Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 08

 

Н.*******т холбогдох захиргааны 
зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, зөрчил гаргагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, зөрчил гаргачийн өмгөөлөгч В.*******, гомдол гаргагч Л.*******, Д.*******үү, С.******* тэдгээрийн өмгөөлөгч О.Мөнхболд /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар/ оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч гаргасан Н.*******ийн давж заалдсан гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Нэр дэвшигч А.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзаж, сонгогчийн санал татах зорилгоор мөнгө тараасан гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.*******ийг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчил гаргасан болохыг тогтоож, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ийг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт заасан торгох хариуцлагаас чөлөөлж, шийтгэврийг эс зөвшөөрвөл Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Зөрчилд гаргагч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 
Учир нь шүүх зөрчлийн материалд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 
Иймд миний гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Н.*******ийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэхдээ зөрчилд холбогдогч Н.Алтанцэнцэгийн гомдолд бичсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй юм. Мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэрэгт ач холбогдолтой байдлыг харгалзан тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй. Гэрч , Ц.*******аа нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь , Ц.*******аа нар нь нэг гэр бүлийн хүмүүс. Гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотлоогүй. Гэрч Ц.*******аагийн мэдүүлэгт санал өгөөрэй гэж хэлж мөнгө өгсөн талаар дурдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад нь Ц.*******ааг малдаа яваад гэртээ ирэхэд нь  Н.******* жолоочтойгоо ирээд түлээний хөнгөлөлтийн мөнгө өгсөн гэсэн байдаг. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг сонгогчдын саналыг татах зорилгыг агуулсан гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 
Мөн д мөнгө өгсөн эсэх асуудал нь эргэлзээтэй байдаг. Гэрч , Ц.*******аа нарын мэдүүлгээс өөр мөнгө өгсөн эсэхийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Нотлох баримтын хувьд эргэлзээтэй байгаа учраас шүүх зөрчилд холбогдогч нарт ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэвэрийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож  өгнө үү гэв.

Зөрчилд холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Н.*******ийг зөрчил гаргасан гэж үзэх гол үндэслэл болгосон , Ц.*******аа нарын мэдүүлэг материалд авагдсан байдаг. Гэрч Ц.*******аагийн мэдүүлэгт жолооч, Н.******* нар ирсэн гэсэн байдаг. Харин гийн мэдүүлэгт жолооч хамт явсан талаар дурдаагүй байдаг. жолооч нь Н.*******тэй айлд очоогүй, мөнгө өгсөн зүйл байхгүй гэдэг. Гэрч Ц.*******аа, нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байдаг. 
гийн гомдол гаргасан шалтгаан нь Н.*******ийн нэр дэвшиж байсан багт Монгол ардын намаас өөрийнх нь хамаатны хүн нэр дэвшиж байсантай холбоотой. Үүнээс үзэхэд гомдол гаргахад хөндлөнгийн нөлөө орсон гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх 1 гэр бүлийн 2 хүний мэдүүлэгт үндэслэж шийдвэр гаргасан нь эргэлзээтэй байна. 
Мөн анхан шатны шүүх шийтгэвэрийнхээ эхэнд Н.Бат-Эрдэнэ, нар мөнгө тараасан гэх үндэслэл нотлогдохгүй байна гэж бичиж байгаад төгсгөлд нь нотлогдож байна гэж дүгнэсэн байсан. Шүүхийн шийдвэр нэг утга санаа илэрхийлэх ёстой байхад бичихдээ бичлэгийн алдаа гаргаж шийтгэвэр ойлгомжгүй бичигдсэн байна.  Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.

Гомдол гаргагч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэвэр хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.
            
Гомдол гаргагч Д.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэг гэр бүлийн хүмүүсийн мэдүүлгийг үндэслэсэн асуудлын хувьд гэх хүн мөнгө өгсөн асуудлыг тэнд байхгүй байсан хүүхдээс гэрчийн мэдүүлэг авч хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэв. 
    
Гомдол гаргагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэвэр үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул шийтгэвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Мөнхболд /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар холбогдож/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад гэрч , Ц.*******аа нарт Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж мэдүүлэг авсан байдаг. Мөн Н.******* нь д түлшний мөнгө гэж 100.000 төгрөгийг, саналаа өгөөрэй гэж 10,000 төгрөг нийт 110.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Хууль сануулж авсан мэдүүлгийг шүүх шийтгэвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэж байгаа юм. Иймд  Н.*******ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээнэ үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 
    
Тус аймгийн Алдархаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.******* нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогч д түлшний мөнгө ... одоо өгчихье гээд 20000-тын дэвсгэрт 5 ширхэг, нийт 100.000 төгрөг, мөн саналаа заавал очиж өгөөрэй гээд 10.000 төгрөг нэмж өгсөн болох нь материалд авагдсан иргэн гийн тайлбар, түүний тайлбарыг давхар баталсан Ц.*******аагийн тайлбарууд зэргээр үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. 

Иймд Н.*******ийг сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.10 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Тухайн зөрчилд холбогдогч Н.******* зөрчлийг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаснаас хойш Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...3 сарын хугацаа өнгөрсөн байх учир Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт заасан торгуулийн арга хэмжээ авах хариуцлагаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна. 

Зөрчил гаргагч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх материалд авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэж үзэж байгаа хэдий ч материалд авагдсан баримтуудыг тухайн материалыг хянан шийдвэрлэсэн шүүгч тал бүрээс нь хуулинд заасан үндэслэл, журмын дагуу бодит байдлаар үнэлсэн байна. 

Шүүгч материалыг хянан шийдвэрлэхдээ сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж, захиргааны зөрчил гаргагч Н.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Н.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ