Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Гарамын 46 тоотод оршин суух, Боржигон овогт Гэндэнгийн Алтанцэцэг /РД: МЗ62051106/-гаас гаргасан тушаалын эзэмшигч мөн болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.                                         

                                                     

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: …миний бие 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Спирт бал бурам ХК-нд малчин саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай тушаалд миний овог зөрөөтэй учир ажилласан жил орохгүй хохироод байна. Иймд БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн хүнсний комбинатын даргын 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын жинхэн эзэмшигч Гэндэн овогтой Алтанцэцэг намайг мөн болохыг тогтоож өгнө үү.

Үндэслэх нь:

 

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд Спирт бал бурам ХК-нд малчин саальчнаар тасралтгүй ажиллаж байсан ба 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай тушаал дээр Гэндэн овогтой Алтанцэцэгийн овгийг  “Долгор “ гэж ташаа бичсэнийг залруулах хүсэлтийг гаргасан ба хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд болох БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараагийн Хүнсний комбинатын даргын 97 дугаар тушаал, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Ж.Пүрэвдулам, Н.Жавхланбат, Ж.Байгалмаа нарын тодорхойлолт зэрэгт  хүсэлт гаргагч Г.Алтанцэцэгийн овог нь “Долгор” гэж ташаа бичигдсэн нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Гэндэн овогтой Алтанцэцэгийг  БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараагийн Хүнсний комбинатын даргын  1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаар ажилд томилох ба өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын жинхэнэ эзэмшигчээр  тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133,1,1,135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар  Боржигон овогт Гэндэнгийн  Алтанцэцэг нь БНМАУ-ын Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараагийн Хүнсний комбинатын даргын  1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай “Ажилд томилох ба өөр ажилд шилжүүлэх тухай”  тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Алтанцэцэгээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.АЛТАНЦЭЦЭГ