| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/01723/И |
| Дугаар | 210/МА2023/01663 |
| Огноо | 2023-08-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2023/01663
2023 08 25 210/МА2023/01665
******* проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02078 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч******* ******* ******* ХХК-д холбогдох,
Түрээ*******йн гэрээний үүрэгт 23,819,400 төгрөг, алданги 5,160,870 төгрөг, нийт 28,980,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга: ******* проперти ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ІСТ-*******-01 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-г "Богд ******* *******" ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу талууд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Парисын гудамж 42 дугаартай "******* ******* *******" барилгын 6 давхар, тоот хаягт байрлах 132.33 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэрээний дагуу манай компани нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр түрээ*******йн талбайг******* ******* ******* ХХК-ийн ажилтанд акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээслэгч нь түрээ*******йн талбайг хүлээн авснаас хойш түрээ*******йн гэрээний дагуу барьцаа төлбөрийг байршуулаагүйгээс гадна бидний хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 2.3-т заасан хугацаанд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь түрээ*******йн талбайг зохих журмын дагуу акт үйлдэн хүлээн авсан хэдий ч түрээ*******йн талбайг ашиглаагүй. Мөн түрээ*******йн гэрээний төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээ*******йн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ"-ний 5.9-д Түрээслэгч түрээ*******йн талбайг ашиглаагүй нь түрээ*******йн гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Манай байгууллага нь түрээ*******йн гэрээний дагуу түрээ*******йн талбайг акт үйлдэн хүлээлгэн өгч, талбайг ашиглах боломжоор хангасан. Гэтэл түрээслэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас талбайг ашиглаагүй болно. Мөн бид түрээслэгчийн уг үйлдэлтэй холбоотойгоор 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр түрээ*******йн гэрээний 9.2.1-т заасны дагуу түрээ*******йн гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн хэдий ч түрээслэгчийн зүгээс одоог хүртэл түрээ*******йн талбайг гэрээнд заасны дагуу акт үйлдэн хүлээлгэн өгөөгүйгээс гадна, түрээ*******йн гэрээний үндсэн төлбөр болох 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр болох 23,819,400 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.13-т зааснаар түрээ*******йн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай нөхцөлд заасан алдангийг төлнө гэж заасан бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 5.1-т Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна гэж заасан. Иймд гэрээнд заасны дагуу талууд түрээ*******йн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөхөөр тохиролцсон тул түрээ*******йн төлбөрийг 56 хоногоор хэтрүүлсний алданги 5,160,870 төгрөг болон түрээ*******йн гэрээний үндсэн төлбөр 23,819,400 төгрөг, нийт 28,980,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд түрээ*******йн гэрээ бичгээр байгуулагдсан. Уг гэрээ нь хуулийн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж байгаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгүүдэд зааснаар түрээслүүлэгч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд зүйлийг түрээслэгчид шилжүүлж өгөх ёстой. Гэрээ байгуулах өдөр түрээ*******йн гэрээгээр тохиролцсон талбайг оффисын зориулалтаар ашиглах боломжгүй байсан нь нэхэмжлэл болон нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг тухайн талбайг яагаад ашиглаагүй талаар лавлаж байх шиг байна. Тухайн талбайг ашиглах боломжгүй байсан. Улсын комисс хүлээж аваагүй бол тухайн талбайг ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тухайн барилга нь маш их засвар үйлчилгээ шаардлагатай барилга байсан. Нэхэмжлэгч талаас хариуцагчтай 1 жилийн хугацаатай түрээ*******йн гэрээ байгуулаад дотор заслын бүх ажлаа хийлгэж аваад гаргах зорилготой гэрээ байгуулсан гэж харж байна. Хариуцагч талаас тухайн талбайг ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой байсан тул түрээ*******йн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж байна. Мөн тус гэрээг цуцлах талаар удаа дараа эрх бүхий албан тушаалтанд утсаар мэдэгдэж байсан. Ямарваа гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхэд бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд бүртгүүлэх боломжгүй гэрээ байдаг. Улсын комисс хүлээн аваагүй, өмчлөх эрх нь үүсээгүй, биет байдлын доголдолтой, ашиглах эрх нь нээгдээгүй хөрөнгө байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан 318.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсантай холбоотой хохирлоо л шаардах эрх үүсэх боломжтой. Нэгэнт хүчин төгөлдөр бус тул түрээ*******йн төлбөр, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* проперти ХХК-ийн хариуцагч******* ******* ******* ХХК-иас түрээ*******йн гэрээний үүрэгт 28 980 270 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* проперти ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 852 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр******* ассент ХХК-тай түрээ*******йн гэрээ байгуулсан. Түрээ*******йн гэрээг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* ******* таур гэх 6 давхарт тоотод байрлах 132 м.кв талбайг түрээслэхээр талууд харилцан тохиролцсон. Уг гэрээний тусгай нөхцөлийн 2.2-т ... түрээ*******йн гэрээ байгуулагдах үед 95 хувийн гүйцэтгэлтэй байрыг түрээслэгч талд талбайг хүлээлгээд өгнө, түрээ*******йн төлбөрийг улсын комисс хүлээж авсан өдрөөс эхэлж тооцно гэж харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Дээрх заалтын дагуу ... түрээслэгч тал дотоод заслыг хийнэ. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал улсын комиссд хүлээлгэж өгнө гэх үүрэгтэйгээр гэрээг байгуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг байгуулж, түрээслэгч тал 1 сарын хугацаанд дотоод заслыг хийх, мөн түрээ*******йн гэрээний хэрэгжих хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийг хийхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч тал 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байгууллага. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тухайн барилгыг улсын комиссд хүлээлгэж өгсөн. Ашиглах бүрэн боломжтой, эд хөрөнгийн гэрчилгээ гарсан юм. Энэхүү нөхцөл байдал бүрдсэний дараа түрээ*******йн төлбөрөө төлөхөөр байсан. Эрхийн зөрчилтэй эд хөрөнгө түрээслээгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Мөн хууль тогтоомжид зааснаар хязгаарласан хязгаарлалт байхгүй, түрээ*******йн гэрээ байгуулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэлбэрийн шаардлага хангаагүй, улсын бүртгэлд бүртгэлд бүртгэгдээгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгч талын хувьд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* ******* ******* гэх 12,000 м.кв бүхий барилгын өмчлөгч. Үүнээс 6 давхарт байрлах 132 м.кв талбайг түрээслэгчид түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээслэгчийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаатар ... дотоод заслыг өөрөө хийнэ. Яг энэ байдлаар нь түрээслэхийг хүлээн зөвшөөрч гэж акт үйлдэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Иймд түрээ*******йн гэрээ хууль ёсны, хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авна уу гэв.
5. Харуицагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч ******* проперти ХХК нь хариуцагч******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээ*******йн гэрээний үүрэгт 23,819,400 төгрөг, алданги 5,160,870 төгрөг, нийт 28,980,270 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, түрээ*******йн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир үүрэг шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргажээ.
3.Хэргийн үйл баримтын талаар
3.1. ******* проперти ХХК нь******* ******* ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ICT-*******-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* проперти ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 хороолол, Парисын гудамж 42 дугаартай, ******* Си Тауэр барилгын 6 давхар, тоот хаягт байрлах, оффисын зориулалт бүхий 132.33 м.кв талбайг******* ******* ******* ХХК-д түрээслүүлэх, түрээслэгч нь түрээ*******йн төлбөрт 1 м.кв талбайг 60 000 төгрөгөөр нийт 1 сарын 7 939 800 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. /хх 5-11/
4.Талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргажээ.
4.1. ******* проперти ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Пари*******йн гудамж 42 дугаартай барилга тоот хаягт байрлах 12051 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 132,33 м.кв талбайг******* ******* ******* ХХК-д түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцож түрээ*******йн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар үйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Харин гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээ*******йн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах хуулийн үндэслэлтэй.
4.2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түрээ*******йн талбайг хүлээн аваад дотоод заслын ажлын 1 сарын хугацааг дууссанаас хойш түрээ*******йн хугацаа эхэлж, түрээ*******йн төлбөр төлөх нөхцөлийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн түрээ*******йн гэрээний тусгай нөхцөлийн 2.3 дахь заалтаар харилцан тохиролцжээ./хх12/
Нэхэмжлэгч ******* проперти ХХК нь хариуцагч******* ******* ******* ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээгээр тохиролцсон талбайг хүлээлгэн өгч, хүлээн авсан баримт үйлдэн талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. / хх-13/ Хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр тохирсоны дагуу түрээ*******йн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалж байгаа тухай хариуцагчид албан бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан ******* проперти ХХК-аас******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн Түрээ*******йн гэрээ цуцлах тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдриин 23/59 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /хх-16/Хариуцагч нь уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, маргаагүй. Иймд талуудын гэрээг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэн, хариуцагч******* ******* ******* ХХК-аас түрээ*******йн төлбөрт 12,439,020 /1 өдрийн 264 660 төгрөг х 47 хоног/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* проперти ХХК-д олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн заасантай нийцнэ.
5. Зохигчид гэрээгээр түрээ*******йн гэрээний төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, хариуцагч үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч алданги тооцон шаардах эрхтэй.
5.1. Харин үндсэн гэрээний 10.2-т Түрээ*******йн гэрээний төлбөрийн үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлнө гэж, гэрээний тусгай нөхцөлийн 5.1-д Алдангийн хэмжээ 0.5 хувь гэж 2 өөр байдлаар тусгасан нь ойлгомжгүй байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид ашигтай байдлаар буюу талууд алдангийн хэмжээг 0.2 хувиар тохиролцсон гэж тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
5.2. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 12,439,020 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 18 хоногийн алданги тооцож 285,872 төгрөгийг хариуцагч******* ******* ******* ХХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантэй нийцнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээ*******йн гэрээний үүрэгт 12 724 842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* проперти ХХК-д олгож, нэхэмжлэлээ үлдэх 11,094,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шийдвэрт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ******* ******* ХХК-аас түрээ*******йн гэрээний үүрэгт 12,724,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* проперти ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,255,428 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,
2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч******* ******* ******* ХХК-аас 218,547 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* проперти ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* проперти ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,852 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД