Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1989 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Ноёдын 97 тоотод оршин суух, /МЗ:89122369/ Боржигон овогт Өсөхбаярын Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Шинхэрцэгийн 108 тоотод оршин суух, /МЗ:90022676/ Боржигон овогт Ерэнтэйн Шт холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч Е.Ш шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Е.Штай 2010 онд танилцсан. Улмаар 2011 онд бид хамтран амьдарсан ба 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Мишээл төрсөн. 2013 он хүртэлх хугацаанд бидний гэр бүлийн харилцаа хэвийн байсан боловч нөхөр Е.Ш нь гэртээ тогтохгүй хэрүүл маргаан үүсгэж, үл ойлголцол бий болгож, үзэл бодол таарахаа больсон. Энэ нь хүүхдийн хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй байсан болохоор тус тусдаа амьдрах болсон. Одоо миний бие нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа бөгөөд шүүх хуралдаан болохоос хэдхэн хоногийн өмнө хүүхдээ төрүүлсэн. Цаашид Е.Штай хамтран амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Ш.Мишээлийг миний асрамжинд үлдээж, эцэг Е.Шаас хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Е.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Ө.Бтэй 2010 онд танилцаж улмаар хамтран амьдарч эхэлсэн.  2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Мишээл төрсөн. Одоо нэгэнт Ө.Б нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн учраас Ө.Бгийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч Е.Шт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч Е.Ш нар нь 2010 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Мишээл төрсөн болох нь зохигчдын тайлбар болон 0000688054/421  дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-н 2-р тал/, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрлэлтийн №0163767 дугаартай гэрчилгээний хуулбар /ХХ-н 3-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч Ө.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 7-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Ө.Б, Е.Ш нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Мөн 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Мишээлийг эх Ө.Бгийн асрамжинд үлдээж эцэг Е.Шаас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн Е.Шаас ИХШХШТХуульд зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Өсөхбаярын Б, Боржигон овогт Ерэнтэйн Ш  нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ш.Мишээлийг эх Ө.Бий  асрамжинд үлдээсүгэй.                             

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ш.Мишээлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Ш.Мишээлийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Е.Шаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Бгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Шаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Е.Шаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Ж.ЭРДЭНЭБАТ.