Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02039

 

202******* 11 22 210/МА202*******/020*******

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ202*******/0*******0*******2 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******, М.*******т нарт холбогдох,

 

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Улсын эрхийн бүртгэлийн Ү-22050*******0*******4******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж, ******* дүгээр байр, ******* тоот, 115.58 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ч.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай /цахимаар/, хариуцагч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.1. Миний бие******* ******* ББСБ ХХК-аас 2019 оны 01 дүгээр сард өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 1 сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. 2020 оны 07дугаар сарын 21-ний өдөр танил эгч М.******* чи сар бүр ийм өндөр хүү төлж байхаар манай найзад тендерийн барьцаанд тавиулаад түр хэрэглүүлчих, чиний энэ зээлийг хаагаад хүү авахгүй, авсан мөнгөнөөсөө 10 сая төгрөг суутгуулаад 2 жил ашиглаад буцаагаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлээд өгье, чамд ашигтай гэж ятгасан. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М.******* эгч надад *******0 000 000 төгрөг авчирч өгөөд миний бие банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хаасан. М.******* эгч намайг ******* дугаар хороололд нотариатын газа дагуулж тэнд Д.******* гэх үл таних залуутай ******* дүүрэг, ******* дугаар хороо, ЭТАЧ гудамж 10 хороолол ******* байр ******* тоот хаягт байрлах, 115.58 м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

1.2. Гэвч талууд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулах, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх, гэрээнд заасан төлбөрийг хүлээн авах хүсэл зориг байгаагүй юм.

Тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч Ч.******* нь сонгон шалгаруулалт буюу тендер ороход барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэх М.*******ын хүсэлтийг нь үндэслэн Д.******* шударгаар өмч хөрөнгө худалдаж авсан мэт харагдуулах зорилгоор гэрээ байгуулан, өмчийн эрхээ шилжүүлэх үйлдэл хийсэн байдаг. Нэхэмжлэгч ньөөрийн өмч, өмчийн эрхийг буцаан авах хүсэл зоригоо илэрхийлэхэд худалдах, худалдан авах гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж Д.******* нь хүлээн аваагүй учир шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон.

1.*******. Иймд Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 5******* дугаар зүйлийн 5*******.5 дахь хэсэгт талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М.*******, Д.******* нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.*******ын хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлдээ дурдсан нь үнэн. Ч.******* нь Д.*******ыг огт танихгүй, тухайн өдөр нотариатад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхдээ анх уулзсан. Ч.*******ын хувьд өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, 10 дугаар хороолол, ******* байр ******* тоот орон сууцаа худалдах санаа зорилго байгаагүй болно.

2.2. Д.******* тендерийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө түр олж өгч туслаач гэсэн болохоор миний бие Ч.*******т банкинд өндөр хувийн хүү төлж байхаар миний таньдаг найдвартай хүний нэр дээр байраа түр шилжүүлээд тусалчих, чамд ашигтайгэж тайлбарлан, түүнийг Ч.*******ын зээлийг нь хаалгаж, өмчлөх эрхийг Д.*******ы нэр дээр түр шилжүүлэхээр нотариат дээр уулзуулсан нь үнэн.

2.*******. Ингээд Ч.******* нь Д.*******гаас дахин нягталж лавлаж асууж байгаад өөрийн өмчлөлийн байраа түүний нэр дээр шилжүүлэхээр болсон.

2.4. Д.*******д байрны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх талаар хэлэхэд за ойлголоо, маргааш, нөгөөдөр уулзаад өгье гэж худал хэлдэг гэжээ.

 

*******. Хариуцагч Д.*******ы татгалзал, тайлбарын агуулга:

*******.1. Миний бие 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ч.*******тай ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж ******* дүгээр байр ******* тоот хаягт байрлах 115.58 м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн.

*******.2. Уг гэрээгээр болон амаар байрыг буцааж өгөх талаар харилцан тохиролцоогүй учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Д.*******ы сөрөг нэхэмжлэл, түүний агуулга:

4.1. Ч.******* маргаан бүхий байрыг чөлөөлж өгөөгүй.

4.2 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул хариуцагчаас улсын бүртгэлийн Ү-2205050*******4******* дугаарт бүртгэлтэй ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж ******* дүгээр байр ******* тоот хаягт байрлах 115.58 м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг Ч.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ч.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай зүгээс энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн шилжсэн гэрээтэй холбоотой маргааныг шүүхэд гаргасан. Өөрийн өмч хөрөнгөө бусдын хууль бус зөрчсөн, эрхэнд халдсан үйлдлийг таслан зогсоолгохоор хандсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу Ч.*******, Д.******* нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын эрхийн бүртгэлийн Ү-22050*******0*******4******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.*******т шилжүүлэхийг хариуцагч Д.*******д даалгаж,

Иргэний хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д заасан үндэслэлгүй тул улсын эрхийн бүртгэлийн Ү-22050*******0*******4******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцыг нэхэмжлэгч Ч.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******07,950 төгрөг, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Д.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн. Д.******* нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үед Ч.*******т М.*******аар дамжуулан гэрээгээр тохирсон *******0,000,000 төгрөгийг өгч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т бэлнээр төлж барагдуулсан гэж тусгасан байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

7.2. Талуудын хооронд 2020 оны 07 дуигаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгч *******0,000,000 төгрөг авсан гэж дүгнэсэн атлаа Д.******* орон сууц худалдан авахад төлсөн *******0,000,000 төгрөгийг огт шийдвэрлээгүй.

7.*******. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон үнийг төлсөн, Д.******* байрыг худалдан авах хүсэл зоригоос өөр, хүсэл зориг байгаагүй талаар гэрч Н.Болорчулууны мэдүүлгээр нотлогддог.

7.4. Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсгээ зурсан, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг бол зөвхөн тухайн хэлцэлд оролцогч иргэн, хуулийн этгээдийн хүсэл зорилго, эрмэлзэл байх буюу тухайлбал, худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдож үүсдэг үүргийн харилцаа тул нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нарын хоорондох бодит хүсэл зориг, эрмэлзэл нь тухайн хэлцэл, гэрээний агуулгыг тодорхойлох учиртай бөгөөд гэрээнд оролцоогүй М.*******ын хүсэл зориг хамаагүй юм.

7.5. Нэхэмжлэгч Ч.******* *******0,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, хариу буцааж 20,000,000 төгрөгийг төлсөн гэдэг талаар нотлоогүй нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтгүй хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн нь хуульд нийцэхгүй.

7.*******. Нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2 дахь хэсэгт нийцээгүй. Үйл баримтад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 8 дүгээр сарын 29-ны өдрийн 102/ШШ202*******/0*******0*******2 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авч, үнийг төлөх үүрэгтэй гэж маргасан.

8.2. Хариуцагч Д.******* маргаан бүхий орон сууцад амьдраагүй, гэрээ байгуулснаас хойш Ч.******* тус орон сууцад амьдарч, ашиглалтын зардлыг гэрээ байгуулснаас хойш төлж байгаа. Тухайн цаг хугацааны үнэлгээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан.

8.*******. Уг үнэлгээгээр *******0,000,000 төгрөгөөс 8 дахин илүү үнийн дүнгээр үнэлсэн. Ч.******* *******0,000,000 төгрөгийг авсан талаар маргадаггүй. Уг мөнгийг М.*******аас авсан.

8.4. Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.2-т хэсэгт заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0*******0*******2 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч Д.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч М.******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Д.*******ы хувьд эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлан, орон сууцыг нэхэмжлэгч Ч.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

*******. Нэхэмжлэгч Ч.******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний бие******* ******* ББСБ ХХК-аас 2019 оны 01 дүгээр сард өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 1 сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. 2020 оны 07дугаар сарын 21-ний өдөр танил эгч М.******* чи сар бүр ийм өндөр хүү төлж байхаар манай найзад тендерийн барьцаанд тавиулаад түр хэрэглүүлчих, чиний энэ зээлийг хаагаад хүү авахгүй, авсан мөнгөнөөсөө 10 сая төгрөг суутгуулаад 2 жил ашиглаад буцаагаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлээд өгье, чамд ашигтай гэж ятгасан. Үүний дагуу 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нотариат дээр очиж гэрээ байгуулан орон сууцны өмчлөх эрхийг Д.*******ы нэр дээр түр шилжүүлсэн, худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлэх зорилгоор байгуулсан ... гэж тайлбарласан. Хариуцагч Д.******* орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж авсан, гэрээний үнэд *******0 000 000 төгрөг төлж барагдуулсан болохыг гэрээнд тусгасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргасан байна.

 

4. Ч.*******, Д.******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 2.1-д Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд *******0 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж, 2.2-т Бэлнээр төлж барагдуулсан гэж тус тус бичсэн байх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх*******/ Уг гэрээний заалтыг үндэслэн хариуцагч Д.******* гэрээний үнэ болох *******0 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******т бэлнээр төлсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, дээрх бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх хэсэгт зааснаар өөр баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж, бүрдүүлж өгсөн бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлээд, талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-гээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохиролцож, улмаар хууль зүйн үр дагавар үүсгэх хүсэл зориг агуулаагүй, гагцхүү хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгож дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус тул орон сууцыг нэхэмжлэгч Ч.*******ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр хариуцагч Д.******* шаардах эрхгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн нотлох баримтуудыг үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 10******* дугаар зүйлийн 10*******.5 дахь хэсэгт заасныг тус тус зөв хэрэглэсэн байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

*******. Харин анхан шатны шүүх хариуцагч М.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг М.******* хариуцах хууль зүйн үндэслэлгүй болохыг дүгнэсэн хэдий ч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч М.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй орхигдуулснаас гадна хууль хэрэглээ, үсгийн болон найруулгын алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ202*******/0*******0*******2 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ******* дүүрэг, ******* дугаар хороо, 10 дугаар хороолол /1*******080/ *******ы өргөн чөлөө гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай, 115.58 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын эрхийн бүртгэлийн Ү-22050*******0*******4******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.*******т шилжүүлэхийг хариуцагч Д.*******д даалгаж, хариуцагч М.*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 1*******7 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД