Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 00216

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                          зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Холбоо толгойн 1-36 тоотод оршин суух Лхам овогт Пунцагийн Батсуурь /РД:МЗ56031572, утас:99817370/-ийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гарамын 38 тоотод оршин суух Монгол овогт Янжмаагийн Гантулга /РД:НЙ67090116, утас:80202488/-аас 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч П.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Гантулгаас микро машин хроп 150000 төгрөгөөр авсан. Болохгүй бол буцааж өгч болно. Таниж мэдэхгүй хүмүүс биш гэж хэлсэн. Хроп нь таарахгүй болохоор буцааж Гантулгад аваачиж өгөхөд хүүхэд конкурст яваад мөнгийг чинь хэрэглэчихсэн 3 хоноод өгье гэсэн. 3 хоноод өнөөдөр Гантулгатай уулзсан чинь мөнгө байхгүй боломжтой болохоор өгье гэсэн. Авгай нь хохь чинь мөнгөгүй байна гээд өгдөггүй. Иймд Гантулгаас 150000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Я.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: П.Батсуурь нь хэд хоног гуйж байгаад 150,000 төгрөгөөр микрийн кроп авч явсан нь үнэн. Тэгээд гэртээ 3-4 хонуулаад авчирч өгсөн. Мөнгийг хэрэглэсэн тул удаахгүй өгнө гэж хэлсэн. Одоо бололцоо муутай байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш өгнө гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч П.Батсуурь нь хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч Я.Гантулга нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Батсуурийн 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Гантулга нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Я.Гантулгаас 2575 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 2575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Батсуурьд буцаан  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Я.Гантулга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ