Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02007

 

 

 

 

 

 

2023 11 17 210/МА2023/02007

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус ******* танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/0*******42 дугаар *******тэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /13312/ 420/1, 8 дугаар давхарт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 9,663,740,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ******* ******* ******* ******* 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4-150/7182 дугаартай мэдэгдлийг мөн өдөр гардуулсан.

1.2.Төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний ******* ******* ажиллагаанд шинжээч оролцох тухай журмыг ноцтой зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйл заасан журмыг огт баримтлаагүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд Шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон байна.

1.3.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 9,663,740,000 төгрөг гэж зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үл хөдлөх хөрөнгө бизнесийн хамгийн ашигтай байршилтай, орон сууцуудын төвд байрладаг, үйлчилгээ, оффисын зориулалттай, 16 давхар барилгын 8 давхарт байрладаг, ойр орчимд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төв, барилга байхгүй болон улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан зэрэг давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй байна.

1.4.Мөн шинжилгээ хийлгэж байгаа үл хөдлөх хөрөнгө нь шинжилгээ хийх үеийн байдлаар борлуулагдаж дууссан, барилгыг худалдан борлуулж буй байгууллагын ажилтнууд, барилгыг барьсан инженерүүд борлуулалтын үнийг тодорхой мэдээлэл өгсөөр байтал зах зээлийн бодит үнийг тогтоож чадаагүй зэрэг төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн хариуцлагагүй үнэлгээ болсон. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн 174 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Шүүхийн ******* ******* хуудсыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч ******* ******* ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* дугаар хороо, Хүннү гудамж, 420/1-ийн 8 дугаар давхар тоот хаягт байршилтай 1309.45 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон.

2.2.Үнэлгээ тогтоолгоход 9,663,740,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр ******* *******ийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

2.3.Төлбөр төлөгч ******* *******ийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожих зорилгоор шүүхэд хандан төлбөрийн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд 2 удаа 2019 онд, 2022 онд тус тус үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргаж байсан. Үнэлгээг шүүхээс хүчингүй болгосон тул дахин энэ үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээ хэт бага гэдгийг нотолсон баримтгүй гэжээ.

 

3.Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны ******* ******* хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчин дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг зохицуулсан ба 7 дугаар зүйлийн 7.2.2-т ... дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ..." гэж заасан журам, аргачлал батлагдаагүй байхад ямар журам, аргачлалын дагуу дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байдаг.

4.2.Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т ... хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх ... гэж заасан шаардлагыг огт хангаагүй гарсан.

4.3.Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4, 10.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар даатгалд хамрагдсан байх тэмдэглэл үйлдэх тухай асуудал нь зайлшгүй урьдчилан хийсэн байхыг шаарддаг бөгөөд үнэлгээний тайланд даатгалын мэдээлэл бичигдсэн үнэлгээний тайланг хүлээлгэн өгөхөд баримт бүрдүүлэх байдлаар гарын үсэг зурсан нь дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0*******42 дугаартай *******т нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган *******лэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулгыг анхан шатны ******* *******ийн үндэслэх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ******* ******* ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ******* *******ийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, үнэлгээ хэт бага гэдгийг нотолсон баримтгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

3.******* ******* ******* ******* ******* нь хуулийн хүчин төгөлдөр ******* ******* болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/06861 дугаартай захирамж, ******* хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн ******* гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-56, 57 дугаар тал/

 

4.Төлбөр төлөгч нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргаж гомдлоо Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

5.Анхан шатны шүүх, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

5.1.Тодруулбал, шинжээч нь маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан, хандлага тус бүрийн ач холбогдлыг тодорхойлон зах зээлийн хандлагын аргыг сонгож эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /13312/ 420/1, 8 дугаар давхарт байрлах, үйлчилгээ, оффисын зориулалттай 1309.45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 9,663,740,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайлан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.2.Хэргийн 17-39 дүгээр талд авагдсан Үнэлгээний тайланд үнэлгээ гаргасан хуулийн этгээдийн нэр, үнэлгээ хийх эрх, тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл тусгагдсан байна. /хх38/

Иймд ... шинжээч ямар журам, аргачлалын дагуу дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, даатгалд хамрагдсан урьдчилан тэмдэглэл хийгээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.3.Нэхэмжлэгч тал дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 9,663,740,000 төгрөгөөс өндөр үнэлгээтэй гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/0*******42 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД