Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2016/00199/И |
Дугаар | 00211 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00211
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Спиртийн 4 дүгээр байрны №79 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Гончигдоржийн Д /РД: МЗ91010535, утас:99777271 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг, Спиртийн 9 дүгээр байрны № 228 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, Боржигон овогт Ганхуягийн Х /РД:МЗ87111461, Утас: 88974664/-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гончигдоржийн Д, Ганхуягийн Х бид хоёр 2008 оноос үерхэж улмаар 2009 онд гэр бүл болсон. 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Энхлэн болох миний охин төрсөн. 2009-2012 он хүртэл өөрийн аав болох Гончигдоржийнд амьдарч байгаад 2012 онд Спиртийн 9 дүгээр байрны 228 тоотыг худалдан авч өрх тусгааралсан. Энэ үед Д миний бие СББХХК-д цахилгаанчинаар ажиллаж байсан. 2012-2014 он хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2014 оноос гэр бүл дотор үл ойлголцол маргаантай байдал үүсч цаашид хамт амьдрах боломжгүй болсон. 2014 оноос өнөөг хүртэл тус тусдаа амьдарч байгаа болно. Иймд энэхүү байдлыг маань харгалзан үзэж гэрлэлтийг минь цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Миний бие Ганхуягийн Х Гончигдоржийн Д бид хоёр 2008 оноос үерхэж улмаар 2009 онд гэр бүл болж 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Энхлэн болох миний охин төрсөн. 2009-2012 он хүртэл хадам аав болох Гончигдоржийн амьдарч байгаад 2012 онд спиртийн 9 дүгээр байрны 228 тоотыг худалдан авч өрх тусгаарласан. 2009-2014 он хүртэл хамтран амвдарсан бөгөөд 2014 оноос гэр бүл дотор үл ойлголцол маргаан гарч цаашид хамт амьдрах боломжгүй болсон. 2014 оноос өнөөг хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Иймд би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин болох Д.Энхлэнг өөрийн асрамжинд авна, эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Г.Д хариуцагч Г.Хаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Г.Х нар нь 2008 оноос үерхэж хамтран амьдарч байгаад 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Дий Энхлэн төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон № 0331473 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, № 9128/000579 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигч нар нь хоорондын үл ойлголцлол, таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш одоог хүртэл тусдаа удаан хугацаагаар амьдарч байгаа ба нэхэмжлэгч Г.Д өөр хүнтэй гэр болон хамтран амьдарч байгаа Г.Х нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцлаж охин Д.Энхлэнг эхийн асрамжинд үлдээн, төрсөн эцэг Г.Дөөс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгэх, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Дөөс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28209 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Гончигдоржийн Д, Боржигон овогт Ганхуягийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д овогтой Энхлэнг төрсөн эх Г.Хы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д овогтой Энхлэнг /11 нас хүртэлх/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар/ 11-16 нас суралцаж буй бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт Гончигдоржийн Дөөс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дөөс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28209 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Г.Д нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ