Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 363

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “М.Ууганбаатар, Б.Уранбилэг нарт холбогдох 7983.67772 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг

 “М.Ууганбаатарыг  эрэн сурвалжлуулах”-аар өөрчилсөн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хотод 1985 онд төрсөн, дээд боловсролтой, “ХААН” банкны Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер  ажилтай 

                           Монголжин  овгийн  Батцэнгэлийн Түвшинжаргал   

                                 регистрийн  дугаар: МЮ-85091271

 

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  нар  оролцов.

                                                                            

                                                            Тодорхойлох  нь:

         Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Ууганбаатар, Б.Уранбилэг нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Бугант тооцооны төвөөс 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр СЗХ -163 тоот зээлийн гэрээ байгуулан 9.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг, Ерөө сум 3 дугаар баг, Бугант тосгоны 2 дугаар байрны 05 тоот дахь “Samsung” зурагт, “Monel” угаалгын машин, тоос сорогч, “Dell” компьютер, өнгөт принтер “Epson” тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1.682.344 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.231.21734 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.975 660 төгрөг нийт 2.916.537 төгрөгийг төлж барагдуулсан болно.

         Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2015 оны 08 дугаар сарын 8-ны өдрөөс хойш 226 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 

              Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 

             1.2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр СЗХ-163 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 

             2.2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 7.317.65684 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1300343 төгрөг нийт 7.983.67772 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ. 

 

             Нэхэмжлэгч: “ХААН” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргалаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2016 оны 06 дугаар сарын 22-нд шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

    ... “ХААН” банкны Сэлэнгэ салбараас М.Ууганбаатар, Б.Уранбилэг нараас 7983.67772  төгрөг”-ийн зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч хариуцагч М.Ууганбаатар нь оршин суух хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул  зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг М.Ууганбаатарыг  эрэн сурвалжлах болгон өөрчлөх хүсэлт гаргаж байна...гэжээ. 

 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд  гаргасан   тайлбартаа:

         ... “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь иргэн М.Ууганбаатар, Б.Уранбилэг нараас 7983.67772 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч  хариуцагч М.Ууганбаатар нь оршин суух хаяган дээрээ байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Энэ талаараа бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Иймд М.Ууганбаатарыг  эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү! гэв. 

 

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж 

      Үндэслэх нь:

              “ХААН” банкны Сэлэнгэ салбараас “М.Ууганбаатар, Б.Уранбилэг нараас  7983.67772 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн  “М.Ууганбаатарыг нарыг эрэн сурвалжлах”-ыг хүссэн байна.  

             Зээлдэгч М.Ууганбаатар, Б.Уранбилэг нар нь  “ХААН” банкны Бугант тооцооны төвөөс  2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 9.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан боловч зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 1.682.344 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1231.21734, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 297566 төгрөг, нийт 2916.537 төгрөгийг төлсөн ба зээлийг графикийн дагуу төлөөгүй, зээл авах үедээ оршин сууж байсан, зээлийн гэрээнд заагдсан  хаягтаа байхгүй, холбоо барих боломжгүй байгаа тул уг зээлдэгчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй. 

            Иймд зээлдэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон, 2 дугаар байр, 05 тоотод оршин суух хаягтай, 99693273, 88909066 дугаарын үүрэн утас тэмдэглүүлсэн, Тайж овгийн Мөнхийн Ууганбаатарыг /регистрийн дугаар ДЭ-86021318/  эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох  хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.689 төгрөгнөөс онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 72.489 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.       

          Иргэний хэргийн хариуцагч Б.Уранбилэгт шүүх хурлын товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон, 2 дугаар байр, 05 тоотод оршин суух хаягтай, 99693273, 88909066 дугаарын үүрэн утас тэмдэглүүлсэн, Тайж овгийн Мөнхийн Ууганбаатарыг /регистрийн дугаар: ДЭ-86021318/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэхь хэсэгт  зааснаар М.Ууганбаатарыг эрэн  сурвалжлах, түүний  оршин  суугаа газрыг тогтоох  ажиллагаа  хийхийг 9 дүгээр тойргийн Тахарын албаны  Сэлэнгэ аймаг дахь хэсэгт үүрэг  болгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142.689 төгрөгнөөс 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 72.489 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ