Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 10

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******гийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Са-гийн Ду- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Са-гийн Ду-д холбогдох 1823001270094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-10, эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум баг тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан, мөн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Са-гийн Ду-, Регистрийн дугаар: ИЙ********4 Шүүгдэгч С.Ду- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Са-гийн шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум багт байрлах “Завхан эм хангамж” ХХК-н эмийн сангийн байрны баруун талын цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж 860970 /бэлэн мөнгө/ төгрөг хулгайлсан нь энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.гийн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд манай нягтлан бодогч миний утас руу залгаад манай эмийн санд хулгай орсон байна гэсэн. Үдээс хойш ирэхэд манай эмийн сангийн баруун талын цонхыг хагалж хулгай орж бэлэн мөнгө алдагдсан байсан... Уг хулгай гарсан өрөөний цонх бол өмнө эм найрлагын өрөөний цонх байсан болохоор төмөр хамгаалалт хийлгээгүй байсан. Хэргийн улмаас 860.970 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.гийн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цаг 20 минутын орчим манай жор баригч ирээд намайг дуудаад манай эмийн сангийн хэсэгт хулгай орсон байна гэсэн. Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай эмийн санд бэлнээр олсон орлого нь 1.098.600 төгрөг байсан. Үүнээс 237.630 төгрөг хулгай орсны дараа үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд эмийн сангийн урд хаалгаар орж ирэхэд эмийн сангийн баруун талын шүүгээ унаад цаад талынх нь цонх хагарсан шалаар дүүрэн мөнгө тарсан байхаар нь хулгай орсон байна гэж бодоод нягтлан бодогч Б.д хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр, С.Ду-оос хурааж авсан гутал/пүүз/ нь“Завхан эм хангамж” ХХК-ны байрны гаднаас олдсон гутлын мөр С.Ду-ын өмсөж байсан гутлын улны мөртэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 201810045 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум баг тоот хашаанд байрлах иргэн Г.ын хувийн орон сууцны урагш харсан цонхыг хагалан нэвтрэн орж шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлт, кулоны хослол мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн зүүлт 1, хүүхдийн монетэн ээмэг 1 хос, хээтэй мөнгөн бөгж, хазаарын мөнгөн бөгж 64 ширхэгийг тус тус хулгайлсан нь хохирогч Г.ын энэ талаар мэдүүлсэн “ 2018 оны 11 сарын 01-ний өдөр ...манай хажуу талын айлын хүнээс хурдан ир, танай гэрт хулгай орсон байна гэсэн мессэж ирсэн байсан. Гэртээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирэхэд урагшаа харсан том өрөөний цонх, мөн дэлгүүрийн цонх хагарчихсан байсан... Эд зүйлээ бүртгэхэд хойморт байсан миний ээмэг, бөгжөө хийдэг ягаан өнгийн саван дотроос мөнгөн гинж 2, мөнгөн бөгж 2, мөнгөн шигтгээтэй ээмэг 1 хос, хүүхдийн хос монетен ээмэг 1 хос, хазаарны мөнгөн бөгж 64 ширхэг алга болсон байна лээ...” гэсэн мэдүүлгээр П.ын гэр бүлд Г.ынхаас алдагдсан зарим эд зүйлсийг бэлэглэсэн талаар мэдүүлсэн гэрч П.ын “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед С.Ду- манайд ирээд байж байгаад яваад өгсөн. Тухайн өдөр 24 цаг өнгөрч байхад С.Ду- манай гадаа ирээд танайд ормоор байна хонох гэсэн юм гэхлээр нь гэртээ оруулахад С.Ду- хашаан дотор манай эхнэр Б. бид хоёрт мөнгөн ээмэг, бөгж, хазаарны ороолт зэргийг хуримын бэлэг гээд өгсөн...” гэсэн мэдүүлгээр, П.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн “...Орой харанхуй болсон байхад манайд Ду- ирсэн юм. Нөхөр бид хоёр хуримаа хийгээд удаагүй байсан тул Ду- хуримын бэлэг гэж ээмэгнүүд болон бүдүүн, нарийн гинж , бөгжнүүд бас хазаарын бөгжнүүд өгсөн юм. Тэгээд тэр шөнө манайд хоноод өглөө нь явсан юм...” гэсэн мэдүүлэг болон хохирогч Г.ын байшингийн гаднаас олдсон гутлын мөр С.Ду-ын өмсөж байсан гутлын мөртэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 201810051 дугаартай дүгнэлтээр, алдагдсан зүйлсийг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.Ду-ын үйлдлийн улмаас хохирогч “Завхан эм хангамж” ХХК - д 860970 төгрөгийн, хохирогч Г.д 185000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогджээ. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч С.Ду- нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум багт байрлах “Завхан эм хангамж” ХХК-н эмийн сангийн баруун талын цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж 860.970 /Найман зуун жаран мянга есөн зуун далан/ төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум баг тоот хашаанд байрлах иргэн Г.ын хувийн орон сууцны урагш харсан цонхыг хагалан дотогш нэвтрэн орж 55.000 төгрөгийн үнэ бүхий шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлт, кулоны хослол 1, 20.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг 1 хос, 30.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн зүүлт 1ш, 30.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн монетэн ээмэг 1 хос, 20.000 төгрөгийн үнэ бүхий хээтэй мөнгөн бөгж 1ш, 30.000 төгрөгийн үнэ бүхий хазаарын мөнгөн бөгж 64 ширхэгийг буюу нийт 185.000 /Нэг зуун наян таван мянга/ төгрөгийн эд зүйл тус тус хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч С.Ду-ын үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч С.Ду-ын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч Г.д гэмт хэрэг учруулсны улмаас үүссэн хор уршиг 39.000 төгрөгийг төлөхийг илэрхийлснийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.Ду-ыг дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.Ду- нь хохирогч нарт гэмт хэ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Са-гийн Ду-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* овогт Са-гийн Ду-ыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ду-д ногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч С.Ду-д 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч С.Ду- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 39.000/гучин есөн мянга/ төгрөгийг хохирогч Г.д нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, хохирогч Г.д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зарлагын программын тайлан 6, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн тайлан 4, устгагдсан талоны жагсаалт 1, зарагдсан барааны задаргаа 1 хуудас зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргаж, бор, шаргал өнгийн хурц ирмэгтэй 17х12 см хэмжээтэй байгалийн чулуу 1 ширхэг, иргэн Д.ээс хураан авсан цагаан өнгийн хуучирч элэгдсэн гутал /Пүүз/ 1 хосыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хувьд ногдох хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА