Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01888

 

 

 

 

 

 

 

 

 

202 10 27 210/МА202/01888

 

 

 

******* финанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн 102/ШШ202/0297******* дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* финанс ББСБ ХХК,

 

Хариуцагч: Б.*******, Ж.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт *******0,1*******,91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Хариуцагч Б.*******, Ж.******* нар нь ******* финанс ББСБ ХХК-аас 2017 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ЗГ1100/17/08/11******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 0,000,000 төгрөгийг 0 хоногт *******,******* хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар зээл авах үедээ ******* дүүргийн 20 дугаар хороонд байрлах Сэлэнгэ захын 1 дүгээр давхарт Д заалны 08 тоот дугаартай *******8.******* м.кв талбай, ******* дүүргийн ******* дугаар хороо, Бага тойруу, Metromall их дэлгүүрийн П-2, , *******, ******* талбай, мөн А-******* талбайг тус тус түрээслэн ажиллуулж орлого олж байсан. Уг орлогуудыг барьцаалан зээлийн барьцааны гэрээг мөн байгуулсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ байнга зөрчин хуваарьт төлөлтөө хугацаа хожимдуулж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан тул бид дахин тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1100/17/08/11******* тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 12,*******00,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар сунгалт хийсэн.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр зээлийг олгосон. Гэрээний 2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлнө гээд, гэрээний хавсралт 1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоож, мөн гэрээний .1.*******-т нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн 20 хувь байна үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон.

Зээлийн гэрээний дагуу үндсэн хүү 2*******,*******29,*******9 төгрөг бөгөөд үүний 20 хувиар тооцож *******,88*******,898 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэхэмжилж байна. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу cap бүр эргүүлэн төлөх үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул манай компани зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч, утсаар байнга шаардаж байсан ч зээлээ төлөөгүй.

Компанийн зүгээс хорио цээрийн үед хүүг хойшлуулж, хугацаа сунгаж өгсөн боловч төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, утсаа авахгүй, гэрийн хаягаа солиод алга болсон. Иймд хариуцагч Б.*******, Ж.******* нараас Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************2 дугаар зүйлийн **************2.1, ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 11,000,000 төгрөг, зээлийн хүү 2*******,*******29,*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,88*******,899 төгрөг нийт *******0,1*******,91 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага болох *******0,1*******,91 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээ цуцлахгүй хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд оруулж байгаа нь шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 282 дугаар зүйлийн 282.2, **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************2 дугаар зүйлийн **************2.1, **************2.2, ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******, Ж.******* нараас 17,20*******,8*******.******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож, үлдсэн 2,108,*********************.******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Ж.******* нараас 2*******,98*******.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

. Хариуцагч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Талууд анхан шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дуусаагүй талаар маргаж мэтгэлцсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2020 оны 0 дугаар сарын 18-ны өдрийн 122/*******8 дугаартай журмын -т Санхүүгийн зохицуулах хорооны дарга, сангийн сайдын 201******* оны 0******* дугаар сарын 1-ны өдрийн 1**************/12*******, 1**************/12******* дугаар хамтарсан тушаалаар баталсан Банк, бус санхүүгийн байгууллагын активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-ын 2.******* дэх заалт, Зээл факторингийн хугацааны үзүүлэлтийг дүгнэх хүснэгт-ийн үйлчлэлийг ******* сараар зогсоосон тул талууд гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэн гэж дүгнэсэн

Шүүгч дээрх журмыг буруу тайлбарлан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг журам шаардах эрхийг зогсоох тухай заалтгүй байхад шаардах эрхийг зогсоосон заалт байгаа мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл дээрх журамд зээл хэвийн, хугацаа хэтэрсэн хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангиллыг тодорхойлсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

*******. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.*******, Ж.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,000,000 төгрөг, зээлийн хүү 2*******,*******29,*******9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,88*******,899 төгрөг, нийт *******0,1*******,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, зээлийн гэрээг цуцлаагүйн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

.   Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

.1.  Талууд 2017 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр ЗГ1100/17/08/11******* тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* финанс ББСБ ХХК нь 0,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 0 хоногт *******.******* хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.*******, Ж.******* нар уг гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 8-9/

 

.2.  Зээлдүүлэгч ******* финанс ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 0,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр зээлдэгч Б.*******гийн эзэмшлийн Голомт банк дахь *******00*******2*******2************** тоот данс руу шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. /хх 1/

 

..  Улмаар, талууд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ1100/17/08/11******* тоот Зээлийн гэрээ-ний хугацааг 2019 оны 0******* дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан. /хх 12/

 

.*******.  Зээлдэгч нараас 2017 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 19,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,78*******,0************** төгрөг, нийт 1,78*******,0************** төгрөгийг төлсөн. /хх 22/

 

Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй.

 

*******.   Талуудын хооронд Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Иймд Иргэний хуулийн **************1 дүгээр зүйлийн **************1.1, **************2 дугаар зүйлийн **************2.2, ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээгээр тохиролцсон хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нараас тус тус шаардах эрхтэй.

 

*******.   Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2020 оны 122/*******8 дугаартай журмыг үндэслээд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

*******.1.  Учир нь хэрэгт зээлдэгч Б.*******гаас зээлдүүлэгч ******* финанс ББСБ ХХК-д хандан гаргасан 2018 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд тус тус гаргасан хүсэлтүүд нотлох баримтаар авагдсан, эдгээр хүсэлтүүдэд ...үндсэн 12,*******00,000 төгрөгийг шинэ гэрээний дагуу графикаар төлөхөө амлаж байна..., ...2019 оны 0******* дугаар сарын 21-ний өдөр үлдэгдлийг хийж дуусгавар болгоно..., ...энэ өдрийг хүртэл бодож авч байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна, 2019 оны 12 дугаар сараас сардаа 100,000 төгрөг төлж барагдуулна... гэсэн агуулга дурдагджээ. /хх *******1, *******, **************/

 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол... гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

 

*******.2.  Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ийнхүү төлж барагдуулах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

*******.   Анхан шатны шүүх Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний маргаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг хэрэглэн зээлийн хүүгийн хэмжээг багасгахаар шийдвэрлэсэн нь буруу боловч хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,20*******,8*******.******* төгрөгийг гаргуулсан шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн анхан шатны шүүхийн дээрх шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй буюу талуудын маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт удирдлага оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, алдааг залруулна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг тус тус хэрэглэсэн нь буруу байна.

 

7.   Хэрэгт талуудын хооронд 2017 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээ авагдсан боловч нэхэмжлэгч уг гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн 102/ШШ202/0297******* дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 222 дугаар зүйлийн 222.2, 282 дугаар зүйлийн 282.2, ... гэснийг хасаж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,*******27 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД