Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00204

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянбулаг А-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2 дугаар хороо 65-2-9 тоотод оршин суух, /РД:ЗМ:87110805, утас: 99239916, 91239916/ Боржигин овогт Эрдэнэбатын Мөнхжаргалд холбогдох 8,007,490.58  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р баг, Баянбулаг гудамж а-1 тоот хаягт оршин суугч Эрдэнэбат овогтой Мөнхжаргал нь тус банктай 2013 оны 10 дугаар сарын 03-ний өдөр №ЗГ-ВСС2013100313-1 тоот “Зээлийн гэрээ” 2013 оны 10 дугаар сарын 03-ний өдөр № БГ-ВСС2013100313-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан 25000000 (Хорин таван сая) төгрөгийн зээлийг сарын 1.7 %-н хувийн хүүтэйгээр, нийт 36-н сарын хугацаатай зээлж авсан билээ. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Y-2208001270 тоот улсын бүртгэлийн дугаартай 0056229 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй УБ хот Багануур дүүрэг, 1-р хороо, 23-р байрны 16 тоот хаягт орших 39 м.кв талбайтай хувийн орон сууцыг барьцаалуулсан болно. Э.Мөнхжаргал нь анх зээл олгогдсон өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрт 17,424,796.75 /Арван долоон сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун ерин зургаан төгрөг, далан таван мөнгө/ зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 8,367,800.86/Найман сая гурван зуун жаран долоон мянга найман зуун төгрөг, наян зургаан мөнгө /нийт 25,792,597.61  /Хорин таван сая долоон зуун ерин хоёр мянга таван зуун ерин долоон төгрөг жаран нэгэн мөнгө/ төлсөн болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,575,203.25 /Долоон сая таван зуун далан таван мянга хоёр зуун гурван төгрөг хорин таван мөнгө/, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 397,924.5/ Гурван зуун ерин долоон мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 34,362.83.00 /Гучин дөрвөн мянга гурван зуун жаран хоёр төгрөг, наян гурван мөнгө /нийт 8,007,490.58/ Найман сая долоон мянга дөрвөн зуун ерин төгрөг, тавин найман мөнгө зээлийн өр төлбөр төлөгдөөгүй хуримтлагдаад байна. Иймд дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкны нэхэмжилсэн 8,007,490.58 төгрөгийг маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын 8,007,490.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мөнхжаргал маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарын 8,007,490.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мөнхжаргал төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143070 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхжаргалаас 71535 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 71535  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.