Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 298

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 08 сарын 08                             Дугаар 298                                        Баруун-Урт

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг эмнэлгийн 38 айлын орон сууцны 306 тоотод оршин суух Зээрднүүд овогт Гантөмөрийнн Нандинцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4-р баг Жишиг хорооллын 1-2 тоотод оршин суух Зээрд-Адуу овогт Түвшинбаярын Гэрэлт-Одод холбогдох эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 400000 / дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 05-р сарын 30-ны өглөө өөрийн ажлын байр болох Сүхбаатар худалдааны төвийн хашаан дотор өөрийн тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр байршуулан тавьсан байсан. Гэтэл 10 цаг 25 минутын орчимд 55-59 УНД улсын дугаартай “crown” маркийн машины жолооч зогсоолд байсан миний машины буруу талын крилоныг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед замын цагдаагийн тасагт дуудлага өгч ахмад Даваадорж ирж ослын хэмжилт хийж шалгасан. Миний машиныг мөргөсөн буруутай этгээд Т.Гэрэлт-Од нь миний хохирлыг барагдуулахгүй байгаагаас би хохирч байна. Иймээс үнэлгээ гаргасан 148000 төгрөг нь засварын үнэд хүрэлцэхгүй байгаа тул миний машины хохирол болох 400000 төгрөгийг Т.Гэрэлт-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч Т.Гэрэлт-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Нандинцэцэгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Г.Нандинцэцэгийн машиныг 08-р сарын 08-аас 08-р сарын 12-ны өдрийн дотор багтаан засварлуулж, хохиролгүй болгож өгөхийг зөвшөөрч байна. Дурдсан хугацаанд засварлуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 400000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг ч төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нь эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 400000 / дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Гэрэлт-Од нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Нандинцэцэгийн 400000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12650 төгрөгний тал хувь 6325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 6325 төгрөгийг хариуцагч Т.Гэрэлт-Одоос гаргуулж нэхэмжлэгч Г.Нандинцэцэгт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Г.Нандинцэцэгийн эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 400000 / дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Гэрэлт-Од төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Нандинцэцэгийн 400000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12650 төгрөгний тал хувь 6325 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 6325 төгрөгийг хариуцагч Т.Гэрэлт-Одоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Нандинцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА 