Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 286

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08 сарын 03                             Дугаар 286                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын төвд оршин суух Б.Сугарсүрэнд холбогдох сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Наран сумын Засаг дарга Д.Батбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Сугарсүрэнгийн сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн өргөдлийг сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2013 оны 0-р сарын 01-ний өдрийн 10-р хурлаар хэлэлцэн шийдвэрлэж сумын Засаг даргын 2013 оны 05-р сарын 03-ны өдрийн Б/21 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас ЖДҮ-ийг дэмжих 15000000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Б.Сугарсүрэнд 2013 оны 05-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулан олгосон. Сүхбаатар аймгийн Аудитын газраас Наран сумын хугацаа хэтэрсэн зээлд 2016 оны 03-р сарын 25-ны өдрийн 1/11 СБР-2016, 15/СТА-ТТЗ тоот акт тавигдсан. Аудитын газраас акт тавигдсан талаар Б.Сугарсүрэнд мэдэгдэж, актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд төлүүлэхээр мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй. Иймд Б.Сугарсүрэнгээс сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Сугарсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2013 оны 06-р сарын 09-ний өдөр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сум хөгжүүлэх сангаас 15000000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 0.25 хувийн хүүтэй зээлж авсан. Одоо тус суманд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, сум хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь Б.Сугарсүрэнгээс 2015 оны 06-р сарын 09-ний өдөр сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн хугацаа хэтэрсэн үлдэгдэл төлбөр 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Сугарсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 3725000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 74550 төгрөгний тал хувь 37275 төгрөгийг хариуцагч Б.Сугарсүрэнгээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөг 3725000 /гурван сая долоон зуун  хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Сугарсүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 3725000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 74550 төгрөгний тал хувь 37275 төгрөгийг хариуцагч Б.Сугарсүрэнгээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА