Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0329/и |
Дугаар | 360 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 360
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнбулган сумын 5-р багт оршин суух Боржигон овогт Аюушийн Жаргалсайханы /РД:АЭ63051408/ хүсэлттэй,
Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Чанар тордолтын цехэд 1982 оны 03 сарын 24-ний өдрөөс 1983 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн боовны нормчиноор, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 03 сарын 05-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл гахай, тахиа маллагчаар, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Жаргалсайхан миний бие Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Чанар тордолтын цехэд 1982 оны 03 сарын 24-ний өдрөөс 1983 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн боовны нормчиноор, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 03 сарын 05-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл гахай, тахиа маллагчаар, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Миний ээж А.Жаргалсайхан нь 1963 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. 1981 онд 10-р ангиа төгсөөд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс Чанар тордолтын цехэд нарийн боовчноор ажилд орсон. Эндээ жил гаруй ажиллаад гэр бүлтэй болсон учир 1983 оны 3 сарын 24-ний өдөр Архангай аймаг руу шилжин ирсэн. Энэ үед манай аав Техник мэргэжлийн сургуульд ажиллаж байсан болохоор манай ээж тэнд ирж ажилласан. Тэр үедээ манай ээж жирэмсэн байсан. Тэгээд 1983 оны 7 сард төрөөд 1984 оны 1 сарын 1-ний өдрөөс гахай, тахиачнаар түр ажилд орсон. 1984 оны 9 сарын 1-ны өдрөөс нал тогоонд тогоочийн туслахаар шилжин ажилласан. Тэндээ 1991 он дуустал ажилласан. Иймд миний ээж А.Жаргалсайханы дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Жаргалсайхан ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч А.Жаргалсайхан Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Чанар тордолтын цехэд 1982 оны 03 сарын 24-ний өдрөөс 1983 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн боовны нормчиноор, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 03 сарын 05-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл гахай, тахиа маллагчаар, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 03 сарын 24-ны өдрийн 49 тоот ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1984 оны 03 сарын 05-ны өдрийн 26 тоот гахай, тахиачин авч ажиллуулах тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1985 оны 01 сарын 12-ны өдрийн 04 тоот ажилд түр томилох тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1986 оны 04 сарын 01-ний өдрийн 54 тоот зарим ажилчдад арга хэмжээ авах тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1987 оны 01 сарын 09-ний өдрийн 04 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1989 оны 04 сарын 22-ны өдрийн 66 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1990 оны 06 сарын 25-ны өдрийн 70 тоот ээлжийн амралт олгох тухай тушаал, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн дунд сургуулийн захиралын 1991 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот ажлаас чөлөөлж ажил зохицуулан ажиллуулах тухай тушаал, Давааболдын Шинээхүүгийн /РД:АЭ83072501/ төрсний гэрчилгээ, Давааболдын Сүлдхүүгийн /РД:АЭ86111018/ төрсний гэрчилгээ, Давааболдын /РД:АЮ89022282/ төрсний гэрчилгээ, Давааболдын Жадамбын /РД:АЮ91020754/ төрсний гэрчилгээ, гэрч Г.Амаржаргал, Д.Цэрэнпил нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Чанар тордолтын цехэд 1982 оны 03 сарын 24-ний өдрөөс 1983 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн боовны нормчиноор, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 03 сарын 05-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл гахай, тахиа маллагчаар, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн А.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Жаргалсайханы хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Аюушийн Жаргалсайханыг /РД:АЭ63051408/ Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн Чанар тордолтын цехэд 1982 оны 03 сарын 24-ний өдрөөс 1983 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл хугацаанд нарийн боовны нормчиноор, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 03 сарын 05-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл гахай, тахиа маллагчаар, Архангай аймаг дахь Хөдөө аж ахуй техник мэргэжлийн дунд сургуульд 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН