Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2016/00181/И |
Дугаар | 00193 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 00193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Төв аймгийн Борнуур сум 4 дүгээр баг Нартад оршин суух, 1959 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, Боржигон овогт Самбуугийн Түмэнтөрөөс гаргасан “төрсөн он зөвтгүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Түмэнтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч С.Түмэнтөр шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... миний бие 1957 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг болох Бор гүвээ гэдэг газар Самбуугийн ууган хүү болон төрсөн. 0-10 нас хүртэл эцэг эхийн гар дээр бойжиж. 1967 онд сургуульд орсон бөгөөд 1975 онд 8 дугаар агни төгсөж эвлэлийн илгээлтээр Зүүнхараагийн Сангийн аж ахуйд ажиллах болсон. Ингээд иргэний улаан үнэмлэх солигдох үеэр 1957 оныг 1959 он гэж буруу бичигдэж нас маань хоёроор хасагдсан тул үнэн зөвөөр залруулж өгнө үү гэжээ
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч С.Түмэнтөр 1957 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг болох Бор гүвээ гэдэг газар Самбуугийн ууган хүү болон төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, мэдүүлэг, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар-Улсын бүртгэлийн хэлтэс-төрсний бүртгэлийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13/004284 дугаартай лавлагаа,төрсний гэрчилгээний хуулбар, болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг хангаж, С.Түмэнтөрийг 1957 онд төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Боржигон овогт Самбуугийн Түмэнтөр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Бор гүвээ” гэх газар 1957 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Түмэнтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ