Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 400

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Шаазгайт гэх газарт оршин суух, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, 61 настай, эрэгтэй Тайж нар овогт Гүрбазарын Пүрэвдоржийн /МЕ-55042312/ нэхэмжлэлтэй

“Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох  тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Г.Пүрэвдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Г.Пүрэвдорж миний бие 1955 онд төрсөн, одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1976 онд Алтанбулагийн ХАА-н техникум төгсөж ирээд тоо бүртгэгч, зоо техникч, хонин фермийн дарга, сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, сангийн аж ахуйд МАА хариуцсан ахлах нягтлан бодох, Ерөө сумын 1 дүгээр багийн засаг дарга зэрэг ажлуудыг тасралтгүй хийж ирлээ. Анх Алтанбулагийн ХАА-н техникумд оюутан байхад хөдөлмөрийн дэвтэр нээхдээ он, сарыг буруу бичсэнээс иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэр хоёрын он, сар зөрүүтэй учир Ерөө суманд намайг сайн мэдэх Н.Болд, Ч.Тогтохмаа, Ж.Баяраа нарын тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Г.Пүрэвдорж миний бие нь өвчтэй хүн асарч байгаа тул шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.     

                                                                                                                                       

               Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                                           Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа       “...Анх Алтанбулагийн ХАА-н техникумд оюутан байхад хөдөлмөрийн дэвтэр нээхдээ он сарыг буруу бичсэнээс иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтэр хоёрын он, сар зөрүүтэй учир...хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

           Г.Пүрэвдоржийн 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн.  “Хөдөлмөрийн дэвтэр”-т 1957 онд төрснөөр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн 

 

 

жинхэнэ эзэмшигч нь 1955 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Г.Пүрэвдорж болох нь хэрэгт авагдсан 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон МЭ-55042312 регистрийн дугаартай цахим үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15046 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Н.Болд, Ж.Баяраа, Ч.Тогтохмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 Иймд 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т 1957 онд төрснөөр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь 1955 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Гүрбазарын Пүрэвдорж  болохыг тогтоох нь үндэслэлтэй  гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 133 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т 1957 онд төрснөөр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь 1955 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Гүрбазарын Пүрэвдорж  болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.СОЁЛМАА