Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 364

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуягт холбогдох 12.128.291 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нарыг эрэн сурвалжлуулах”-аар өөрчилсөн иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

             Шүүх  хуралдаанд:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотод 1985 онд төрсөн, дээд боловсролтой, “ХААН” банкны Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер  ажилтай 

                      Монголжин  овгийн  Батцэнгэлийн Түвшинжаргал   

                            регистрийн  дугаар: МЮ-85091271

 

             Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  нар   оролцов.

                                                                            

 Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт  12.128.29469 төгрөг гаргуулах тухай. 

           Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Баянхан хэрэглээний тооцооны төвөөс 2014 оны 07-р сарын 18-ны өдөр  ХЗТ/14/416 тоот зээлийн гэрээ байгуулан 10.900.000 / арван сая есөн зуун мянга/ төгрөгийн  цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай  авсан.        

          Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн  2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх  төлбөрийг хуваарийн дагуу үндсэн зээлд 1.228.92673 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 738.063.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт  591.52 төгрөг, нийт  1.967.58195 төгрөгийг төлж барагдуулсан болно. 

          Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохин төлбөрүүдийг хугацаандаа төлж төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 495 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.    

          Иймд банкны гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 

1. 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ТТЗХ/14/416 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь  өмнө цуцлах.

2. 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах:

 

 

                     1.Үндсэн зээлийн үлдэгдэл                               9.746.61561

                      2. Зээлийн хүүгийн төлбөр                                 2.229.59841

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр                       152.07767

               Нийт  12.128.291 

                               4.Нотариатын үйлчилгээний төлбөр                      6000 төгрөг

                      Улсын тэмдэгтийн хураамж                               209.003 төгрөг  гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.  

 

            Нэхэмжлэгч: “ХААН” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2016 оны 06 дугаар сарын 17-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

      ... Тус шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нараас 12.128.29169 төгрөг” гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч хариуцагч нар нь хаяг дээрээ байхгүй, шүүхээс холбогдох боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нарыг эрэн сурвалжлах болгон өөрчлөх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү!  …гэжээ. 

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинжаргал  шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа:

       ...“ХААН” банкны Сэлэнгэ салбар нь иргэн Ч.Бат-Эрдэнэ Б.Ганхуяг нараас 12.128.244 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч  хариуцагч Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нар нь оршин суух хаяган дээрээ байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Энэ талаараа бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Иймд  Ч.Бат-Эрдэнэ Б.Ганхуяг нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү! ... гэв. 

 

                         Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

Үндэслэх нь:

 

         “ХААН” банкны Сэлэнгэ салбараас “Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нараас 12.128.291 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нарыг эрэн сурвалжлах”-ыг хүссэн байна.  

         Зээлдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нар нь  “ХААН” банкны Баянхан хэрэглээний зээлийн тооцооны төвөөс  2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10.900.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан боловч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1.228.92373  төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт  738.0637 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59152 төгрөг нийт 1.967.58195 төгрөг төлсөн  ба  зээлийг  графикийн дагуу төлөөгүй, зээл авах үедээ оршин сууж байсан, зээлийн гэрээнд заагдсан хаягтаа байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул уг зээлдэгчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй. 

         Иймд зээлдэгч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын  Тарвагатай 1 дүгээр баг, Горбушкины 3 дугаар гудамж, 06 тоотод  оршин суух хаягтай, 99492530, 99999719, 99326504, 90222169, 91919634 дугаарын үүрэн утас тэмдэглүүлсэн, Боржигон овгийн Чулуунбатын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар МД-88072875/, хамтран үүрэг гүйцэтгэгч болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэгийн 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 2 /026/ тоотод оршин суух хаягтай, Хагшууд овгийн Батаагийн Ганхуяг /регистрийн дугаар МП-83110773/ нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох  хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.003 төгрөгнөөс онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 138.803 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.    

            

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн   115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг, Горбушкины 3 дугаар гудамж, 06 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Чулуунбатын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: МД-88072875/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэгийн 2 дугаар баг, 2 дугаар гудамж, 02/026/ тоотод оршин суух хаягтай, Хагшууд овгийн Батаагийн Ганхуяг /регистрийн дугаар: МП-83110773/ нарыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэхь хэсэгт  зааснаар Ч.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нарыг эрэн  сурвалжлах, түүний  оршин  суугаа газрыг тогтоох  ажиллагаа  хийхийг 9 дүгээр тойргийн Тахарын албаны  Сэлэнгэ аймаг дахь хэсэгт үүрэг  болгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 209.003 төгрөгнөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 138.803 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ