Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00210

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг  даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Баян-Арцатын № 02 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, Барга овогт Галбадрахын Эгийн /РД:ИЧ85020501, утас:95528483 /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Завхан аймаг Тэс сум 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн № 40 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, Киргиз овогт Чойжилсүрэнгийн Дид /РД:ИО85082918, Утас: 88974664/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, хариуцагч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Ч.Дтой 2008 оны 07 дугаар сараас эхэлж үерхэж байгаад 2009 оны 06 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болон амьдарсан. Хамтын амьдралтай байх хугацаандаа бидний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин Өнөрцэцэг төрсөн. Би 2010 оны 08 дугаар сард Эрдэнэтэд аав, ээж дээрээ байж байх үедээ охиноо төрүүлсэн. Тэр үед Дийг дуудсан боловч ирээгүй охин Өнөрцэцэгийг төрснөөс хойш уулзаагүй одоо Ч.Д бид хоёр тусдаа амьдраад 6 жил болж байна. Энэ хугацаанд Д нь охин Д.Өнөрцэцэгт нэг ч удаа анхаарал тавьж асууж сураглаж байгаагүй. Ч.Д Урангоо гэгч хүнтэй амьдраад 5 жил болж байгаа. Энэ хүмүүсийн дундаас миний мэдэхийн нэг хүүхэд төрсөн байгаа тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцалж өгнө үү. Миний бие  2 хүүхдийн хамт амьдардаг Завхан аймаг руу шүүхэд хандаж явах ямарч боломжгүй эрхэлсэн ажилгүй зардал мөнгөгүй дээр миний бие одоо 8 сартай жирэмсэн байсан учраас өөрийн амьдрах газрын шүүхэд хандаж байгаа болно.Шүүхэд хандснаас хойш төрж хүүтэй болсон, хүүгийн эцэг өөр хүн байгаа,  Цаашид Ч.Дтой гэр бүл болон амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтийг цуцалж охин Өнөрцэцэгт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Бид хоёр 2008 онд танилцсан. Э бид Завхан аймгийн ТЭс сумын дунд сургуульд  нэг үеийнх, манай нөгөө анги байсан юм. Тэс сумын 10 жилд байхдаа нэг сайн мэддэггүй байсан. Сүүлд хадланд явж байхдаа Эг анх харсан. Тэгээд уулзаж байгаад дараа жил нь гэр бүл болсон. Тэр нь 2009 оны 06 дугаар сард л байсан. Тэгээд л гэрээ манайх бэлдээд өрх тусгаарласан. Би тухайн үед морь уяж байна гээд архи уугаад байсан юм. Тэгэхэд Э их уурлаж загнадаг байсан. Бид 250 гаруй бог малтай байсан.  Би Эд хурга ишиг нийлсэн 100 гаруй бог үлдээгээч гэхэд бүгдийг нь туугаад явсан. Явахдаа бүх хувцасаа аваад явсан байсан. Тэр үед сонин санагдаж байсан. Хүүхдээ төрснийг мэдсэн хэл ирсэн боловч би очиж чадаагүй, архи нилээн уудаг байсан тэр үеэ сайн мэддэгүй юм.   Тэгээд би өөр хүнтэй амьдарсан. Нэг хүүхэдтэй. Одоо 4 настай нь бид хүүхэнтэй   цуг амьдарч байсан гэхэд хэцүү. Заримдаа л цуг байсан. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ тэтгэлэг төлнө гэдгийг ойлгож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Эгийн хүсэлтээр оролцож байна. Нэхэмжлэгч Э болон хариуцагч Д нар нь 2009 онд гэр бүл болоод 2010 оны 09 дүгээр сарын 27-нд охин Өнөрцэцэг нь төрсөн. Охин нь 5 настай бага насны хүүхэд байгаа. Хүүхдийн эрхийн конвенци болон хуулинд засны дагуу хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хайр халамж хүртэх ёстой. Мөн төрсөн цагаас эхлэн төрсөн эцэг эхээ мэдэх эрхтэй. Гэвч охин Өнөрцэцэг өнөөг хүртэл аавыгаа танихгүй, уулзаж байгаагүй гэж хэлж болно. Нэхэмжлэлд авагдсаны дагуу Э болон Д нар нь 2010 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарсан. Одоо Э нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Цаашид Дтой гэр бүл болох ямар ч боломжгүй. Тиймээс эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэр бүл цуцлүүлж, мөн охин Өнөрцэцэцэгийг эх Эгийн асрамжинд үлдээх, мөн зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Э хариуцагч Ч.Доос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Ч.Д нар нь 2008 оноос эхлэн үерхэж хамтран амьдарч байгаад 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин Дийн Өнөрцэцэг төрсөн болох нь зохигчдын  шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон № 0443891 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, № 0036067/15 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож  байна.

Зохигч нар нь хоорондын үл ойлголцлол, таарамжгүй харьцааны улмаас 2010  оноос хойш

тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28209 төгрөгийг  тус, тус гаргуулж орон нутгийн одоог хүртэл тусдаа удаан хугацаагаар амьдарч байгаа ба  нэхэмжлэгч Г.Э нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн, Ч.Д нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа зэргээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, тухай нхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцлуулж охин Д.Өнөрцэцэгийг эхийн асарамжинд үлдээн, төрсөн эцэг Ч.Доос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Ч.Доос хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, мөн хариуцагч Ч.Доос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 28209 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Барга овогт Галбадрахын Э, Киргиз овогт Чойжилсүрэнгийн Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин Дийн Өнөрцэцэгийг төрсөн эх Г.Эгийн асрамжинд үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр охин Д овогтой Өнөрцэцэгийг /11 нас хүртэлх/  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар / 11-16 нас суралцаж буй бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Киргиз овогт Чойжилсүрэнгийн Доос сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.  

            4.Нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            5.Зохигчид эд хөрөнгийн  талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 6. Иргэний   хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ч.Доос улсын тэмдэгтийн хураамж  70200 төгрөгийг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Доос төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.

            7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан  хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Ч.Д нь  чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.  

           8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

             9. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ