Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/38

 

 

                                 

 

 

                                   

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч *******.*******нхбаяр

Сурган хүмүүжүүлэгч, анги удирдсан багш Б.Ганзориг

Өмгөөлөгч З.Долгор

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******нхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн *******36001710177 дугаартай, 17/20*******/0*******0/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 07 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг  2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Жаргалант сумын ******* жилийн ******* сургуулийн ************** ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ПД0**************6******* регистрийн дугаартай, Олхон овогт ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутагт байрлах - тоот хашаанаас 20******* оны 09 дүгээр сарын 24--нд шилжих шөнө иргэн Г.гийн эзэмшлийн - ХО******* улсын дугаартай ачааны автомашины 2 ширхэг акумлятор хулгайлж, 700000 төгрөгний,

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоот хашаанд байсан иргэн *******.ын эзэмшлийн - ХО******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс 20******* оны 10 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 2 ширхэг акумлятор хулгайлж 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хулгайлж авсан акумлятороо буцааж өгч хохиролгүй болгосон.Хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хохирогч ын гийн /ПЮ4090101 регистрийн дугаартай, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 20******* оны 09 дүгээр сарын -ны өдөр манай хүргэн Х. над руу залгаад танай - ХО******* улсын дугаартай автомашины 2 ширхэг акумлятор алга болсон байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. 150 ампертай цагаан өнгийн 2 ширхэг акумлятор байсан.Би энэ акумляторыг нэгийг нь 350.000 төгрөгөөр худалдж авч байсан, авсан үнээрээ үнэлж байна... гэх мэдүүлэг /хх--9-р хуудас/  

Эд зүйл үнэлсэн тухай... 150 ампертай 2 ширхэг акумлятор бүгд 700.000 төгрөг гэх тайлан /хх- *******-р хуудас/

Иргэний хариуцагч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай хүүхэд Б.******* намайг хөдөө мал дээр байхад утсаар яриад “ би - тоот хашаанаас машины 2 ширхэг акумлятор авчихлаа. Таныг цагдаагийн газраас дуудаж байна” гэхээр нь би хөдөөнөөс ирээд байцаагчтай уулзсан.Тухайн айлын хашаанаас авсан 2 акумляторыг эзэнд буцааж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-35-р хуудас/

Гэрч Н.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... сар өдрийг нь санахгүй байна Б.******* гэдэг хүүхэд ирээд манай аав хөдөөнөөс 2 ширхэг акумлятор өгч явуулаад зараадах гэсэн юм, авах уу гэхээр нь “ ямар үнэтэй юм, хулгайнх биш биз “гэхэд “биш“ гэхээр нь 2 ширхэг акумляторыг 60000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хүүхдэд итгээгүй учраас тэр хоёр акумляторыг тусад нь тавьж байгаад маргааш нь цагдаа ирэхээр зааж өгөөд тэр хүүхэд ээжтэйгээ ирээд 2 акумляторыг аваад явсан.Би мөнгөө буцааж авсан ... гэх мэдүүлэг /хх-36-37-р хуудас/

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би он сар өдрийг нь санахгүй байна. Найз Мөнхөөтэй уулзчихаад шөнө 00 цагийн үед өөрийнхөө гудманд байдаг хамар хашаа руу ороод - ХО******* улсын дугаартай машины чиргүүл толгой хоёрын заагт байрлах 2 ширхэг акумляторын боолтыг тайлж аваад гэр лүүгээ нэг нэгээр нь зөөгөөд амбаартаа хийчихсэн.Маргааш нь айлын хүмүүс 2 акумлятороо хайгаад надаас асуухаар нь би 2 акумляторыг нь буцаагаад өгсөн ... гэх мэдүүлэг /хх- 32-33-р хуудас/

Хохирогч *******нханбаатарын ын / регистрийн дугаартай, настай, эмэгтэй, дээд боловсролтой , багш мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...20******* оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай том машины жолооч залгаад машины 2 ширхэг акумлятор алга болсон байна гэсэн. Дөргөн сум руу явах ажилтай байсан болохоор захаас 2 шинэ акумлятор авч өгөөд явуулсан.150 амперийн хар өнгөтэй акумлятор байсан.Тэр хоёр акумляторыг жилийн өмнө Улаанбаатар хотоос 350000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо 300000 төгрөгөөр үнэлж байна.Тухайн акумлятор - ХО******* улсын дугаартай автомашинд байсан ... гэх мэдүүлэг /хх- 59-р хуудас/

Гэрч У.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 20******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолооч ын ******* багийн *******- тоот хашаанд өөрийн - ХО******* улсын дугаартай ачааны V3  маркийн машинаа аваачиж тавьчихаад 21 цаг хүртэл засвар хийж байгаад явсан. Маргааш өглөө нь буюу 10 сарын 03-ны өдөр машин дээрээ ирээд асаах гэтэл машин асахгүй болохоор нь үзэхэд акумлятор нь алга болчихсон байсан. Дөргөн явах ажилтай байсан болохоор зах дээрээс 2 ширхэг 150 амперийн акумлятор 720000 төгрөгөөр авч тавиад явсан... гэх мэдүүлэг /хх 64-65-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай 150 амперийн 2 ширхэг акумлятор бүгд үнэ 600000 төгрөг гэх тайлан /хх-6-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...сар өдрийг сайн санахгүй байна. Манай хамар хашааны айл буюу ******* багийн *******- тоот хашаа руу шөнө 00 цагийн үед давж ороод хашаан дотор байсан Хово машинаас 2 ширхэг акумляторыг тэвшнийх нь доод талаас уяагаар уясан байсныг тайлж аваад нэг нэгээр нь зөөгөөд амбаартаа хийчихсэн. Маргааш нь зах дээр аваачаад нэгийг нь 30000 төгрөгөөр зарсан.Баригдаад 2 акумлятороо эзэнд буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-1-р хуудас/   зэрэг баримт болно. 

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон байдлуудыг үндэслэн 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсныг хүлээн авч зөвшөөрсөн байдал, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд эцэг эхийн хараа хяналт сул, өөрийнх нь биеэ авч явах чадвар сул, сурч боловсрох сонирхол бага байдаг зэрэг нь нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.*******ын анги удирдсан багш Б.Ганзоригийн өгсөн... Б.******* нь хичээлээ их тасалдаг, хичээлд сууж байхдаа, идэвхигүй, унтаж байдаг. Эцэг эх нь анхаарал муу тавьдаг, хүүхдийнхээ төлөө ажилладаггүй, хөдөө мал малладаг, ээж нь хааяа ирсэн үедээ хүүхдээ хичээлийг нь таслуулаад аваад явдаг... гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн санаатай үйлдлээр, шунахайн сэдэлтээр 20******* оны 09 дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0- тоот хашаанаас Г.гийн автомашины хоёр ширхэг акумлятор, 20******* оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр *******- тоот хашаанаас *******.ын машины 2 ширхэг акумляторыг тус тус хулгайлж авсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь дээрхи гэмт хэргүүдийг үйлдэх үедээ 17 нас 07 сар 30 хоногтой байсан болох нь нас тоолсон баримтууд болон ийн *******ын төрсний гэрчилгээний хуулбараар /хх-21,-*******,72-р/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-5/, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Г.гийн “ акумлятороо буцааж авсан хохирол төлбөргүй” гэх , хохирогч *******.ын “ 2 ширхэг акумлятороо буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгүүд  зэргээр тус тус тогтоогдож байна.

            Өсвөр насны шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Я.Очгэрэлийн өгсөн...би Б.*******ын нагац ах нь. Б.******* Ховд аймгийн Дуут суманд төрсөн, одоо 1-р сургуулийн ******* дугаар ангид сурдаг,үгэнд оромтгой даруухан, ажилсаг хүүхэд байгаа юм.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг / хх- 14-р хуудас/

            Гэрч Я.ийн  өгсөн... миний хүү Б.******* үгнээс гардаггүй, даруухан төлөв хүүхэд, архи тамхи хэрэглэдэггүй, урьд өмнө хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэг зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “ шүүгдэгч нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, удахгүй ******* дугаар ангиа төгсөнө, тиймээс түүний сурч боловсрох, гэр бүлийн орчинд хүмүүжих боломжийг олгож хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгэмд учруулсан хор уршиг, хохирол төлбөрийг барагдуулсан байдал, дунд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 3, .7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 2.2-д “учруулсан хохирлыг төлсөн ” байдлыг хөнгөрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 36.1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхон овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 3, .7 дугаар зүйлийн  1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Олхон овогт ийн *******ыг 01 / нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.*******ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад тус тус даалгасугай.

5.Шүүгдэгч ийн ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ                                     Б.Г*******НТӨГС

Top of Form