Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 294

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Адъяа овогтой Ууганцэцэг, Содномдорж овогтой Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчид 2003 оны 04-р сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Будсүрэн, 2006 оны 03-р сарын 29-нд төрсөн охин О.Энхжин нарыг эх А.Ууганцэцэгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсоныг, нэхэмжлэгч А.Ууганцэцэг нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй  эд хөрөнгийн талаар харилцан ярилцаж, хариуцагч С.Отгонбаатарт 9300000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч А.Ууганцэцэг төлөхөөр, нэхэмжлэгч А.Ууганцэцэгийн эзэмшлийн 67-16 СҮА улсын дугаартай хувийн автомашиныг 4000000 төгрөгөнд үнэлж хариуцагч С.Отгонбаатарт шилжүүлж өгөхөөр, “Лонда” үсчний салон, “Green town” хотхоны 3-р байрны 2-16 тоот 2 өрөө байрыг, зээлийн хамт гэр бүлийн бусад гишүүдэд үлдээхээр тус тус тохиролцсоныг дурдсугай.

  

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан А.Ууганцэцэг, С.Отгонбаатар нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ууганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, эд хөрөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 373350 төгрөг төлөхөөс 200000 төгрөгийг урьдчилан төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл 173350 төгрөгийг нэхэмжлэгч А.Ууганцэцэгээс гаргуулж улсын төсвийн орлогот оруулж, нэхэмжлэгч Ууганцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  болон, эд хөрөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлаганд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч С.Отгонбаатараас гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

5.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Иргэний бүртгэл мэдээллийн албанд 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Хүрэлтогоод мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.