| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2023/01934/И |
| Дугаар | 210/МА2023/01552 |
| Огноо | 2023-08-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2023/01552
2023 08 07 210/МА2023/052
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/02739 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.*******т холох,
гэм хорын хохиролд 18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ND/221-12-2-50063300 тоот Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ-г даатгуулагч О.Ганзоригтой байгуулж ******* ******* ******* /******* *******/ маркийн 31- УБМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг даатгасан.
Тус машиныг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо, гарден хотхоны -р байрны орцны урд автомашины зогсоолд байрлуулсан байхад хариуцагч Л.*******ийн хүү Г.- /14 настай/ нь // маркийн цахилгаан дугуйгаар мөргөж хохирол учруулсан.
Улмаар даатгуулагч нь эстимэйт ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэсэн, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 дугаар бүхий үнэлгээний тайлангаар 17,352,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар *******ын нөхөн төлбөр 17,352,000 төгрөг, түүнтэй холон гарсан зардал 937,200 төгрөг, нийт 18,289,000 төгрөгийг хариуцагч Л.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ******* ******* ХХК-ийн 18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Учир нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо, гарден хотхоны -р байрны орцны урд хүү Г.- нь найзынхаа // маркийн цахилгаан дугуйг анх удаа унаж, санаандгүй байдлаар ******* ******* ******* /******* *******/ маркийн 31- УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан байдаг.
Миний бие хүүгийнхээ бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан эсэх талаар маргаан байхгүй бөгөөд учирсан бодит гэм хорыг арилгахыг хүлээн зөвшөөрдөг.
Миний бие ХХК-аас гаргасан хохирлын үнэлгээтэй танилцахад эвдрэл бүхий эд ангиудыг бүгдийг нь шинэ сэлбэгээр солихоор тооцоолол гаргасан байсан бөгөөд бүгдийг ХХК-ийн шинэ сэлбэг худалдаалдаг үнэлгээгээр тооцсон байсан.
Миний зүгээс ХХК-ийн үнэ зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр байгаа тул өөр газраас сэлбэгийг авах, гэмтсэн эд анги бүрийг шинээр солихгүй засварлах боломж байгаа эсэхийг тодруулахад автомашины эзэн зөвхөн ХХК-иас авна гэсэн байдаг.
Автомашин эзэмшигч нь эстимэйт ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн байсан бөгөөд үнэлгээ нь ХХК-ийн үнийн нэхэмжлэхтэй яг тохирч байсан тул миний бие хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн.
эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээ нь дээрх хуульд заасан зарчмыг хангахгүй байсан тул миний бие 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд үнэлгээтэй холуулан гомдол гаргасан бөгөөд эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 тоот үнэлгээг хүчингүйд тооцсон гомдлын хувийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо болон ******* ******* ХХК-д хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нь хүчингүй болсон хөрөнгийн тайланг үндэслэн нөхөн төлбөр шаардсан нь үндэслэлгүй байхаас гадна иргэн О.Ганзоригт нөхөн төлбөр төлсөн гэх боловч 31- УБМ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь Хаан банкны өмчлөлд бүртгэгдсэн, *******ын гэрээг иргэн О.Ганзоригтой бус харин Өү Жи Фамили холдинг ХХК-тай байгуулсан байна. Үүнээс үзэхэд хохирлыг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэдэг нь тогтоогдохгүй, шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан хариуцагч Л.*******өөс 18,289,200 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 249,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунтүлхүүрийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч Л.*******ийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу Мэргэшсэн үнэлгээчдийн институтын Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250/22 дугаар дүгнэлтээр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 120/ДД№23232202 тоот үнэлгээг хүчингүй болгож, уг шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороо, иргэн Л.*******, үнэлгээчин Г. нарт хүргүүлсэн байна. Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгосон дүгнэлтийн талаар гомдол гаргасан баримтыг ирүүлээгүй тул дээрх дүгнэлтийг хүчинтэй гэж үзнэ гэжээ. Гэтэл нэхэмжлэгч талд тус дүгнэлтийг гардуулаагүй, хүчингүй болгосон эсэх талаар мэдээгүй гэж тайлбарласан боловч шүүхээс анхаарч үзээгүй.
4.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ND/221-12-2-5006330 тоот Тээврийн хэрэгслийн *******ын гэрээг даатгуулагч Өү жи фамили холдинг ХХК-тай буюу 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ерөнхий захирал О.Ганзоригтой байгуулан ******* ******* ******* /******* *******/ маркийн 31- УБМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг даатгасан. Иймд О.Ганзориг нь компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн өмчлөлд байх тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрийг авах хүсэлтийг ******* ******* ХХК-д тавьсны улмаас нөхөн төлбөрийг О.Ганзоригийн дансанд шилжүүлсэн болно.
4.3 Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхдээ бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Шүүгч 82.1.1-82.1.8-д заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэх талаар заасан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан Гэм хор учруулах хэргийг шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр зохицуулжээ. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Үнэлгээг хүчингүй болгосныг мэдээгүй гэж гомдлоо тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас хуулийн хугацаанд гардаж авч, хуулийн хугацаандаа тайлбараа өгөхдөө Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шийдвэр, санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдлийг нотлох баримтаар хавсаргаж гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариу тайлбараа гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тус хугацаанд нэхэмжлэгч талаас нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, өөрийн тайлбараа нотлох бүрэн боломжтой байсан.
Хэрэгт авагдсан гэрээнд нэг тал нь Өү жи фамили холдинг ХХК нөгөө тал нь ******* ******* ХХК байдаг. Хавтаст хэргийн 20 дугаар талд автомашины гэрчилгээ авагдсан. Уг гэрчилгээ дээр өмчлөгчөөр Хаан банк ХХК бүртгэлтэй байдаг. Өмчлөгч солигдож байгаа талаарх харилцааг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.9 дэх хэсэгт зохицуулсан. Өөрөөр хэлбэл, *******ын өмчлөгч солигдож байгаа тохиолдолд даатгуулагчийн эрх нь өөр этгээдэд шилжиж байна гэх агуулгатай байдаг. Даатгалын гэрээний оролцогч бус этгээд болох О.Ганзоригт олгосон нь *******ын шаардах эрх шилжээгүй байна гэж үзэхээр байна. Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх шилжинэ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас *******ын нөхөн төлбөр шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр маргасан. Өөрөөр хэлбэл, гэм хорын маргаан үүсээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Шүүгч дор дурдсан хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэрэг, эрх зүйн маргааныг дангаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэм хортой холбоотой маргаан биш, нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар гэм хор учраагүй тул анхан шатны шүүх дангаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******т холуулан *******ын гэрээний дагуу гэм хорын хохиролд 18,289,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ******* ХХК нь *******ын гэрээ болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчаас гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийг шилжүүлж авч, улмаар хариуцагч Л.*******т холуулан Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэл гаргасан байна.
3.1 Дээрх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарахгүй байна.
3.2 Тус хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах ёстой байжээ.
4. Анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/02739 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,396 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ч.ЦЭНД