Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Өгөөмөр Мандал ХХК-д холбогдох 37900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... “Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оноос хойш ТЭДС-аас дэмжлэг аван одоог хүртэл хамтран ажиллаж байна. Тэрээр 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 25,266,924 төгрөг байна. Үүнд :

  1. 2008 оны 11-р сарын 18-ны өдрийн Техник-2008/130 тоот гэрээгээр Jonder иж бүрдэл 120 морины хүчтэй 1 ширхэг тракторыг 2,837,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 25.533.000 төгрөгийг гэрээний 4.4-д заасан хугацаагаар төлөх байсан ба сүүлийн хугацаа 2012.11.01-нд төлж дуусахаар,
  2. 2009 оны 07-р сарын 02-ны өдрийн Дизель түлш/72 тоот 2009 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 3900 литр түлшийг нэг литрийг нь 1080 төгрөгөөр тооцон нийт 4,212,000 төгрөгний зээлийг 2009 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
  3. 2009 оны 08-р сарын 10-ны өдрийн Дизель түлш-У/569 тоот 2009 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 4060 литр түлшийг нэг литрийг нь 1330 төгрөгөөр тооцон нийт 5399800 төгрөгний зээлийг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар
  4. 2009 оны 10-р сарын 09-ний өдрийн Дизель түлш-УХ/264 тоот 2009 оны ургац хураалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 2000 литр түлшийг нэг литрийг нь 1360 төгрөгөөр тооцон нийт 2,720,000 төгрөгний зээлийг 2009 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
  5. 2011 оны 04-р сарын 30-ны өдрийн ДТ/2011/Т-112 тоот 2011 оны хаврын тариалалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 2700 литр түлшийг нэг литрийг нь 1465 төгрөгөөр тооцон нийт 3,955,500 төгрөгнөөс 1,186,650 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 2,768,850 төгрөгийг 2011 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
  6. 2011 оны 06-р сарын 29-ны өдрийн ДТ/2011/Т-328 тоот 2011 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээгээр 4800 литр түлшийг нэг литрийг нь 1830 төгрөгөөр тооцон нийт 8,784,000 төгрөгнөөс 2,635,200 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 6,148,800 төгрөгийг 2011 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
  7. 2012 оны 07-р сарын 04-ний өдрийн ГБ-89 тоот 2012 оны хаврын тариалалтад зориулж олгох ургамал хамгаалаллын бодисын гэрээгээр нэг кг нь 250,000 төгрөгний үнэтэй Алмазис 1 кг-ийг, нэг литр нь 22,000 төгрөгний үнэтэй Пумасупер 100 литрийг нийт 2,200,000 төгрөгнөөс 980,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 1,470,000 төгрөгийг 2012 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар,
  8. 2014 оны 05-р сарын 16-ны өдрийн СЭ-Үр-2014/52 тоот гэрээгээр 2014 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээгээр 10 тонн элит үрийн буудайг нэг тонныг нь 880,000 төгрөгөөр тооцон нийт 8,800,000 төгрөгний зээлийг урьдчилгаа 1,760,000 төгрөгний урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл 7,040,000 төгрөгийг 2014 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар тус тус гэрээ байгуулсан. Хариуцагч: “Өгөөмөр мандал” ХХК нь дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлээс урьдчилгаа төлбөрөөс гадна дараах төлөлтүүдийг хийсэн болно.
  • 2011 оны 12-р сарын 10-нд тус санд 72.962 тонн буюу 25,536,584 төгрөгний буудай тушаасан байна.
  • 2011   оны 12-р сарын 26-нд 4,410,000 төгрөгний урамшууллаар өр төлсөн байна.
  • 2014   оны 01-р сарын 27-нд 6,363,000 төгрөгний урамшууллаар өр төлсөн байна.
  • 2014   оны 07-р сарын 03-ны өдер 250,000 төгрөгний төлбөрийг тус тус төлжээ. Нэхэмжлэлийн шаардлага: Нийт хугацаа хэтэрсэн өр болох 25,266,924 төгрөгийг гаргуулах,

                  Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул, гэрээнүүдэд заасан алданги тооцох заалт болон Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 25,266,924 : 2=12,633,462 төгрөгийг гаргуулах.

            Нэхэмжлэлийн нийт үнийн дүн: Хугацаа хэтэрсэн өр 25,266,624 төгрөг + анз 12,633,462 төгрөг нийт 37,900,086 /Гучин долоон сая есөн зуун мянга наян зургаан/ төгрөгийг нэхэмжилж байна. Жич: Тус сан Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

Энэхүү хэрэгт хариуцагч талын хариу тайлбар өгохгүй удаадаг, хэргийн материалтай танилцаагүй гэх зэрэг олон удаагийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар өдийг хүрлээ. Манай талаас энэхүү хэргийн шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа зардал гарган өөрийн биеэр хүрэлцэн очсон боловч өдийг хүртэл хэрэг шийдэгдэхгүй удсаар байна.

Иймд хариуцагч талаас нэхэмжилж буй хугацаа хэтэрсэн өр төлбөр дээр нэмэн шүүх хуралдаанд оролцхоор очиход гаргасан дараах зардлыг нэмж нэхэмжилж байна. 2015 оны 12-р сарын 02-ны өдрийн шүүх хурал шүүхийн буруутай үйл ажиллагаа буюу шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг буруу мэдэгдсэн гэсэн үндэслэлээр хойшилсон. Энэхүү шүүх хуралдаанд очих зардал нийт 144,190 төгрөг болсон. 2015 оны  12-р сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд Төрийн сангаас томилолтын зардал гаргаагүй тул өөрийн хувийн зардлаар Зүүнхараагийн таксид суун очиж явсан боловч шүүхээс хэргийг хэргийн хугацаа дууссан тул буцаалаа гэсэн шийдвэр гарсан. Энэхүү шүүх хуралдаанд очих зардал 59,000 төгрөг болсон. 2016 оны      05-р сарын 12-ны шүүх хуралд хариуцагч тал хугацаа тулган ирсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөө тодорхой болгоогүй, өмгөөлөгчтэй гэрээ байгуулаагүй байсан тул шүүхээс хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодруулая хэмээн шүүх хуралдааныг хойшлуулсан. Хариуцагч талд шүүх хурлаас өмнө энэхүү байдлыг үүсгэхгүй байх бүрэн   боломжит хугацаа өнгөрсөн ба шүүхээс хариуцагч талд нотлох баримт цуглуулах бусад хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг бүрдүүлэхэд шүүхээс хангалттай хугацаа олгосон хариуцагч тал эрхээ эдлэх хугацаа хангалттай байсан. Энэхүү томилолтоор шүүх хуралдаанд очих зардал нийт 143,320 төгрөг болсон байна.

Иймд дээрх шүүх хуралдаанд тус сангаас гаргасан нийт 346,510 /Гурван зуун дөчин зургаан мянга таван зуун арван/ төгрөгийг нэмж зардлыг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Өгөөмөр Мандал ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа..... 2008 оны техникийн гэрээний үлдэгдэл 25533000 төгрөг гэрээ хийхдээ төлбөрөө гэрээ тус бүр дээрээ хийддэгүй  нийт үнийн дүнгээс суулгаж явдаг. 2008 оны техникийн гэрээнээс 2014 оны будааны гэрээ хүртэл өнөөдөр нийт 55292450 төгрөг үүнээс 2011-2014 оны хооронд төлсөн төлбөр 36559584 төгрөг төлсөн, бид нарын тооцоогоор 18732866 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгч талаас алданга бодож бид нартай тооцоо нийлэе гэсэн зүйлийг ярьдаггүй. Бид нар зээлийн төлбөрийг будаагаар ч гэсэн төлнө гэдэг гэтэл нэхэмжлэгч  талаас бидэнтэй  тооцоо нийлэхгүйгээр шууд л шүүхэд өгсөн. Алдангийг гэрээ тус бүрээр тооцоё бүх гэрээний хүрээнд тооцох нь учир дутагдалтай гэсэн саналыг танай зүгээс тавьсан боловч нааштай шийдэлд хүрч чадахгүй. ТЭДС 2015 оны 10 дугаар сард манай компанийг шүүхэд өгсөн юм гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд хавтас хэргийн 7-37 дугаар хуудас болон  хариуцагчийн тайлбар мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав. 

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч ТЭДС нь Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оноос хойш ТЭДС-аас дэмжлэг  авсан  ба  хугацаа хэтэрсэн өр болох 25,266,924 төгрөгийг дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл  гэрээнүүдэд заасан алданги  иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 25,266,924 : 2=12,33,462 төгрөг, хугацаа хэтэрсэн өр 25,266,624 төгрөг + анз 12,633,462 төгрөг нийт 37900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь гэрээ тус бүрээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэсэн талаархи баримтыг гаргаагүй, 2008 оноос 2014 он хүртэл гэрээний  төлөгдөөгүй үнийн дүнгээр 25266924 төгрөгийг гэрээнд заасан анз, алдангийн хамт нэхэмжилсэн. Хариуцагч төлөгдөөгүй үнийн дүнгээр 25266924 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, удаа дараа тооцоо нийлэх шаардлага тавихад хүлээж авдаггүй чирэгдүүлдэг, сүүлд тооцоо нийлэхэд 3 өөр дүн гаргасан,жагсаалт л харуулдаг, задаргаа байхгүй хийлэх баримт гаргадаггүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолдоггүй, тус компани 18732866 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, нэхэмжлэлийн илүү  шаардлагыг анз алданги хүлээн зөвшөөрөхгүй, 8 удаагийн  гэрээ нь гэрээний нөхцөл, гэрээний  хугацаа үнийн дүн өөр өөр  мөн түүнчлэн техникийн гэрээг бид нар хугацаанаас өмнө төлбөрийг гүйцэтгэсэн, зарим жил байгалын хүчин зүйлээс шалтгаалж ургац алдсан зэрэг нөхцөл байдал үүссэн байхад өөр өөр гэрээг нийт дүнгээр нийлүүлж тооцсон нь үндэслэлгүй иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргана.ТЭДС болон Өгөөмөр Мандал ХХК-ны хооронд иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хийгджээ.Гэрээ байгуулсан эсэх дээр талууд маргаагүй,ТЭДС нь гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулсан тул анз алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй,нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага хугацаа хэтэрсэн өр болох 25,266,924 төгрөгийг аль гэрээнээс хэдэн төгрөг нэхэмжилж буй гэрээ тус бүрээр дүгнээгүй нэхэмжлэлийн шаардлагаа нотолоогүй тул хариуцагчийн 18732866 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12633462 төгрөг, үндсэн шаардлагын үлдэх хэсэг 6533758 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна. ТЭДС-аас хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд очиход гарсан зардал 346510 төгрөг гаргуулах тухай  шаардлага гаргасан ба 2015 оны 12 дугаар сарын 2 удаа  томилолтын асуудал өмнө нь нэхэмжлэгч ирээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан иргэний хэрэгтэй холбоотой, 2016 оны 05 дугаар сарын 12-ны  шүүхэд ирсэн томилолтын асуудал нь оролцогчдын хүсэлтээр нотлох баримттай холбоотойгоор хуралдаан хойшилсон байх тул дээрх шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.Нэхэмжлэгч ТЭДС-гийн гаргасан нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.Хариуцагч Өгөөмөр Мандал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 251614 төгрөгийг гаргаж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

   

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

     1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Өгөөмөр Мандал ХХК-иас төгрөгийг 18732866 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих санд олгосугай.

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.3.3-д зааснаар нэхэмжлэгч ТЭДС-ийн нэхэмжлэлийг зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-дзааснаар хариуцагч Өгөөмөр мандал” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжинд 251614 төгрөгийг  гаргаж  төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Нэхэмжлэгчийн нээхэмжлэлийн шаардлагаас  алданги 12633462 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 6533758 төгрөг, томилолтын зардал 346510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар бол 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ