Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0040/З |
Дугаар | 221/МА2019/0283 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0283
2019 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2019/0283 | Улаанбаатар хот |
|
|
|
Т.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Т.Н-Э, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэртэй, Т.Э-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Т.Э-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдоийн “Нэр дэвшүүлэх тухай" 211 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухайд:
Шүүх “...эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг дахин хүчингүй болгох шаардлагагүй... ” гэжээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс нөөцөд бүртгэлтэй Т.Э-ийг тус албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу нэр дэвшиж томилогдох бүрэн эрхтэйг мэдсээр байж төрийн албанд ажиллах болзол шаардпага хангахгүй Ч.Б-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалапттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад нь тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилсон дээрх захиргааны актууд нь Төрийн албаны тухай хууль/2002 он/ийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйл, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.6 дахь заалтууд болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх зарчим”-ын 4.2.2, 4.3.3, 4.7, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тоггоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14 дүгээр зүйлийн а, 38 дугаар зүйлийг тус тус зөрчиж гарсан байдаг.
Ийнхүү хууль, журам зөрчиж Ч.Б-ыг томилон ажиллуулсны улмаас зохих ёсоор нэр дэвшин томилогдох ёстой Т.Э-ийн төрийн албанд томилогдон ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно. Түүнчлэн хожим Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар түүнийг зөрчил гаргасан гэж үзэн төрийн албанаас халсан байгаа нь дээрх захиргааны актын үйлчлэлийг анхнаасаа эрх зүйн зөрчилтэй байсныг зөвтгөх үндэслэл болохгүй ба нэр дэвшүүлсэн, томилсон тушаалыг хүчингүй болгосон нөхцөл байдал байхгүй.
“Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Т.Э намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” шаардлагатай холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан гэтэл шүүхээс хэрэгт цугларсан баримтыг буруу үнэлж, хууль, журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэрээр “ ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тоонд нэрийг нь дэвшүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд Т.Э-ийн нэрийг дэвшүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 325 дугаар захирамж бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Т.Э-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн ба мөн өдрөө Төрийн албаны зөвлөлийн 922 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тогтоолыг хүргүүлсэн байдаг.
Яг эээ үеэс буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албан зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай" тогтоолыг хүлээн авснаас хойш Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37 дугаар зүйл “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дзвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ" гэсний дагуу зохих үндэслэлээ татгалзлын хамт бичгээр ТАЗ-д ажлын 7 өдрийн дотор хүргүүлэх ёстой байхад энэхүү журамд заасан хугацаандаа ТАЗ-д ямарваа бичиг татгалзал хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байдаг.
Үүнээс хойш нь Т.Э болон өмгөөлөгч С.Э бид нарын зүгээс хариуцагчийн эс үйлдэхүй нь одоог хүртэл үргэлжилж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилох бүрэн эрх нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох..." гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргад байгаа атал Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, цаашлаад цалин хөлс авах, холбогдох баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байгаа талаас хандсаар ирсэн.
Ингээд эс үйлдэхүй гарсан хэвээр байсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргахад 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05а/7561 тоот албан бичгээр салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн тогтоолыг ирүүлсэн. Тус тогтоолд “...201301051030 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэгдтэл хугацаагаар уг өргөдлийг шийдвэрлэх боломжгүй хариуг... хүргүүлэх" гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь өөрөө гол маргаан бүхий акт биш байхад анхан шатны шүүх нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол болон түүний хариуг маргааны үндсэн акт буюу эс үйлдэхүйтэй хольсон байдлаар ойлгомжгүй, буруу дүгнэлт хийжээ.
Нэгэнт хариуцагчийн эс үйлдэхүй нь одоог хүртэл үргэлжилж, хууль, журамд зааснаар зохих ёсоор татгалзсан акт гараагүй тул түүний энэ эс үйлдэхүй нь Төрийн албан тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.2.4, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37 дугаар зүйлд нийцэхгүй хууль бус байгаа учир эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн "Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 92 дугаар тогтоолоор Т.Эрдэнэчимэг намайг Байгаяь орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах" шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Үүнийг дагаад Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох томилогдон ажиллаж авах ёстой байсан цалин хөлсөө нэхэмжлэх бүрэн эрхтэй. Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол буюу Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол гарсан өдрөөс хойш албан тушаалд томилогдон ажиллаж холбогдох цалин хөлс авч чадаагүй учир шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай шаардлагыг мөн шүүхээс хангаж шийдвэрлэх бүрэн үндэстэй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрт нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Э-ийн Байгаль орчин, аялап жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нотлох зарчим, 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг тус тус зөрчсөн тухайд:
Хэрэгг авагдсан нотлох баримтад Т.Э нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрийн албаны шалгалтанд орж, нөөцөд бүртгэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д “...Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах апбан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн апбаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна”...гэж заасан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нөөцөд байх хугацаа 2015 онд дууссан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх үүнийг үнэлээгүй нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэдгийг харуулж байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлэх саналыг томилох эрх бүхий этгээд татгалзахаар зохицуулсныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Т.Энь гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа учраас яамны газрын даргын албан тушаалд томилох боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн баримт бичгийг шүүх томилохоос татгалзсан гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ямар хууль тогтоомж, нотлох баримтыг үндэслэж ингэж дүгнэж байгаа нь тодорхой бус байна.
Түүнчлэн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Б-ын нөөцөд байх хугацааг ямар ч үндэслэлгүйгээр шууд дууссан гэж байгаа нь илтэд нэг талыг баримталж субъекгив байдлаар дүгнэсэн гэж үзхээр байна.. Учир нь талууд энэ хугацаатай холбоотой маргаагүй ба Төрийн албаны эевлвлвес Терийн албаны тухай хуулийн дагуу яамны газрын даргаар томилох боломжтой гэж үзэн нэр дэвшүүлэх тогтоолыг яаманд ирүүлсний үндсэн дээр томилогдсон байдаг ба Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, үндэслэлүүдээр мөн тогтоогдож байсан.
Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн эхний утгад нэхэмжлэгчийн байгаль, орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахыг даалгах шаардлагыг хангаж, бусад үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосноо дурдсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Ч.Б-ыг нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол, түүнийг томилсон Төрийн нарийн бичгийн даргын тушаал зэргийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэсэн утгыг илэрхийлсэн атлаа Ч.Б нь хууль зөрчиж томилогдсон мэтээр үндэслэх хэсэгтэй үргэлжлүүлэн дүгнэлтүүд хийсэн нь логикийн зөрчилтэй байна.
Мөн Ч.Б нь ажлаасаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлөгдөж үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж үзэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүх үүнийг хэрхэн дүгнэж байгаа, хэргүүдийг нэгтгэх үндэслэл байгаа эсэх зэрэгт огт дүгнэлт өгөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн тухайд:
Төрийн албаны тухай хуулиар шатлан дэвшүүлэх мерит зарчмыг баримталж ажлын туршлага, ур чадвараар нь төрийн жинхэнэ албан хаагчийг томилохоор хуульчилсан.
Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2.2-т “...эрхэлсэн түшмэлийн ангилалд /газрын дарга/ хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх...” гэсэн шаардлагыг зааж өгсөн. Гэтэл шүүх үүнд огт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан нь шийдвэр бүхэлдээ хууль бус болох үндэслэлийг бүрдүүлсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд Т.Э нь төрийн албаны ямар ч туршлагагүй, 2012-2014 оны хугац/аанд газрын даргын албан үүргийг хууль зөрчин түр орлон ажиллаж байсан ба түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөхдөө холбогдох байгууллагад гомдол гаргаж маргаж байгаагүй байдаг.
Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгүүлэх журам”-аар төрийн жинхэнэ албан хаагчийг жирийн иргэнээр түр орлуулахыг хориглосон.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, буруу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн, зөрчсөн байх бөгөөд ингэснээр шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй, биелэгдэх боломжгүй болж байгаа юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0187 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийн хоёр оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч талууд гомдол гаргасан байх тул хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх зарим баримтыг буруу үнэлж, зөрчилтэй дүгнэлтүүд хийж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/167 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх Ч.Б-ыг 2018 оны Б/272 дугаар тушаалаар төрийн албанаас халсан тул эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг дахин хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийн “Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 211, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/167 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь нэхэмжлэгч Т.Э-ийг дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргах үед Ч.Б-ыг маргаж буй албан тушаалд нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 211 дүгээр тогтоол болон уг албан тушаалд томилсон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/167 дугаар тушаал тус тус хүчин төгөлдөр үйлчилж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б-ыг төрийн албанаас халсан боловч уг актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар шийдвэрлэх боломжтой.
Ч.Б нь төрийн албанаас халсан тушаалтай маргаж байх бөгөөд эргэж тогтоогдвол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээсэн шүүхийн шийдвэрийг биелэх боломжтой эсэхийг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Т.Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр оролцож, хоёрдугаарт жагссан боловч нэгдүгээрт жагссан Ц.Ш нь өөрийн хүсэлтээр өөр албан тушаалд ажиллах болсноор Т.Э-т уг албан тушаалд нэр дэвших, улмаар томилогдох боломж үүсчээ.
Гэвч Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй тул нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /тухайн үеийн шүүхийн нэр/ 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 282 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 319 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 230 дугаар тогтоолоор бүхэлд нь хангаж, хариуцагчид Т.Э-ийг тус албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгаж шийдвэрлэсний дагуу Төрийн албаны зөвлөл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор Т.Э-ийг тус албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь уг тогтоолын дагуу Т.Э-ийг томилоогүй байх бөгөөд Т.Эрдэнэчимэгийн томилуулах тухай хүсэлтэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 03/2247 дугаар албан бичгээр “... эрүүгийн хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа тухай албан тоот ирүүлсэн тул уг асуудлыг шийдвэрлэгдтэл таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Дээрх хариуг өгөхөөс өмнө тус яаманд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүргүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8Р-3/4481[1] дүгээр албан бичигт “... танай яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар Т.Э ... ажиллаж байсан гэх тул ямар албан тушаал эрхэлж байсан талаархи дэлгэрэнгүй лавлагааг гарган өгч тусална уу” гэж лавлагаа хүссэнээс өөрөөр Т.Э-ийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хариуцагч Төрийн нарийн бичгийн даргаас шүүхэд ирүүлсэн бусад цагдаа, прокурорын байгууллагын албан бичиг, тогтоол, баримтууд нь Ч.Б-ыг Төрийн албаны зөвлөлд нэр дэвшүүлэхийг хүссэн доорх албан бичиг явуулснаас хойно ирүүлсэн бөгөөд эдгээр албан бичгээс Т.Эрдэнэчимэгийг хэзээ эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь тодорхойгүй байх бөгөөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн Төрийн албаны зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2217 болон 16-ны өдрийн 03/2304 дүгээр албан бичгүүдээр “... Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор яамдын бүтэц, зохион байгуулалт өөрчилж баталсантай холбогдуулан Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд Ч.Б-ыг судлан үзэж, нэр дэвшүүлж ирүүлнэ үү” гэсэн хүсэлт хүргүүлжээ.
Засгийн газрын дээрх 2016 оны 03 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн боловч уг албан тушаалын орон тоонд өөрчлөлт ороогүй байна.
Төрийн албаны зөвлөл урьд нь хүргүүлсэн 92 дугаар тогтоолоор Т.Э-ийг нэр дэвшүүлсэн атлаа Т.Э-ийг томилоогүй шалтгааныг тодруулалгүй, хариуцагчийн дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор Ч.Б-г уг албан тушаалд нэр дэвшүүлж санал болгосон нь Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлын тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтийг уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасныг болон Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37, 38 дахь хэсгийг зөрчсөн байна.
Уг журмын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 38-д “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж заажээ.
Томилох эрх бүхий этгээд буюу хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг татгалзах эрхтэй байх боловч татгалзсан шалтгаан нь тодорхой байхаас гадна үндэслэл бүхий байх шаардлагатай бөгөөд энэ талаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй байна.
Гэтэл санал болгосон этгээдийг нь томилоогүй шалтгаанаа мэдэгдээгүй, албан тушаалын орон тоо өөрчлөгдөөгүй байхад нэг албан тушаалын орон тоонд давхцуулан өөр этгээдийг нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэхээр байна.
Хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга нь Т.Э-ийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлгүй шалтгаанаар тухайн албан тушаалд томилоогүй, мөн тухайн албан тушаалын орон тоо өөрчлөгдөөгүй байхад дээрх журмыг зөрчиж, Ч.Б-ыг томилсон Б/167 дугаар тушаал нь Төрийн албаны тухай 2002 ончы хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэлийн “ Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Т.Э намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээс хойш албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийсэн боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаар Т.Э-ийг томилохгүй байх хуульд заасан үндэслэл байхгүй байхад тухайн албан тушаалд томилоогүй нь хууль бус, тэгш, шударга байх зарчимд нийцээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар болон давж заалдах гомдолдоо “... одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн шатлан дэвших мерит зарчмыг зөрчих тул томилох боломжгүй. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагатай ...” гэжээ.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай 2002 оны хууль үйлчилж байх үед 2013 оноос хойш сонгон шалгаруулалтад орж, томилогдох шаардлагыг хангасан атлаа захиргааны байгууллагуудын дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна.
Хэрэгт авагдсан түүний боловсрол, ур чадвар, ажилласан байдлын талаарх тодорхойлолт, баримтуудаас үзэхэд байгаль орчны салбарт мэргэшсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 3 дугаар зүйлийн 3.1.3-д “чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох ... асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно” гэж заасанд нийцэхгүй гэж үзэхээргүй байна. Мөн хариуцагч 2012-2014 онд тухайн албан тушаалд түр ажиллахдаа хууль бусаар ажилласан учраас төрийн албанд ажилласан ямарч туршлагагүй гэж үзнэ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгыг хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөс өмнө томилогдсон, энэ хуулиар ажилласан жилд тавигдах шаардлага хангахааргүй төрийн жинхэнэ албан хаагч нарыг чөлөөлөх, уг хуульд нийцүүлэн шинээр томилох тухай асуудлыг хөндөх боломжгүй буюу хуулийг буцаан хэрэглэхгүйтэй адил нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн нэхэмжлэгч Т.Э-ийн төрийн албанд шударгаар томилогдох ашиг сонирхлыг сэргээж, уг албан тушаалд томилохыг даалгасан нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.
3. Нэхэмжлэлийн “хариуцагчийн эс үйлдэхүйгээс болж учирсан хохирол болох 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хохирлыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т.Э нь хохирлын хэмжээг тодорхой заагаагүйгээс гадна 2016.09.09-ний өдрөөс хойш өөр ажил албан тушаал эрхэлж цалин хөлс аваагүй талаар баримт ирүүлээгүй, мөн тухайн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан этгээд биш тул Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд эрхэлж байсан цалинтай тэнцэх олговор” авах эрхтэй гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгчийн төрийн албанд шударгаар томилогдох ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой учрах зайлшгүй хохирол гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл шүүхээр маргаан шийдвэрлэгдэх хүртэл өөр ажил алба эрхэлж, цалин хөлс авах эрх нь нээлттэй байсан гэж гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
[1] Хэргийн 2 дугаар хавтасны 247 дахь тал