Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 365

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      

Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт оршин суух Боржигон овогт Самдангийн Гэрэлмаагийн /РД:АГ60060105/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух Оноо овогт Ёндонжамцын Болормаад /РД:АГ81060207/ холбогдох

10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Гэрэлмаа, хариуцагч Ё.Болормаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд оролцов.                 

 

                      ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ё.Болормаад 5.000.000 төгрөгийг 2014 оны 10 сарын 22-ны өдөр сарын 10% хүүтэй 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Би тухайн үед хүүхдээ эмчилгээнд явуулах гээд мөнгө цуглуулж байсан юм. Хүүхэд маань эмчилгээнд явах болоод мөнгөө нэхсэн боловч өдийг хүртэл өгөхгүй. Өөрийн нь хүссэнээр хүү тооцвол 10.000.000 төгрөг боллоо. Иймд хариуцагч Ё.Болормаагаас 10.000.000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ё.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би С.Гэрэлмаагаас 2014 оны 10 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 10% хүүтэй зээлж авсан. Энэ үед бид хоёр байшин барихдаа барилгын материал авсан учраас мөнгөний хэрэгцээ их байсан. Би байшингаа барьцаалж зээл авсан. Сард 430.000 төгрөгийн зээл төлдөг. Цалингаасаа үлдсэн 100.000 төгрөгөө авай ядан амьдралдаа зарцуулдаг. Би С.Гэрэлмаагаас авсан 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний өдөр төлнө гэжээ.

           

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.Гэрэлмаа миний бие хариуцагч Ё.Болормаагаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2.500.000 төгрөгөөр багасгаж, 7.500.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 20-ны өдрийн дотор авахаар, үлдсэн 2.500.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-ны өдрийн дотор авахаар хариуцагч Ё.Болормаатай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч С.Гэрэлмаа хариуцагч Ё.Болормаагаас 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Болормаа нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.500.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7.500.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 20-ны өдрийн дотор, үлдсэн 2.5000.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-ны өдрийн дотор Ё.Болормаагаас авахаар, хариуцагч Ё.Болормаа 5.000.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 20-ны өдрийн дотор, үлдсэн 2.5000.000 төгрөгийг 2016 оны 09 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.Гэрэлмаад төлж барагдуулна гэж эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Зохигчид эвлэрэлийн гэрээндээ Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон нэхэмжлэлийн шаардлага 7.500.000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамж 120.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн  74.4, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Боржигон овогт Самдангийн Гэрэлмаа /РД:АГ60060105/ нь 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа  2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, 7.000.000 /долоон сая/ төгрөгийг 2016 оны 08 сарын 20-ны өдрийн дотор, 2016 оны 09 сарын 20-ны өдрийн дотор 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Оноо овогт Ёндонжамцын Болормаа /РД:АГ81060207/ төлөхөөр тохиролцсон зохигдчын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Болормаагаас 120.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгохоор олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН