Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00206

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                   

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 4 тоотод оршин суух Бөхчүүд овогт Довчингийн Наранцэцэг /РД: ТБ72012061, утас:89199090/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр зам, Зүүнхараа гудамж 29-р байр 8 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 36-36 тоотод оршин суух Халзад овогт Бямбажавын Эрдэнэтуяа /РД:МЭ76020901, утас:94007822/-д холбогдох

 

700,000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                             Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбажав овогтой Эрдэнэтуяа нь 700000 төгрөгийг сарын хугацаагаар 2015 оны 12 дугаар сарын 31-нд зээлж авсан. Хугацаа хэтэрч мөнгөө өгөхгүй байгаа тул 2016 оны 04 дүгээр сарын 08-нд нотариатаар орж 2016 оны 04 дүгээр сарын 15-ны дотор барагдуулах гэрээ байгуулсан боловч одоо хүртэл мөнгөө өгөхгүй байна. Иймд гэрээний хугацааг үндэслэн 700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие нь Д.Наранцэцэгээс 500,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-нд авсан нь үнэн бөгөөд хүүнд нь 100,000 төгрөг өгсөн. Мөн 2016 оны 05 дугаар сард 50,000 төгрөгийг өгсөн. Одоо 650,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-наас хэтрэхгүй төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Наранцэцэг миний бие нь иргэн Б.Эрдэнэтуяагаас 650,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-нд авахаа зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг хариуцагч Б.Эрдэнэтуяад холбогдуулан 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын 650,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна гэх түүний бичгээр гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан тайлбараар нотлогдож тогтоогдож байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар буруулан тогтоож энэ хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн анх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 /хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 10675 /арван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 130400941 тоот данснаас гаргуулж, мөн хариуцагч Б.Эрдэнэтуяагаа 10675 /арван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй 700,000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 650,000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэтуяа нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21350 /хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэтуяагаа 10675 /арван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 10675 /арван мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгосугай.

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Б.Эрдэнэтуяа сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                         

 

 

 

                  ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ.