Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02038

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *******2/ШШ2023/03079 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.*******д холбогдох,

 

130,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов. 

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1 *******К нь ******* *******-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* тауны 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлыг хийсэн, гүйцэтгэх ажлын үнэ 130,000,000 төгрөгт ******* тауны 41,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бартераар өгөхөөр харилцан тохиролцсон.

1.2 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *******2/ШШ2019/02541 дугаартай шийдвэрээр *******К-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий орон сууцуудын өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэхийг ******* *******-д даалгаж шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн.

1.3 ******* ******* болон Д.******* нарын хооронд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байсан ба уг гэрээний дагуу Д.******* нь маргаан бүхий *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт орших ******* тауны барилгад хөрөнгө оруулалт хийж, харин ******* ******* барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч уг орон сууцуудыг барьсан ба маргаан гарч улмаар ******* ******* болон Д.******* нар хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож, Д.******* нь оруулсан хөрөнгө оруулалт, мөн ашиг, алдагдал гэж 2,5 тэрбум төгрөгийг авахаар ******* *******-тай харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Дээрх захирамжийн дагуу төлбөл зохих 2,500,000,000 төгрөгийн төлбөрт ******* ******* нь Д.*******д ******* тауны барилгаас 43 ширхэг орон сууцыг өгөхөөр мөн эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

1.4 Д.******* нь ******* *******-ийн нэхэмжлэгч *******-д өгөх ёстой байсан 2 ширхэг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, үүнтэй холбоотой эрсдэлийг бүрэн хүлээхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 480.3, 480.4-т заасны дагуу Д.*******гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Би болон нэхэмжлэгч *******К-ийн хооронд ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй, бидний хооронд гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд бодитоор бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй.

2.2 *******К болон ******* *******-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа надад хамааралгүй төдийгүй, би тус гэрээний тал биш. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага хуульд нийцэхгүй.

2.3 Би анх 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* *******-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, *******-Уул аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон.

2.4 ******* *******-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.

2.5 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан 1 өрөө орон сууцууд нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.*******гийн барьцаанд бүртгэгдсэн.

2.6 Гэтэл хариуцагч ******* ******* нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийг болон гэрээний үүргээ зөрчиж, С.Энхжаргал гэгч хүнтэй 2017 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 150 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр *******-Уул аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын ******* Таун хотхоны *******А блок ******* тоотын 2 өрөө орон сууцыг, 2017 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр *******-Уул аймаг, ******* сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын ******* Таун хотхоны *******А блок ******* тоотын 1 өрөө орон сууцыг тус тус худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь анхнаасаа хууль бус болсон.

2.7 Ийнхүү би нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад буй орон сууцуудыг хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй болсон бөгөөд уг орон сууцуудыг хууль бусаар эзэмшиж буй С.Энхжаргалд холбогдуулж, *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******-Уул аймгийн ******* сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт орших ******* Таун хотхоны *******А байрны ******* тоотын 2 өрөө орон сууц болон ******* тоотын 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2.8 Би *******-тай эрх зүйн харилцаа үүсгээгүй, гэрээ хэлэлцээр хийгээгүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* *******-ийн тайлбарын агуулга:

3.1 ******* нь ******* *******-тай 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16/20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу *******-Уул аймгийн ******* сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах ******* Таун хотхоны 2, 4 дүгээр орцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

3.2 ******* ******* нь ажлын хөлс болох 130,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас харилцан тохиролцож *******А байрны А блок ******* тоот 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* тоот хаягт байрлах 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бартераар өгөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан.

3.3 ******* *******-ийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших гэрээгээр харилцан тохиролцож төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр Ц.Батаа авсан. Ц.Батаа нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулсан хөрөнгө оруулсан төлбөр авагч юм.

3.4 Хөрөнгө оруулагч Д.******* 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах Барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46 орон сууцны дотор нэхэмжлэгч *******-ийн айлууд амьдарч байсан, *******А байр *******,******* тоот барьцаалагдсан. Өмнөх хувьцаа эзэмшигч ******* хөрөнгө оруулагч, иргэд, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэсэн компаниудын орон сууцыг давхцуулан гэрээ хийсний улмаас бүгд хохирогчид юм.

3.5 ******* ******* нь *******-д төлөх хөрөнгө байхгүй. Д.******* зарим нэг айлуудтай эвлэрсэн ч заримыг нь хөөж гаргасан асуудал бий. *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, Д.*******гаас гаргуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т заасан үндэслэлгүй тул Д.*******гаас 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.5-д заасныг баримтлан ******* нь хариуцагч ******* *******-аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1 Шүүх шаардах эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Д.*******, ******* ******* хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.******* 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, ******* *******-ийн газар дээр орон сууц барьсан. Хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон хөрөнгөө хувааж дотоодын асуудлаа шийдвэрлэсэн боловч бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Үүнийг хариуцагч болон гуравдагч этгээд болох ******* ******* мөн хүлээн зөвшөөрч маргаагүй.

5.2 Хариуцагч Д.*******, ******* ******* нар хамтын ажиллагааны зорилгоо биелүүлэх үүднээс *******К-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг хүлээн авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******А байрны *******, ******* тоотыг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

5.3 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны үр дүнд гуравдагч этгээдийн өмнө бий болсон үүргийг Д.******* өөрт ногдох хэсэгт хувьд тэнцүүлэн үүргийг гүйцэтгэх юм.

5.4 Гэвч шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нэхэмжлэгч шаардлага болон үндэслэлдээ энэ талаар огт дурьдаагүй, маргаагүй байхад *******К нь хуульд заасан үндэслэлээр шаардах эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгч тал Д.******* болон ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны хөрөнгө оруулалтын гэрээг хамтран ажиллах гэрээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

6.2 Харин тухайн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгө *******0 хувь ******* *******-ийн өмчлөлд байна. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу ******* ******* Д.*******гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг бусдад худалдан борлуулж байгаа талаар мэдэгдэхгүй байсан тул Д.******* өөрийнхөө оруулсан хөрөнгийн хэмжээгээр орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

6.3 Нэхэмжлэгчийн зүгээс Д.******* болон ******* *******-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул 2017 оны 08 дугаар сард шүүхэд хандаж, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан.

6.4 Хэрэгт авагдсан гэрээний оролцогч нь Д.******* биш тул өөр хэн нэгэн этгээдийн өмнө үүрэг хүлээхгүй. Нэгэнт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* *******, *******-тай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн бол ******* ******* хөлсийг төлөх үүрэгтэй. Д.******* нь ******* *******-тай ямар ч хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэг байрыг 2-3 айлд давхцуулж худалдсан байсан тул байгаа 2 орон сууцыг хувааж өгсөн. Айл амьдарч байсан учраас эрсдэлээ хүлээнэ гэж төлбөр авагч, хөрөнгө оруулагч нартай хэлцлийн дагуу хуваарилалт явагдсан. Энэ 2 орон сууц Д.*******гийн барьцааны гэрээнд байсан. Хуваарилах өөр хөрөнгө байхгүй байсан тул үүнээс өөр хуваарилалт хийх боломжгүй байсан. Энэ асуудлаар 6 жил маргаантай явж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу ажлын хөлс 130,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, .. *******К-тай гэрээний харилцаа үүсээгүй, ажил гүйцэтгэх гэрээний тал биш, ******* *******-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан ... гэх үндэслэл заан татгалзаж, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн нотлох баримтыг үнэлж, талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт Д.*******, ******* *******-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотой тухайн гэрээгээр тохиролцсон биелэгдээгүй хэлцлийг дуусгавар болгох, хөрөнгө хуваарилахад гүйцэтгээгүй үүрэгт ногдох хэсгийг ямар хэмжээгээр хариуцах эсэх асуудлыг зохицуулсан байна. Хуулийн зохицуулалтыг *******К болон ******* ******* нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааруулан тайлбарлаж, хариуцагч Д.*******гаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай захирамжаар Д.*******, ******* ******* нарын эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан өргөдөл гаргагч Д.******* нь өргөдлийн шаардлага 3,000,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000,000 төгрөгийг уригдагч тал ******* ******* хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх127-128/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин шүүх *******К нь шаардах эрх шилжүүлэн авсан болохгүй тогтоогдохгүй байна гэж ойлгомжгүй дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэв.

 

5. Хэргийн 75-76 дахь талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгч ******* *******, төлбөр авагч Д.******* нар Д.*******д төлөх 2 500 000 000 төгрөгт 44 ширхэг орон сууцыг шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, төлбөр авагч Д.******* нь гуравдагч этгээдүүд гарч ирвэл бид эрсдлээ хүлээнэ. Энэ талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй гэж талуудын тохиролцоо, нөхцөл байдлыг бичсэн байна. Уг бичгийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч Д.******* нь ******* *******-ийн үүргийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *******2/ШШ2023/03079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД