Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Баясгалан |
Хэргийн индекс | 127/2016/0013/З |
Дугаар | 15 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 15
Хэргийн индекс: 127/2016/0013/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-32 дугаар байрны 12 тоотод оршин суух, Г.Лхагвахатаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай “Г.Лхагвахатанг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, Удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Г.Лхагвахатан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч Мэргэжпийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оноос эхлэн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар “Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт хариуцсан” мэргэжилтнээр тасралтгүй 5 жил ажилласан. Мэргэжлийн хяналтын газарт 11 сар ажиллах хугацаандаа ямар нэг байдлаар сахилгын болон ёс зүйн зөрчил гаргалгүй, үүрэгт ажилдаа хариуцлагатайгаар ажиллаж ирсэн.
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлага хангасан гэж үзэж томилогдсон.
Миний бие бизнесийн менежерийн бакалавар зэрэгтэй, төрийн удирдлага мэргэжилтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжилд тавигдах шаардлага болох чухал шаардлагатай “Мэргэжпийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх" гэсэн шаардлагатай, “эрх зүйч, төрийн удирдлагын менежер” гэсэн шалгуурыг хангаж байхад үндэслэлгүйгээр ажлын байрны нийтлэг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 06-ны Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Захиргаа удирдлагын хэлтсийн даргын голлох ажил нь дотоод ажил, байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, зөвлөлийн хурал зэрэг ажлуудыг голлон зохион байгуулдаг юм.
Иймд Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу ямар нэг байдлаар үүрэгт ажилдаа хайхрамжгүй ажилласан зүйл байхгүй байхад үндэслэлгүйгээр халсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06- ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож Г.Лхагвахатан намайг өмнө эрхэлж байсан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа Удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлага хангасан гэж үзэж томилогдсон. Гэтэл Г.Лхагвахатанг хяналтын чиг үүрэг бүхий мэргэжил эзэмшээгүй байх тул энэ албан тушаалд тохирохгүй гэж байна. Хяналтын чиг үүрэг гэдэг бол Төрийн хяналтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар “хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлнэ гэж заасан байгаа. Үүнээс харахад Г.Лхагвахатан нь хяналт шалгалт явуулж байгаа байгууллагад ажиллаж байгаа нь үнэн боловч, улсын байцаагчийн ажилд томилогдоод ажиллаж байгаа ажилтан биш, байгууллагын үйл ажиллагаа Захиргаа удирдлагын хэлтсийг удирдаж, удирдлагын төвшинд ажиллаж байгаа учир хэн нэгэн этгээдэд хяналт шалгалт явуулж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа ажил биш юм. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлага хангасан гэж томилчхоод, дараа нь Г.Лхагвахатан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй байгаа гэдгийг үндэслээд ажпаас чөлөөлсөн нь буруу. Мөн шаардлагатай тохиолдолд Төрийн албаны салбар зөвлөлд хандаж тухайн хүнийг ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэхийг шалгаад дүгнэлт гаргуулах ёстой. Нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас халах үндсэн шаардлагыг хангахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан байгаа. Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалт байгаа. Энэ байдлаас харахад Төрийн албаны тухай хуулийн заалт барьж ажлаас чөлөөлөх ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана гэсэн заалтыг зөрчиж байна. Хариуцагчийн өмгөөлөгч болон хариуцагч нар дээд шатны удирдлагын шахалт, дарамтаас болж анх ажилд томилсон гэж байна. Хавтаст хэргийн материалд дарамт шахалт үзүүлсэн, түүнийг нотолсон нотлох баримт байхгүй байна. Г.Лхагвахатан гэдэг хүний хувьд мэргэжил таарахгүй гэсэн ямар нэг дүгнэлт гараагүй. Зөвхөн хойшид энэ хүнийг ямар нэгэн ажил албан тушаалд томилохдоо мэргэжлийн чиглэлийг анхаарч үзээрэй гэсэн байна. Удирдлагын төвшинд юу хийдэг нь захиргаа удирдлагын хэлтэс дээр очоод харахад тодорхой байгаа. Сонгон шалгаруулалт явуулаагүй ажилд томилсон тул Г.Лхагвахатан буруутай гэж хариуцагч яриад байна. Сонгон шалгаруулалтыг Г.Лхагвахатан өөрөө явуулдаггүй юм. Томилогдсон л бол ажил хөдөлмөр эрхлээд явах ёстой. Төрийн албаны ажлыг ийм байдлаар явуулж болохгүй. Хэрвээ зөрчил байсан бол Ашиг сонирхлын хуулиар буруу шийдвэр гаргах гэж байгаагаа мэдүүлээд, үүргээ биелүүлээд Г.Лхагвахатанг томилохгүй байх боломж нь байсан. Хариуцагч дарамт шахалтанд байсан гэдгээ нотлох гэж шүүх хурлын өмнө тушаалууд харуулсан. Энэ нь нотлох баримт биш юм. Иймээс өмнөх ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Лхагвахатангийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын удирдлага санал болгосноор Г.Лхагвахатанг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилохоор хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулахад авлигатай тэмцэх газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/3576 тоот албан бичгээр Г.Лхагвахатан нь аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтод заасан “аль ... нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Энэ нь тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагаас гадна Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд “төрийн албан тушаалд тавих шаардлагын 10.1. “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн шалгуурт хүрэхгүй байсан учраас эрх бүхий байгууллагаас дээрх хариутай албан бичиг ирсэн байдаг. Гэвч тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас Г.Лхагвахатанг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар “шууд томил” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь байнгын шахалт дарамтанд намайг оруулж байсан тул уг албан тушаалд томилохоос өөр аргагүй байдалд орсон. Харин 2016 онд Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын удирдлага өөрчлөгдсөнөөр 2015 онд шинээр томилогдсон улсын байцаагч, хэлтсийн дарга нарын төрийн алба хаагчийн хувийн хэргийг нэг бүрчлэн ерөнхий газар луу татан авч хэлэлцсэнээр Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан иргэнийг томилж зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг надад өгсөн. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас харьяа салбарын байгууллагадаа чиглэл болгосон хуульд нийцсэн
үүрэг даалгавар бөгөөд үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болсон.
Иймд Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Лхагвахатанг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн, эрх ашгийг нь хохироосон зүйл биш бөгөөд харин ч Авлигатай тэмцэх газраас албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийг зөрчсөн зөрчлийг арилгасан үйлдэл болно.
Анх Г.Лхагвахатанг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурт хүрэхгүй байгаа талаар Авлигатай тэмцэх газраас хариу ирсэн, томилуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын / тухайн үеийн / өгч байгаа үүрэг даалгавар нь хууль бус тул цаашид хэзээ нэгэн цагт зөрчлийг арилгахаар тухайн ажлаа хүлээлгэн өгч магадгүй талаар би Г.Лхагвахатанд өөрт нь хэлж анхааруулж байсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинэ удирдлагаас зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн тул Г.Лхагвахатантай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд зөрчлийг арилгах үүрэг өгөгдсөн, ажпаа өгөх болсон талаар Г.Лхагвахатанд дахин хэлж анхааруулж байсан.
Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай хэсэгт “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх" гэсэн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн тул тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасныг зөрчин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр удирдах албан тушаал болох Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар Г.Лхагвахатанг томилсон томилгоо нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн зөрчил болсон.
Дээрх Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчин дарамт шахалтын нөлөөнд автагдан хийсэн томилгоо нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 9.1 “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалт, Авлигын эсрэг хуулийн 7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчин хийгдсэн шийдвэр тул зайлшгүй зөрчлийг арилгах шаардлагатай байсан юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар: 29.2 “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, 29.2.2 “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах" гэсэн хариуцлага, бусад хариуцлагыг хүлээлгэх бүр цаашилбал эрүүгийн хэрэгт татагдан хариуцлага хүлээж мэдэхээр байсан.
Харин ч зөрчлийг арилгаснаараа дээрх эрсдлүүдийг зогсоож чадсан болно. Иймд Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байх үеийн цалинг нөхөн олгохыг хүссэн Г.Лхагвахатаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Г.Лхагвахатанг ажлын байраар хангахын тулд аймгийн Мэргэжпийн хяналтын газарт байгаа сул орон тоо болох Байгаль орчин газрын харилцаа геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн орон тоон дээр ажиллуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт би саналаа танилцуулахад дахин зөрчил гаргахгүй байх талаар надад анхааруулсан. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Г.Лхагвахатаны өөрийнх нь хүсэлтээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгуулахад туслалцаа үзүүлэх үүднээс ажпаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг нэмж оруулан нэг хувийг өгснөөр ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадсан.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газраас боловсруулан ирүүлсэн бөгөөд тус ажлын байрны тодорхойлолтыг бидний зүгээс нэмж хассан засварласан зүйл огт байхгүй болно. Энэ талаар сүүлд Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон М.Ариунчимэгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн материалыг Авлигатай тэмцэх газраас татан авч үзэж болно.
Ямар нэгэн байдлаар Г.Лхагвахатанд хүнлэг бус хандсан, хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл байхгүй тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/12 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг журамлан ажилласан байна. Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хянадаг учир ажил олгох боломжгүй байна гэж үзэж, тухайн байгууллага нь захиргааны хууль бус акг гаргасан. Харин энэ зөрчлийг арилгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр бүлгийн хууль бус актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын газраас Авлигатай тэмцэх газар луу хянан шалгуулахаар албан тоот явуулсан. Ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан юм. Тэгэхэд албан тушаалын шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирсэн. Мөн авлигатай тэмцэх газрын дүгнэлт хоёр дахь удаа ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь хариуцагч Б.Сүнгээд энэ хүнийг ажилд авахгүй бол чиний ажил албан тушаалтай ярина гэж дарамталсан байдаг юм. Хариуцагч Б.Сүнгээ нь шалгалт өгч “ТЗ-9-2” зэрэглэлээр тэнцэхэд, “ТЗ-7” зэрэглэлээр нэг жил бүтэн ажиллуулж, цалин хөлсөөр нь хохироож дарамталж байсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд үүнийг нотлохын тулд нэмэлт материалуудыг өгсөн юм. Бүтэн жил түр тушаалаар томилоод хариуцагчид таван сая гаран төгрөгийн хохирол учруулсан. Хууль бус тушаал байсан учир үүний улмаас зөрчил гаргасан актыг хүчингүй болгож зөрчлийг арилгасан юм. Иймээс миний үйлчлүүлэгчийн тушаал хүчинтэй байна. Тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Гуравдагч этгээд М.Ариунчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Лхагвахатаны нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож буй Мэргэжлийн Хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Ариунчимэг би дараах тайлбарыг гаргаж байна.
Г.Лхагвахатан нь тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдохоор хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүрп/үлж хянуулахад Авлигатай тэмцэх газрын 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн 05/3576 тоот албан бичгээр Г.Лхагвахатан нь аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтод заасан “аль.... нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байна гэсэн хариуг ирүүлсэн байна. Гэвч тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагаас Г.Лхагвахатанг томил гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу уг албан тушаалд томилогдсон гэснийг хариуцагчийн тайлбараас уншлаа. 2016 онд Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын удирдлага солигдон холбогдох албан тушаалтны хувийн хэргийг татан авч үзсэнээр уг зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсний дагуу Г.Лхагвахатан халагдах үед миний бие Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд орох өргөдлөө өгсөн бөгөөд Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгээ хүргүүлж хянуулахад аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтод заасан “аль ... нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаж байна гэсэн хариу ирсний дагуу уг албан тушаалд томилогдсон.
Миний бие 2006 оноос эхлэн Боловсролын салбарт Сургалт хариуцсан сургалтын арга зүйч, Нийгмийн ажилтан, Сургалтын менежерээр тасралтгүй 9 жил 7 сар, боловсролын удирдах ажлыг багшийн ёс зүйн зөрчилгүй, хийсэн бүтээсэн тодорхой бүтээлч ажпуудыг санаачлан зохион байгуулж шинэ эрин үеийн сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлж бодлогын хөрөнгө оруулалтуудыг тухай бүр шийдүүлэн, хамт олноо манлайлан ажиллаж байсан болно.
Уг албан тушаалд томилогдоход Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай хэсэгт “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” гэсэн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан тул 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мэргэжпийн хяналтын газрын даргын тушаалаар уг албан тушаалд томилогдсон. Иймд би хууль ёсны дагуу уг албан тушаалд томилогдсон тул хариуцлагатай ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.Лхагвахатан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан “...Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06- ны өдрийн “ Г.Лхагвахатанг ажпаас чөлөөлөх тухай” Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Мэргэжпийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах" тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Гуравдагч этгээд М.Ариунчимэг нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “....Г.Лхагвахатаны нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээд холбогдох захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа. Гуравдагч этгээд М.Ариунчимэг би тус шүүхээс зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэнийг дурдах нь зүйтэй.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Г.Лхагвахатанг Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд анх томилжээ. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Лхагвахатаныг “...төрийн албан тушаалд тавих шаардлага, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй, ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй “ гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Г.Лхагвахатанг тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулжээ. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Г.Лхагвахатаны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан” тухай 05/3576 тоот албан бичиг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэсээс ирсэн байна. Үүнд: Г.Лхагвахатаны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно. Харин Г.Лхагвахатан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажпын байрны тодорхойлолтод заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй байна,
Иймд тус албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 болон бусад хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн этгээдийг нэр дэвшүүлэн томилоход анхаарна уу гэсэн хариу албан бичиг ирүүлжээ.
Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/259 тоот албан бичигт “...Мэргэжлийн хяналтын газрын шинээр бий болсон Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын сул орон тоог сонгон шалгаруулалтаар зарлах ёстой байтал сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд томил гэсэн үүргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга өгсөн” гэжээ. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 38-д “...сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж заасныг зөрчин Г.Лхагвахатаныг удирдах албан тушаал болох Хэнтий аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга “ТЗ-7” зэрэглэлийн албан тушаалд томилсон нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжпэгч нь 2010 онд Жонон технологийн дээд сургуулийг “Бизнесийн менежер” мэргэжпээр төгсөж, 2012 онд Жонон технологийн дээд сургуульд “Компаний эдийн засгийн аюулгүй байдлын менежмент” сэдвээр магистрын зэрэг хамгаалж, 2013 онд Удирдлагын Академийг төгсчээ. Иймд Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах чухал шаардлага болох "... мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь хангаагүй байна гэж шүүх үзлээ.
Дээрхи зөрчлүүдийг арилгуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “... ажпын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй Г.Лхагвахатанг томилсон тул зөрчлийг арилгаж, шаардлага хангасан хүнийг томилон ажиллахыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээд үүрэг даалгавар өгч байсан болно” гэсэн албан бичиг[5]-ийг 2016 оны 7 дугаар сарын 25-нд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “... Г.Лхагвахатан нь 2010 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 5 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд Нийгмийн хөгжпийн хэлтсийн Хүн ам зүй, нийгмийн хамгаалал хариуцсан мэргэжилтнээр ажиллах үедээ сум, байгууллагуудад хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсэгг орж ажилладаг байсныг тодорхойлов” гэсэн албан бичиг шүүхэд ирүүлсэн. Үүнийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 31 дүгээр зүйлийн З1.1.1-т заасан “хяналт шалгалт” хийх эрхтэй гэснийг нотолсон, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт гэж шүүх үзэхээргүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Лхагвахатаныг “хяналт шалгалт” хийх тусгайлсан эрхтэй гэсэн нотлох баримт цуглаагүй, нэхэмжлэгч энэ талаар нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч Г.Лхагвахатан нь “..шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаалаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмжээ хуваарийн дагуу авсан байна. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т "... төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН