Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00195

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                            

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би О.Зол-Эрдэнэд холбогдох 990000 төгрөг гаргуулах тухай Г.Баярмаагийн нэхэмжлэлийг 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Г.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О.Зол-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай 450000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 540000 төгрөг болгож өгөхөөр тохиролцон газрын гэрчилгээ барьцаалан авсан бөгөөд үүнээс хойш 1 сарын хүү өгсөн. Үүнээс хойш одоог болтол 6 сар болж байхад нэг ч хүү төлөөгүй үндсэн мөнгөө ч өгөөгүй худлаа ярин хотруу зугтсан. Одоо нийт 6 сарын хүүтэй 990000 төгргийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч О.Зол-Эрдэнэ нь шүүхэд хэрэг хянагдах яюцад надаас зээлсэн мөнгөө өгсөн тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Г.Баярмаа нь хариуцагч О.Зол-Эрдэнээс 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянагдах явцад хариуцагч О.Зол-Эрдэнэ нь зээлсэн мөнгөө төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Зол-Эрдэнээс 990000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Баярмаа нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Баярмаа нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28310 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 130400941 тоот данснаас 14155 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Г.Баярмаад  буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт  зааснаар энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

                         

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ