| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2022/04477/И |
| Дугаар | 210/МА2023/01917 |
| Огноо | 2023-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2023/01917
20******* 11 01 210/МА20*******/01917
******* ******* ******* ******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *******/ШШ20*******/0*******65 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******т холбогдох
Баянзүрх дүүрэг, *******-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, *******-р байр, ******* тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ******* ******* ******* ******* ХХК-д даалгах тухай хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, Б.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1 Манай компани 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, *******-р байр, ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 20******* оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тус байрыг бүрэн эзэмшиж, ашиглаж, орон сууцны үр шимийг хүртэж байгаа бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш удаа дараа тус байранд амьдарч байгаа хүмүүст байрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан.
1.2 Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээний 2.2-т гэрээ батлагдсан 2022 оны 05 сарын 19-ний өдөр манай компанийн данс руу 96,588,015.12 төгрөгийг бүрэн шилжүүлэх үүргийг Д.******* хүлээсэн.
1.3 Д.******* нь манай компанийн өмчид хууль бусаар зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа тул маргаан бүхий ******* тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан болно.
2. Манай компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б-4/54 тоот тушаалаар компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* байранд байрлах нийт 55 ширхэг орон сууцыг ажилчдадаа хөлслүүлэхээр болсон.
Улмаар компанийн ажилчин ын ******* 2019 оны 10 сарын *******-ны өдөр Д.*******ийн амьдарч буй 61,63 м.кв 2 өрөө, ******* тоот орон сууцыг сард 616,300 төгрөгөөр хөлслөхөөр МСМS/40/19 тоот орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл хариуцагч Д.******* уг байранд амьдарч байсан тул иргэн Б.******* тус байранд амьдрах боломжгүй болж гэрээ цуцлагдсан.
Иймд Д.******* ******* тоот орон сууцыг манай компанийн өмчлөлд шилжиж ирсэн 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш 2022 оны 11 сар хүртэл 36 сарын хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа тул орон сууцны түрээсийн төлбөр болох олох ёстой байсан орлого 22,186,800 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй.
3 Хариуцагч Д.*******ийн ******* тоот орон сууцанд амьдарсан 3 жилийн хугацаанд уг орон сууцны дотоод засвар муудаж элэгдсэн ба манай компани тус орон сууцыг шүүхийн журмаар албадан чөлөөлүүлсний дараагаар зайлшгүй дотоод засварын ажил хийж байгууллагын хэрэгцээнд ашиглах тул засварын зардал 4,500,000 төгрөгийг хариуцагч Д.******* төлөх ёстой.
Иймд Баянзүрх дүүрэг, *******-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, *******-р байр, ******* тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Д.*******ээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг гаргуулах, Д.*******ээс 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл хууль бусаар 36 сарын хугацаанд амьдарсан хохирол, олох байсан орлого төлбөрт 22,186,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Рич фортун ХХК, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн компани, нөгөө талаас Д.******* гээд 3 талаас тохиролцон Рич фортун ХХК орон сууцаа өгч Д.******* газраа Бүрд констракшн ХХК-д шилжүүлсэн. Бүрд констракшн ХХК нь Рич фортун ХХК-д орон сууцны мөнгийг өгсөн.
Д.******* тухайн байранд 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс амьдарч байгаа. Д.*******тэй орон сууц захиалгын гэрээ байгуулснаас хойш Рич фортун ХХК нь ******* ******* ******* ******* ХХК-д 200 гаруй байр шилжүүлэхдээ тоогоо андуураад шилжүүлсэн гэжээ.
4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
4.1 Д.******* болон ******* ******* ******* ******* ХХК нар нь Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, *******-р хороо, 13374, Амартүвшин хотхон, *******-р байр, ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204087496 дугаарт бүртгэлтэй, 61,63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан.
4.2 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд үнийг худалдагч дураар өөрчилж болно гэж заагаагүй бөгөөд худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж, үндэслэлгүйгээр гэрээг дангаар цуцлах оролдлого хийж байна гэж үзэж байна.
4.3 Иймд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ******* ******* ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1 Хариуцагчид ******* тоот орон сууцыг худалдан авах саналыг 2020 оноос хойш удаа дараа мэйлээр, албан бичгээр гаргасан ба тэрээр ******* тоот орон сууцыг 96,588,015.12 төгрөгөөр худалдан авъя гэсэн тул түүнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан.
5.2 Хариуцагч Д.******* нь манай компанитай 2022 оны 05 сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах МСМS/07/22 тоот гэрээг сайн дураар байгуулснаараа манай компанийн өмчид хууль бусаар амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохоор байна.
5.3 Бидний хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн МСМS/07/22 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс манай компани татгалзсан тул талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх хуулийн үр дагавар үүссэн тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.7, 495 дугаар зүйлийн 495.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүрэг, *******-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, *******-р байр, ******* тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.*******ээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 сарын *******-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулах тухай ******* ******* ******* ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Д.*******ийн талуудын хооронд 2022 оны 05 сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгон, орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,567,224 төгрөгөөр тооцон нийт 96,588,015.12 төгрөгөөр худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ******* ******* ******* ******* ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
6.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,034 төгрөгийг болон хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Шүүхийн шийдвэрийн 12 дахь хуудасны 2 дахь цогцолборт Бүрд Констракшн гэр хороолол дахин төлөвлөлт болон хариуцагч талтай харилцаж байсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүртэл хугацаанд хариуцагчийг уг орон сууцанд хууль бусаар оршин суусан гэж үзэхгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
7.2 Хариуцагч Д.******* нь орон сууцны өмчлөлийн талаар хэлцэл хийгээгүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 57 болон 100 дугаар хуудаст авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс нотлох баримтаар тогтоогддог. Өмчлөх эрх үүсэхээс өмнөх харилцааг ******* Контракт Майнинг Сервис ХХК-тай холбож тайлбарлах, хамаатуулах боломжгүй.
7.3 Худалдан авах гэрээнээс татгалзсан нь уг гэрээний харилцааг дуусгавар болгож буй болохоос талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
7.4 Бидний зүгээс Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 43 дугаар зүйлийн 43.2 болон 43.3, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг зөрчиж хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Анхнаасаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан хүчингүй хэлцэл байсан гэж үзнэ.
7.5 Мөн хариуцагчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний дагуу хүлээлгэж өгөх, худалдах үүргийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргадаг. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Учир нь энэ тухай давж заалдах гомдол гаргаагүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
8.2 Өмчлөх эрхийн маргаан биш орон сууцны эзэмшил шударга эсэх талаар маргаан юм. 2014-2015 онуудад Рич фортун ХХК Амартүвшин хорооллыг барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Хүлээлгэж өгөх хугацаандаа олон тооны иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд тэдний нэг нь хариуцагч Д.******* байдаг.
8.3 Тухайн эд хөрөнгийг хэрэглэж, орон сууцанд амьдарч байгааг үр шим гэж үзэхээс биш түрээсийн төлбөрийг үр шим гэж үзэхгүй. Тухайн компани нь орон сууцыг түрээсэлдэггүй бөгөөд Д.*******тэй түрээсийн гэрээ байгуулаагүй. Бодитой, гарцаагүй байдалд хохирол учирснаа нотлоогүй.
8.4 Орон сууцны төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тохирсон байхад нэхэмжлэгч талаас 2,500,000 төгрөг болгоно гэж удалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 онд гэрээ байгуулсан нь тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд аргагүй эрхэнд гэрээ байгуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* Контракт Майнинг Сервис ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* дүгээр байр, ******* тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.*******ээс орон сууцны засварын зардалд 4,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарсан хохирол төлбөрт 22,186,800 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоолгож, гэрээний үнийг өөрчлөн, үүргээ биелүүлэхийг ******* ******* ******* ******* ХХК-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.
3.1 Д.*******, Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр Д.******* нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 5 дугаар гудамжны 136 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 342 м.кв газрын өмчлөх эрхээ шилжүүлэх, Бүрд консштракшн гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь мөн дүүргийн ******* дугаар хороо, Нарны зам, ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоотод байрлах 61,63 м.кв талбайтай орон сууц, зогсоол зэрэг эд хөрөнгөөр солих нөхцлийг харилцан тохиролцжээ./1-р хх-73-75/
3.2 Рич фортун ХХК, Д.******* нар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ГХТ/007/16 тоот Орон сууц захиалгын гэрээгээр Рич фортун ХХК нь орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, Д.******* нь ******* дүгээр байрны 7 давхрын ******* тоот 61,63 м.кв талбай бүхий орон сууцны үнэд 1 м.кв талбайн үнийг 2,100,000 төгрөгөөр тооцон 129,4*******,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх-81-82/
Гэрээний дагуу орон сууцыг мөн өдрөө хүлээлцсэн акт үйлдэж, орон сууцыг Д.******* эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. /1-р хх-84/
3.3 Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК, Д.*******, Рич фортун ХХК нар гурван талаас харилцан тохиролцон Д.******* нь газраа Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК-д өгч, Рич фортун ХХК нь орон сууцыг Д.*******т шилжүүлж, орон сууцны үнийг Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК төлсөн гэж хариуцагч тал тайлбарласан, уг тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
3.4 Рич Фортун ХХК нь Саубгоби сэндс ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, 30 тэрбум төгрөгийн өр төлбөрт 200 ширхэг орон сууц, 40 ширхэг зогсоолыг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг 2017 оны 03 дугаар сарын *******-ны өдөр шилжүүлжээ. /1хх-121/
3.5 Саубсигоби сэндс ХХК нь ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр 55 орон сууцыг 4,035,264,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, худалдагч нь орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлж, худалдан авагч ******* ******* ******* ******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх-57
4. Дээрх гэрээнүүдэд заасан орон сууцнуудад Д.*******ийн эзэмшиж буй ******* дүгээр байрны ******* тоот орон сууц багтсан болох нь хэрэгт авагдсан Орон сууц болон автозогсоолын захиалгын гэрээний хавсралт жагсаалтаар нотлогджээ. /1-р хх-9/
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хэргийн нотлох баримтуудаар нь маргаан бүхий ******* тоот орон сууцыг хариуцагч Д.******* хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Нэгэнт шаардах эрхгүй учир орон сууцыг засварлах зардал, учирсан хохирол зэргийг хариуцагч нтөлөх үүрэггүй болно.
Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үүргийн эрх зүй буюу гэрээнд суурилсан шаардлагад холбогдох буюу Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүй байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсанаар үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *******/ШШ20*******/0*******65 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар үйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,084 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД