Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 379

 

                                              

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн Урт булаг гэх газар оршин суух Боржигон овогт Жавзангийн Доосмаагийн /РД:АА68011509/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух Боржгон овогт Жамбын Хүрэлчулуун /РД:АГ68101031/

Хариуцагч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Зүрх уулын 02-552а тоотод оршин суух Нуурынхан овогт Хөхөөгийн Уламбаяр /РД:АГ84010310/ нарт холбогдох

1.781.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч 2016 оны 05 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Ж.Доосмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Уламбаяр, Ж.Хүрэлбаатар нар 2013 оны 08 сарын 16-ны шөнө манай байшингаас үнэ бүхий зүйлүүдийг хулгайлж 3.781.500 төгрөгийн хохирол учруулсанаас 2.000.000 төгрөгийг нь өгч 1.781.500 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна.  Иймд Ж.Хүрэлбаатараас 718.500 төгрөг, Х.Уламбаяраас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

           

          Хариуцагч Ж.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Доосмаагийн нэхэмжилсэн 718.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

           

            Хариуцагч Х.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Доосмаагийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:.. Хариуцагч Х.Уламбаяр, Ж.Хүрэлчулуун нарын төлөхийг зөвшөөрсөн тайлбартай танилцлаа. Зөвшөөрсөн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

         

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Доосмаа хариуцагч Ж.Хүрэлбаатараас 718.500 төгрөг, Х.Уламбаяр 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Хүрэлбаатар 718.500 төгрөг, Х.Уламбаяр 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байгаа болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.Хүрэлбаатарс 718.500 төгрөг, Х.Уламбаяр 1.000.000 төгрөг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрч байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаар зохигчид тохиролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Ж.Доосмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43.454 төгрөгөөс 21.727 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 21.727 төгрөг, хариуцагч  Ж.Хүрэлбаатараас 10.897 төгрөг, Х.Уламбаяраас 14.275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Доосмаад олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Боржигон овогт Жавзангийн Доосмаагийн /РД:АА68011509/ нэхэмжилсэн 1.781.500 /нэг сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Нуурынхан овогт Хөхөөгийн Уламбаяр /РД:АГ84010310/ 1.000.000 төгрөгийг, хариуцагч  Боржгон овогт Жамбын Хүрэлчулуун /РД:АГ68101031/ 781.500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Доосмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд 43.454 төгрөгөөс 21.727 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 21.727 төгрөг, хариуцагч Ж.Хүрэлбаатараас 10.897 төгрөг, Х.Уламбаяраас 14.275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Доосмаад олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийн хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН