн байгаа юм...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/
Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №403 дугаартай:
“1.Б.Гантуяагийн биед эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун завьжны салстад шарх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/
М.Мөнхсайханы 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/
Захиргааны хариуцлага, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар тал/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-86 дугаар тал/
Хохирлын баримтууд /хх-ийн 92-94 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Мөнхсайхан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Б.Гантуяагийн нүүрэн тус газарт цохиж эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун завьжны салстад шарх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Мөнхсайханы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч М.Мөнхсайханы гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Гантуяад эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун завьжны салстад шарх, баруун хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Гантуяад шүүгдэгч М.Мөнхсайханы зүгээс эмчилгээний зардлын зарим хэсэг буюу 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчоос нэхэмжилж буй 4.850.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангагдсан 1.019.309 төгрөгийн баримттай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ханган шийдвэрлэж буй 1.019.309 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдааны шатанд төлж барагдуулсан 500.000 төгрөгийг хасч 519.309 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогчийн нэхэмжилж буй 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан хүний их эмч Ш.Мөнхтуяагийн тодорхойлолтоор хохирогч Б.Гантуяад мэс заслын аргаар шинэ шүдэлбэр хийх шаардлагатай талаар заасан байх боловч шүдэлбэрийн сонголт инпелант шүд 1.800.000-2.000.0000 төгрөгийн хооронд, париллель шүд 350.000-400.000 төгрөгийн хэлбэлзэлтэй байхаар тодорхойлсон нь хохирогчид яг ямар үнэтэй шүдэлбэр хийгдэх нь тодорхойгүй байна.
Иймд хохирогч дээрх хор хохирлоо арилгасны дараа эсхүл яг аль сонголтыг ямар эрүүл мэндийн байгууллагаар хийлгэх талаар сонгосон, тухайн үйлчилгээ яг ямар үнэ ханштай байгаа талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Мөн хавтаст хэрэгт нотлох баримтгүй нэхэмжилсэн 2.030.691 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: Тухайн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож шийдвэрлэх талаар эрх зүйн орчин байхгүйн улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны шаналал зовиурыг тооцож шийдвэрлэх боломжгүй байна.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирол хор уршигийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.Мөнхсайханд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийгэмд тустай нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, ялтан М.Мөнхсайхан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхсайханаас 519.309 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 072 тоотод оршин суух Боржигон овогт Батсүхийн Гантуяад /МЮ95081928/ олгож, 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтын бүрдэл хангагдаж ирээгүй 2.030.691 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх зардлаа болон нотлох баримтын шаардлага хангаагүй нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнххуягийн Мөнхсайханд 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар ялтан М.Мөнхсайханд оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан М.Мөнхсайхан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ялтан М.Мөнхсайханыг хохирогч Б.Гантуяад учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээг 06 сарын дотор авч хэрэгжүүлэх үүргийг хүлээлгэсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
10.Ялтан М.Мөнхсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Ялтан М.Мөнхсайханд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ