Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0355/и |
Дугаар | 367 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 367
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт оршин суух Агиа овогт Бисдээгийн Наранцэцэгийн /РД:АА70040406/ хүсэлттэй,
Жанжаа овогт Самбуугийн Ганбаттай /РД:АА62062411/ 2006 оноос 2016 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Наранцэцэг миний бие 1970 онд төрсөн. 2003 оноос Самбуугийн Ганбаттай ханилан сууж, 2006 оны 08 сарын 10-нд охин Ганчимэг төрсөн. Миний нөхөр С.Ганбат нь эрүүл мэндийн улмаас 2016 оны 04 сарын 09-ний өдөр нас барсан. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй. Охин Г.Ганчимэгтээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл гэрлэлтийн батлах байгүй болохоор хохирход хүрээд байна. Иймд С.Ганбат бид хоёрыг хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Ганбаттай 1997 онд танилцаад 2006 онд охинтой болсон. Манай нөхөр өмнө нь өөр эхнэртэй байсан, эхнэр нь нас барсан. Би нэг дагавар хүүхэдтэй. Бид хоёр гэрлэлтээ батлуулж, хурим найр хийгээгүй. Бид айл айлд мал маллаж амьдардаг байсан. Манай нөхөр сая өвчний улмаас нас барсан. Одоо би 2 хүүхэдтэйгээ дүүгийн хаяанд амьдарч байна. Би өөрөө бас даралт харавсан учир толгой өвддөг, хүмүүсийн ярьж байгааг ойлгох ойлголт муу байдаг. Одоо бага охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж олгуулах шаардлагатай байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд С.Ганбат бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг С.Ганбаттай 2003 оноос 2016 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Нас барсны бүртгэлийн гэрчилгээнд: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт оршин суух, эрэгтэй, 54 настай, Жанжаа овогт Самбуугийн Ганбаттай /РД:АА62062411/ 2016 оны 04 сарын 09-ний өдөр нас барсныг 2016 оны 04 сарын 11-нna өдөр нас барсны бүртгэлийн 07 дугаарт бүртгэв гэсэн.
2. Жанжаа овогт Ганбатын Ганчимэгийн /РД:АА06281008/ төрсний 61 дугаартай гэрчилгээнд: Эцгийн нэр Жанжаа овогт Самбуугийн Ганбат /РД:АА62062411/, Агиа овогт Бисдээгийн Наранцэцэг /РД:АА70040406/ гэсэн.
3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн засаг даргын 2016 оны 05 сарын 22-ны өдрийн 67 тоот тодорхойлолтод: Б.Наранцэцэг нь С.Ганбаттай 2003 оноос 2016 он хүртэл хамт амьдарч байсан нь үнэн гэсэн.
4. Гэрч С.Цогбадрах шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: С.Ганбат, Б.Наранцэцэг нар 2003 оны намраас хамт амьдарч эхлэсэн. Албан ёсоор хурим хийж байгаагүй. С.Ганбат, Б.Наранцэцэг нар хамт амьдрах хугацаандаа 2006 онд охин Г.Ганчимэг төрсөн. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Баруун ам гэх газар амьдарч байгаа. С.Ганбат нь бие муутай групэд байдаг байсан. 2016 оны 04 сарын 09-ний өдөр эрүүл мэндийн улмаас нас барсан. Би С.Ганбатын төрсөн дүү нь болохоор С.Ганбат, Б.Наранцэцэг нарыг хамтын амьдралтай байсныг сайн мэдэж байна. С.Ганбат, Б.Наранцэцэг нар нь 2016 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл хамт амьдарсан гэжээ.
5. Гэрч Б.Энхтуяа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: С.Ганбат, Б.Наранцэцэг нар 2003 оны намраас хамт амьдарч эхлэсэн. Албан ёсоор хурим хийж байгаагүй. Ах дүү, төрөл садангуудаа цай уулгаж байсан. С.Ганбат, Б.Наранцэцэг нар хамт амьдрах хугацаандаа 2006 онд охин Г.Ганчимэг төрсөн. Суухаасаа өмнө Б.Наранцэцэг нь нэг хүүхэдтэй байсан. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Баруун ам гэх газар амьдарч байгаа. С.Ганбат нь эрүүл мэндийн улмаас нас барсан. Би төрсөн эгчийнх нь хүүхэд болохоор С.Ганбат, Б.Наранцэцэг нарыг хамтын амьдралтай байсныг сайн мэдэж байна. С.Ганбат, Б.Наранцэцэг нар нь 2016 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл хамт амьдарсан. Мал хуй муутай, амьдрал тааруу болохоор хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамруулчихвал энэ хоёрт маань хэрэгтэй юм болов уу гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Т Б.Наранцэцэг С.Ганбат нар хамтын амьдралтай байсан болох нь С.Ганбатын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Г.Ганчимэгийн төрсний гэрчилгээ, Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн засаг даргын 2016 оны 05 сарын 22-ны өдрийн 67 тоот тодорхойлолт, гэрч Б.Энхтуяа, С.Цогбадрах нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул С.Ганбаттай 2010 оны 07 сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Агиа овогт Бисдээгийн Наранцэцэг /РД:АА70040406/, Жанжаа овогт Самбуугийн Ганбат /РД:АА62062411/ нарыг 2003 оноос 2016 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН