| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0006/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 07
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Тайж овогт Баньдхүүгийн Алтансолонго Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* ******* овогт *******-ын *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******-ад холбогдох 1823001700120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой илгүй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсэг тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******-ын *******-, /Регистрийн дугаар: ИЮ********/ Шүүгдэгч С.*******- нь Монгол Улсын *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.ийн алдсан 60 тооны хонь ямааг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
С.*******- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн сумын гэх газар малаа хужирлахаар явахдаа ижил сүргээсээ тасарч үлдсэн бусдын 60 толгой бог малыг өөрийн малд нийлснийг мэдсээр байж ашигласан, ашиглах зорилгоор өөр айлын маллагаанд шилжүүлсэн хэргийн үйл баримт нь өөри малаа бүртгэчихсэн чинь зүсээр нь 2 хар хурга, улаан алаг ямаа дутсан. гэх залуугийнх манай хууд ирж саахалт буугаад хонийг нь цуг даралц өгсөн чинь манай нэг хурга тэдний хонинд байсан 2 хоногийн дараа хонь хариулж яваад мал барилц өгсөн чинь шар цагаан буруу талын чих ухам, зөв чих нь хойноосоо ганзага имтэй хар манай... ямаа хонинд нь байсан. Тэгээд сумд айлд мал тавьсан сураг сонсоод сумын гэх айлд очиход 36 тооны хондлой дээрээ ногоон будагтай хонинууд зүсээрээ мөн байсан... буруу чих нь хойноосоос ухам, зөв чих нь хойноосоо ганзага имтэй, улаан алаг хонь, 2 хар хурга, улаан алаг хурга хөхүүлдэг ямаа зэрэг содон зүстэй 54 хонь, 6 ямаа нийт 60 тооны бог мал алдсан. 38 ширхэг хонь, 1 ширхэг ямаа, 2950000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлгээр, С.*******-ын малд бусдын алдуул мал нийлсэн байна гэж байсан талаар мэдүүлсэн гэрч М.ийн “...Намаржаанд ойрхон байсан болохоор тааралдсан. Тасарсан хэдэн мал хужирл явахад нийлчихлээ гэж ярьж байсан. Би хонь алдаагүй болохоор лавл асуугаагүй. Хэдэн танихгүй хонь нийлчихээд эзэн нь олдохгүй байна гэж ярьж байсан. Тоо, им, тамга зүсний талаар тодруулж яриагүй ээ...” гэсэн мэдүүлгээр, С.*******- Д.ы маллагаанд бог мал шилжүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Д.ы “ ...2018 оны 10 сарын сүүлээр Загастайн голд орой хонио хотлуулчихаад хүн айл асууя гэж орилсон. Тэгээд мэндэлсэн айл сурж байсан хүн дүү чи таньдаг хүн байна. 35 хонь байгаа хөлсөөр хараад өгөөч гээд гуйгаад хавар эрт аваарай гээд тавиулсан өөрийн мал гэж надад хэлсэн. Унаанд дайгдаад явсан...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. С.*******-ын үйлдлийн улмаас Д.ид 6620000 төгрөгний хохирол учирсан болох нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба алдуул мал олсон этгээд Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “ алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрл байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд С.*******-ын алдуул малыг хувьдаа ашигласан үйлдэл нь *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.*******-ыг Монгол Улсын *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид хохирол нөхөн төлсөн нь хэрэгт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******-ыг Монгол Улсын *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.*******-ад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй Шүүгдэгч С.*******- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын *******үүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******-ын *******-ыг *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаар мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******үүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. *******үүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******-ад оногдуулсан 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. *******үүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 2 тооны адууг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5/92 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх иллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ